“Цахим эмнэлэг”-т хяналт тавих ажлын хэсэг байгуулна

2015 оны 01 сарын 06      0      1734

Ховд аймгийн засаг даргын 2015 оны 01 сарын 05-ны өдрийн шинэ оны анхны захирамж гарч,  “Цахим эмнэлэг”-т хянлат тавих ажлын хэсэг байгуулах тухай захирамж гарлаа. Төсвийн тухай Монгол Улсын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг үндэслэн аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих “Цахим эмнэлэг” хөтөлбөрийн хүрээнд Бүсийн эмчилгээ оношлогооны төвд олгох тоног төхөөрөмж хэрэгслийг худалдан авах, нийлүүлэхэд хяналт...

”Дакар ралли”-ийг монголчууд амжилттай үргэлжлүүлж байна

2015 оны 01 сарын 06      1      1926

Манай улсын баг тамирчид анх удаагаа “Дакар ралли-2015”-д автомашин, мотоциклийн төрөлд хурд, хүчээ сорьж байна. Энэ саррын 3-нд Аргентин улсын нийслэл Буэнос-Айрэс хотоос гараагаа эхлүүлсэн уг уралдаанд нийт 665 тамирчид хурд хүчээ сорьж байгаа юм. 2015 оны “Дакар ралли” уралдаан нэгдүгээр сарын 3-17-нд Аргентин, Болив, Чили улсын нутгаар дамжин буцаад Аргентинд барианд орно. Нийт 9200 км замыг туулна. Манай баг тамирчид Унгар улсын тамирчидтай...

40 гаруй тэрбум төгрөгийг үр дүнтэй зарцуулна

2015 оны 01 сарын 06      0      1739

Төсөв хүндрэлтэй батлагдсан хэдий ч Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ онд 48 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх аж. Тодруулбал, өнгөрсөн онд санхүүжилт зогссоны улмаас царцаагдсан, дутуу орхигдсон барилгын ажлуудыг бүрэн дуусгах юм. Тухайлбал аймгийн хэмжээнд 4 дотуур байр, 3 цэцэрлэг, 4 сургууль, 2 эмнэлэгийн барилгын ажил дутуу байгаа бол энэ онд бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Мөн шинээр бүтээн байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлэх бөгөөд Мөрөн суманд 8 тэрбум...

Зураач Ц.Нарангэрэл “Намрын хонгор салхи” үзэсгэлэнгээ гаргана

2015 оны 01 сарын 06      0      2114

Монгол Улсын СГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт, Дүрслэх урлагийн дээд сургуулийн монументаль уран зургийн багш, зураач Ц.Нарангэрэлийн “Намрын хонгор салхи” нэртэй бие даасан үзэсгэлэнгийн нээлт маргааш  МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд болох юм. Үзэсгэлэнд  зураачийн сүүлийн хоёр жилд шинээр бүтээсэн 70 гаруй тосон будгийн бүтээл, судалбар зургийг дэлгэх юм. Бүтээлүүдийн ихэнх нь байгалийн сэдэв голлосон ба Монгол орны байгалийн үзэмжийг баялаг өнгөөр...

Булган аймгийнхан шинэ оны ууган хүүхдээ өлгийдлөө

2015 оны 01 сарын 05      0      1990

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сум дундын эмнэлэгт нэгдүгээр сарын нэгнээс хоёронд шилжих шөнийн нэг цаг 45 минутат 29 настай эх Д.Золжаргал нярайлж 3600 грамм охин төрүүлснийг шинэ оны ууган хүүхдээр бүртгэлээ. Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 998 эх амаржин 1008 хүүхэд төрүүлжээ. Өөрөөр хэлбэл, эх дэлхийд дуугаа өргөн ээж аавыгаа баярлуулдаг шинэ иргэний хүйг боон авдаг энэрэл буянт эх баригчид арван ихэр хүүхэд өлгийдөн ээжийн ангир уургаар нь амлуулсан байна. Тэдгээр...

”Баянхонгор-2014” үзэсгэлэнг зохион байгууллаа

2015 оны 01 сарын 05      0      2034

Баянхонгор аймгийн 20 суманд ажиллаж байгаа Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар болон 26 байгаль хамгаалагчид улирагч оны ажлаа тайлаглажээ. Тэд 2014 онд хийсэн ажил, орон нутгийн онцлогийг харуулсан үзэсгэлэнг аймгийн ЗДТГ-ын зааланд зохион байгуулсан байна. Үзэсгэлэнг аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, хэлтэс агентлагуудын дарга нар, ард иргэд өргөнөөр үзэж сонирхжээ. Үзэсгэлэнгийн үеэр “Мазаалай” сүлд дууны уралдаан, Шилдэг экоклуб, Мазаалай гар зургийн...

Сумд малаа 5-20 гаруй хувиар өсгөжээ

2015 оны 01 сарын 05      0      2411

Баянхонгор аймаг 2014 оны жилийн эцсийн байдлаар 3465864 толгой малтай болж өмнөх оноос 16 хувиар буюу 478800 толгойгоор өссөн байна. Аймгийн дүнгээр малын тоо таван төрлөөр өссөн дүн гарчээ. Сумд малаа 5-20 гаруй хувиар өсгөсөн байна.

Баянхонгор аймаг Унгар улстай хамтарч ажиллана

2015 оны 01 сарын 05      2      1976

Баянхонгор аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болохуйц томоохон арга хэмжээ оны өмнөхөн болжээ. Тодруулбал, Баянхонгор аймаг гадаад харилцаагаа өргөжүүлж, Унгар улсын худалдааны төлөөлөгчийн газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Ийнхүү тус аймаг Унгар улстай бүх талаар хамтран ажиллахаар тохирчээ. Гэрээг үзэглэснээр эхний ээлжинд малын гаралтай түүхий эдийг боловсруулах, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, жижиг үйлдвэрлэлд зориулсан технологи, тоног төхөөрөмжийн...

Дүйцэн өдөрт зориулан ном хурж байна

2015 оны 01 сарын 05      0      2053

Өнөөдөр өвлийн дунд сарын шинийн 15 буюу Дүйчин өдөр тохиож байна. Энэ өдөр нийслэлийн сүм хийдүүд буяны уншлага хийж, сүсэгтнүүд цуглан ном хуруулж байгаа аж.  Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд  “Сандуйн Жүд” номыг хурж байгаа юм. Дүйцэн өдөр махан хоолыг цээрлэж, үйлдсэн буян түм бум үрждэг тул олноороо цуглаж буян үйлдвээс тоолоод баршгүй их оршино хэмээн үздэг. Тиймээс сүм хийдэд сүсэгтнүүд цуглаж буян номыг хичээнгүйлэн үйлдэж, лам...

МУИС-ийн захирлаар Р.Бат-Эрдэнийг томилов

2015 оны 01 сарын 05      1      1983

БСШУ-ны сайд шинэ оны анхны тушаалаараа МУИС-ийн захирлаар Р.Бат-Эрдэнийг томилов. МУИС-ийн захирлаар ажиллаж байсан А.Галтбаяр өнгөрсөн оны сүүлч 12 дугаар сарын 30-нд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас гарах өргөдлөө өгсний дагуу ажлаас нь чөлөөлсөн юм. Түүний оронд ийнхүү Р.Бат-Эрдэнийг томилжээ. Р.Бат-Эрдэнэ  өмнө нь  Боловсрол болон БСШУ-ны яаманд газар, хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан боловсролын салбарын туршлагатай. Тэрбээр АНУ-д...