Төвбанкинд тушаах алтны хэмжээ өсчээ

2015 оны 01 сарын 05      0      1924

Төвбанк өнгөрсөн онд 13 тонн алт худалдан авчээ. Энэ нь  2013 оноос хоёр дахин их үзүүлэлттэй гарсан байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд 2005 онд Монголбанкинд 25 тонн алт тушааж байсан бол 2006 онд 6 тонн болтлоо буурсан юм. 2006 оноос хойш тогтмол буурч байсан алт тушаалт  өнгөрсөн онд УИХ-аас Монголбанкинд тушаасан алтанд ногдуулах роялти татвар 10 хувь байсныг 2.5 хувь болгон бууруулсантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж буй юм. Эл шийдвэр гарснаас хойш нэг...

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр маргааш эхэлнэ

2015 оны 01 сарын 05      0      1781

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр маргааш Хөдөлмөрийн яаманд эхэлнэ. Хэлэлцээр эхэлсэнтэй холбогдуулж талууд хэлэлцээрийн бүрэлдэхүүнээ баталсан байна. Гурван талт хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөрийн сайдаар ахлуулсан найман төлөөлөл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч тэргүүтэй найман хүн, МҮЭ-ийн холбоны ерөнхийлөгчийн тэргүүлсэн найм төлөөлөл орох аж.

Японы Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан залуус батламжаа гардан авлаа

2015 оны 01 сарын 05      0      2798

БСШУЯ-аас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, оюутнуудад батламж гардууллаа. Монгол Улсад ур чадвартай инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилгоор Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн...

1468 иргэн газар өмчлөх эрх авсан хэрнээ өргөдлөө өгөөгүй байна

2015 оны 01 сарын 05      0      2154

"Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэх 52 байршлын хоёр дахь ээлжийн цахим бүртгэл удахгүй эхэлнэ" гэж Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээллээ. Энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай, Их цуурайн ам, Бага, цуурайн ам, Багагуур дүүргийн Тариан булгийн хоёрдугаар хэсэг, Багахангай дүүргийн хангайн хөндийн нэгдүгээр хэсэгт нийт 2245 га газарт 14 мянга 490 иргэнд олгох юм байна. Мөн...

Ц.Оюундарь намын генсекийн ажлаа өгч, МҮОНРТ-ийн захирал боллоо

2015 оны 01 сарын 05      0      3083

 Өнөөдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаанаар Ерөнхий захирлыг томилох асуудлыг хэлэлцэж АН-ын генсек Ц.Оюундарийг томилох шийдвэр гаргав. МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн хуралдаанд нийт 12 гишүүн оролцсоноос 11 гишүүн буюу 91 хувь нь Ц.Оюундарийг Ерөнхий захирлаар томилохыг дэмжлээ.  Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржоос  МҮОНРТ-ийн шинэ захирал тамгаа гардаж авсан байна. Тэрбээр ажлаа авсан даруйдаа энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаар Үндэсний зөвлөлөөс...

Өнөөдрөөс дэд дарга нар ажилгүй болж байна

2015 оны 01 сарын 05      0      1882

Шинэ оны ажлын албан ёсны өдөр буюу өнөөдрөөс дэд дарга нар, зөвлөхүүд ажилгүй болж байна. Энэ оны төсвийн тухай хуульд хотын даргаас эхлээд агентлаг, аймаг, сумын дарга нарын орлогч, орон тооны бус зөвлөхүүдийг цомхотгохоор заасан юм. Нийт 345 хүн цомхотгож, урсгал зардлыг 2,960,4 сая төгрөгөөр бууруулахаар хуульчилсан байна. Ингэхдээ аймаг, сум, дүүргийн Засаг дарга нар нэг орлогчтой, орон тооны зөвлөхгүй байхгүй юм. Мөн агентлагийн дарга нэг дэд, эсвэл орлогч даргатай, орон тооны...

Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал өнөөдөр болно

2015 оны 01 сарын 05      0      1924

Найз бүсгүйгээ зодож, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэх хэрэгт холбогдоод буй Г.Алтанхүүгийн шүүх хурал өнөөдөр болно. Уг шүүх хурал өнгөрсөн сарын 22-нд болох байсан ч  шүүх бүрэлдэхүүн талийгаачид анхны задлан шинжилгээ хийсэн эмчийг шүүх хуралд заавал оролцуулах ёстой  гэж үзсэнтэй холбогдуулж хойшилсон юм.  Прокуророос Г.Алтанхүүг  2013 оны арваннэгдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч эмэгтэйг зодож, амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт...

Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй бол ажлаас нь чөлөөлнө

2015 оны 01 сарын 05      0      1965

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн заалт нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд санхүү, эдийн засгийн бүхий л мэдээллийг байгууллагынхаа цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Мэдээллийн дагуу иргэд тухайн байгууллагаас санхүүгийн мэдээлэл авч, хяналт тавих эрхтэй болсон юм.  2015 оны Нийслэлийн удирдах ажилтнуудын анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр...

Эмнэлгүүд эрүүл мэндийн шаардлага хангахгүй байна

2015 оны 01 сарын 05      0      1742

Хөдөө орон нутгийн Эрүүл мэндийн газруудын 71 хувь нь14 төрлийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй гэсэн мэдээлэл байгаа хэдий ч шаардлага хангахгүй байгаа аж. Тодруулбал 57 хувь нь 1-3 нэрийн халдваргүйтгэлийн бодисын нөөцтэй,  нэг удаагийн маск, малгай, бээлийнээс бусад нь хангалтгүй байна. Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон зэрэг долоон аймаг хувийн хамгаалах хэрэгсэлийн, есөн аймаг халдваргүйтгэлийн бодисын нөөцгүй байжээ. Долоон аймгийн нөөцөд байгаа халдваргүйжүүлэх бодисд...

Өнөөдрөөс цэргийн бүртгэл эхэлнэ

2015 оны 01 сарын 05      0      1950

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ныг хүртэл өдрүүдэд явуулах юм. Энэхүү бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч нар, гэрээт цэргийн алба хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид хамрагдах юм. Тэд өөрийн оршин сууж буй хороон дээрээ очиж бүртгэлээ хийлгэнэ.