“Эрдэнэт” үйлдвэр ажилчиддаа дугуй өгөв

2015 оны 01 сарын 05      0      2159

“Эрдэнэт үйлдвэр"-ийн “Зөв залуус” клубийн санаачилсан “Эрүүл мэндийн зам” төслийг “Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлагууд санхүүжилтээр дэмжиж хэрэгжүүлсэн аж. Уг замыг стандартын дагуу баригдсан бетон цутгамал 5,6 км дугуйн зам ашиглалтад орсноор эрдэнэтчүүд унадаг дугуйгаар хичээллэх, явган аялах, самбарт болон дугуйт тэшүүрээр зорчих боломжтой болж байгаа юм.  Оны өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн ажилчдынхаа...

Тэшүүрийн “Mongolian Open 2015” тэмцээн болно

2015 оны 01 сарын 04      0      2070

Монголд энэ онд олон улсын 14 тэмцээн зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ. Өвлийн улиралд болдог цана, тэшүүрийн тэмцээний товлосон хугацаа ойртсон тул Монголын  баг тамирчид оролцохоор бэлтгэж базааж буй. Тэшүүрийн “Mongolian Open 2015” олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 17-23-нд Орхон аймагт болно. Тэмцээнд Монгол, ОХУ, БНСУ зэрэг 10 гаруй орны шилдэг тамирчид оролцох юм. Тэмцээн олон улсын тэшүүрийн холбооны дүрмийн дагуу А...

Эбола вирусын тархалт их байгаа орнууд

2015 оны 01 сарын 04      0      2184

Нэгтгэсэн мэдээгээр 2014 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн байдлаар дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар нийт 19560 хүн өвчилж, 7637(39%) хүн нас барсан байна. Эрүүл мэндийн 666 ажилтан өвчилж, 56% (366) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгджээ. Арванхоёрдугаар сарын 23-наас хойш зөвхөн эрчимтэй тархалттай орнууд (Либери, Гвиней, Сьерра-Леон)-д 610 шинэ тохиолдол, 277 нас баралтаар нэмэгдэж, Арванхоёрдугаар сарын 29-ний байдлаар 20081 хүн өвчилж,...

Грек улсыг еврогийн бүсээс гарах асуудлаар хэлэлцэв

2015 оны 01 сарын 04      0      2037

ХБНГУ-ын эрх баригчид Грек улсыг еврогийн бүсээс гарах асуудлаарх байр сууриа өөрчилж, одоо зайлшгүй тохиолдолд ийм үйл явдал болохыг зөвшөөрч байна. Энэ тухай “Spiegel” сэтгүүлд Германы Засгийн газрын эх сурвалжийг иш татан бичжээ. Тус сэтгүүлд мэдээлж буйгаар, Грек улс еврогоос татгалзах нь хүлээн зөвшөөрч болох алхам гэдэг дүгнэлтэд Германы Канцлер Ангела Меркель, Сангийн сайд Вольфганг Шойбле нар хүрсэн байна. Урьд нь тэд эсрэг байр суурьтай байсан боловч еврогийн...

“AirAsia” компанийн онгоцны осол цаг ууртай холбоотой байж магадгүй

2015 оны 01 сарын 04      0      1901

Агаарын тээврийн “AirAsia” компанийн онгоцны ослын шалтгаан цаг агаарын таагүй нөхцөл байж магадгүй гэж Индонезийн цаг уурын агентлаг мэдэгджээ. “Онгоцтой хамгийн сүүлд холбоо тогтоох үеэр авсан мэдээлэлд үндэслэбэл, онгоц осолдох хүчин зүйл нь цаг агаарын нөхцөл болж байна" гэж Индонезийн цаг уурын агентлаг тайланд дурдсан байна. Агаарын тээврийн “AirAsia” компанийн “Airbus” 12 дугаар сарын 28-нд Индонезийн Сурабаи хотоос Сингипурын...

Хүмүүжигчид сайн үйлс хийжээ

2015 оны 01 сарын 03      0      2310

ШШГЕГ-ын харьяа Хэнтий аймаг дахь Хорих 419 дүгээр ангийн хүмүүжигчид тус аймгийн Хэрлэн сумын  4 дүгээр багийн харьяат 03-17 насны 6 хүүхэдтэй, элэгний хорт хавдартай Ц.Эрдэнэжаргал хэмээх өрх толгойлсон эмэгтэйд тусламж үзүүлжээ. Хүмүүжигчид нүүрсний болон гэрийн үүдний амбаар, бие засах газар барьж,  гэрийнх нь дотуур, гадуур цагаан бүрээс, гэрийн хөшиг, хивс, шалны хулдаас зэргийг шинэчилж, 320000 төгрөгийн үнэ бүхий түлшний хэмнэлттэй шинэ зуух бэлэглэсэн байна....

”Дакар” ралли маргааш эхэлнэ

2015 оны 01 сарын 03      0      2290

“Дакар” раллид Монголоос энэ жил анх удаа автомашины төрөлд тамирчин хурд сорино. Манай баг тамирчид өчигдөр эх орноосоо Өмнөд Америк руу өнгөрсөн сарын 19-нд хүлгийн жолоо залсан билээ. Манайхан Унгарын багтай хамтран гурван машинаар “Дакар”-т тоосоо өргөх юм. Нийт 25 хүнээс бүрдэх багийн бүрэлдэхүүнд Монголоос 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар багтсан бол механикаар спортын...

Гар аргаар хүний биед хортой хуурамч архи үйлдвэрлэжээ

2015 оны 01 сарын 03      2      4086

Grey goose архийг хуурамчаар хийж борлуулсан хэрэг гарсан тул иргэдийг анхаарал сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 2-р хороонд оршин суугч, 25 настай, эмэгтэй, иргэн Б Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул Олон улсын худалдааны төв дээр GREY GOOSE архийг хуурамчаар үйлдвэрлэн зарж борлуулж байсныг Хамгаалалтын газрын Тусгай хамгаалалтын газрын алба хаагчид илрүүлэн шалгаж эхлээд байгаа юм. Түүнчлэн хуурамч архи...

Даавуун тор хэрэглэвэл 22.000 гялгар уут үйлдвэрлэх шаардлагагүй болно

2015 оны 01 сарын 03      1      4673

Компьютераа шөнөжин асаалттай орхивол машинаар 4350 км замыг туулахтай тэнцүү хүлэмжийн хий ялгаруулдаг. Бохирдсон гэрлийн чийдэнг байнга цэвэрлэн, сайн суурилагдсан эсэхийг шалгавал хэрэглээнийхээ үр ашгийг 30 хувиар нэмэгдүүлнэ. Хүн бүхий л амьдралынхаа туршид даавуун тор хэрэглэвэл 22.000 гялгар уут үйлдвэрлэх шаардлагагүй болно. Чийдэнгийн шилээ Флюресцент гэрлээр соливол эрчим хүчний хэрэглээг 20-30 хувь, зардлыг 75 хувь бууруулна. Ердийнхөөс 10 дахин урт эдэлгээтэй. Сард...

10 сая төгрөгний шагналтай морин хуурчдын уралдаан болно

2015 оны 01 сарын 03      0      2393

“Хөхөө Намжил” уралдаант шоу төсөл UBS телевизээс санаачлан зохион байгуулахаар зэхэж буй ажээ. Морин хуурчдын дунд зохиогдох уг нэвтрүүлэгт 16-аас дээш насны авьяастнууд оролцож, I-IV шатаар өрсөлдөн ялагчаа тодруулна. Уралдааны тэргүүн байрт шалгарсан эзэн 10 сая, удаах нь долоон сая, гутгаар байрынх таван сая төгрөгийн шагналтай гэнэ. Хүн төрөлхтний соёлын их өв, морин хуур хөгжмийг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, морин хуурчдын авьяасыг дэмжих зорилготой уг...