Монгол банк “Орон сууцны санхүүжилтийн журам”-даа өөрчлөлт орууллаа

2015 оны 01 сарын 02      1      2674

Монгол банкны Дархан-Уул аймаг дахь хэлтсийн захирал Д.Дарханбаяр орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл хийж “Өмнө нь амины орон сууц худалдан авчихаад байсан иргэдийн хувьд зээлийн нөхцлийг хангасан тохиолдолд дахин санхүүжилтийн журмаар зээл нь 8 хувьд шилжих боломжтой” гэв. Тэрбээр “Монголбанк “Орон сууцны санхүүжилтийн журам”-даа нэмэлт, өөрчлөлт оруулж хөдөө орон нутгийн иргэдийн “Амины орон сууц”-ыг 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах...

Шинэ жилийн шөнө амиа алдсан иргэдийн нэрсийг нийтэлжээ

2015 оны 01 сарын 02      0      2624

Хятадын Шанхай хотын эргийн Вайтань гудамжинд шинэ жилийн шөнө болсон шахалдааны үеэр амиа алдсан 36 хүний 32-ынх нь нэрсийг нийтэлсэн тухай тус хотын захиргааны мэдээлэлд дурджээ. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь буюу 21-нь эмэгтэйчүүд бөгөөд насанд хүрээгүй хоёр хүүхэд байгаагийн нэг нь ердөө 12 настай байсан байна. Эмгэнэлт явдал Шанхай хотын аялал жуулчлалын гол газар болох эргийн Вайтань гудамжинд шинэ жилийн шөнө орон нутгийн цагаар 23 цаг 35 минутад болжээ. Шинэ жилийн шөнө...

Шуудангийн илгээмжийг НӨАТ-аас чөлөөлөв

2015 оны 01 сарын 02      1      2587

Хувь хүний нэр дээр ирж буй шуудангийн илгээмжийг гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас 2015 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн чөлөөлж эхэллээ.   Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйл "Гаалийн татвараас чөлөөлөгдөх бараа" – 38.1.15, Нэмэгдсэн өртгийн албан татварын албан татварын тухай хууль 13 дугаар зүйл "Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх" – 13.1.24 тус тус заалтын дагуу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод...

Төрийн жинхэнэ албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно

2015 оны 01 сарын 02      0      2798

Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ.   Уг журмаар төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан жилийн тоог нь хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын гурван жилийн үндсэн цалингийн дунджаар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй...

Зэвсэгт хүчний салбар 2014 оны онцлох 10 үйл явдлаа нэрлэлээ

2015 оны 01 сарын 02      2      2474

Зэвсэгт хүчний салбар 2014 оны онцлох 10 үйл явдлаа нэрлэжээ. Үүнд: 1. Халхын голын ялалтын түүхт 75 жилийн ой Халхын голын ялалтын түүхт 75 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Монгол Улс, ОХУ-ын залуучуудын “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал, Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Сэлэнгэ” сургууль, Монгол Улс, ОХУ-ын цэрэг дайчидтай хамтарсан цэргийн ёслолын жагсаал, Улаанбаатар хот, Хэнтий, Дорнод аймаг, Халх гол суманд зохион...

Урьдчилсан дүнгээр 51 сая мал тоологдсон байна

2014 оны 12 сарын 30      0      3215

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2014 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 51.9 сая толгойд хүрч, 2013 оныхоос 15.1 хувь буюу 6.8 саяар өслөө. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 2.9 сая, үхэр  3.4 сая, тэмээ 349.3 мянга, хонь 23.2 сая, ямаа 22.0 саяд хүрч, 2013 оныхоос адуу 375.9 мянга, үхэр 503.3 мянга, тэмээ 27.8 мянга, хонь 3.1 сая, ямаа 2.8 сая толгойгоор өсчээ. Нийт мал сүргийн дотор адуу 5.8 хувь, үхэр 6.6 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 44.7 хувь, ямаа...

Нельсон Манделагийн намтрын хоёр дахь хэсэг хэвлэгдэнэ

2014 оны 12 сарын 30      0      3073

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч агсан Нельсон Манделагийн намтрын хоёр дахь хэсэг ирэх онд хэвлэгдэнэ. Манделагийн тухай, хамгийн их борлуулалттай “The Long Walk to Freedom” буюу “Эрх чөлөө рүү хүрсэн урт аялал” номд Өмнөд Африкийн анхны хар арьст ерөнхийлөгч болох хүртэлх түүний үйл явдлаар дүүрэн амьдралыг өгүүлдэг юм. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд цэг тавихын төлөө кампанит ажлыг удирдан, гол үүрэг гүйцэтгэснийхээ төлөө тэрбээр шоронд 30 орчим жил...

Дөрөв хоногт 149 хүн эболагаар нас баржээ

2014 оны 12 сарын 30      0      3067

“Эбола”-гийн халдвар авсан тохиолдол 20081 хүрч, үүнээс 7842 хүн нас барсан байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өчигдөр мэдэгджээ. Либери улсад байдал хамгийн ноцтой байгаа бөгөөд 3413 хүн амиа алдсан байна. Сьерра-Леонд 9409 хүн халдвар авсан нь хамгийн олонд тооцогдож байгаа бол Гвинейд 2695 халдвар авсан тохиолдол гарсны 1697 нь нас барсан байна. Эдгээр гурван оронд “Эбола”-гийн халдвар авч нас барсан хүний тоо 12 дугаар сарын 26-наас хойш...

Ахуйн гал түймрийн дуудлага эрс ихссэн гэв

2014 оны 12 сарын 30      0      2812

Цаг агаар эрс хүйтэрч, халаалт галлагаа эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлэх, пийшин, зуухны буруу галлагаа зэргээс шалтгаалан ахуйн гал түймрийн дуудлага эрс ихсэх хандлагатай байгааг ОБЕГ-аас анхаарууллаа. Иймд иргэд галын аюулгүйн дүрэм зааврыг чанд сахиж биелүүлж, тамхи шүдэнзийнхээ галыг бүрэн гүйцэд унтраан галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан...

“Үргээлэг” кино орлогоороо тэргүүлжээ

2014 оны 12 сарын 30      0      3174

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ онд дэлгэцнээ гарсан Монголын уран сайхны кинонуудын орлогын жагсаалтыг гаргажээ. Энэ онд нийт 39 кино үзэгчдийн хүртээл болж, зах зээлд дөрвөн тэрбум орчим төгрөг эргэлдсэн гэсэн судалгаа гарчээ. Хамгийн их нийт 433 сая төгрөгийн орлого олсон киногоор “Үргээлэг” тэргүүлжээ. Тус кинонд Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлууд болон Монголд ажиллаж амьдарч буй Хятад иргэдийн тухай өгүүлдэг. Харин удаах байруудад...