Паралимпийн хүүхдийн наадмыг зохион байгуулахаар тов гаргав

2015 оны 01 сарын 06      0      1796

Паралимпийн Монгол улсын хүүхдийн наадмыг энэ оны тавдугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо албан ёсоор эхлүүлэхээр болсон байна. Өнөөдөр Эрүүл мэнд спортын дэд сайт Т.Болдбаатар Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүг хүлээн авч уулзжээ. Дэд сайд Т.Болдбаатар, Д.Нямхүүгийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулсаныг нь гардуулж өгсөн юм. Энэ үеэр Д.Нямхүү олимпийн эрх авах...

“Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос мэдээлэл хийнэ

2015 оны 01 сарын 06      0      1957

“Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос маргааш Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд албан ёсны мэдэгдэл хийхээр болжээ. Тус хорооноос өнгөрсөн сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, шинжлэх ухааны салбарын бүтцийн өөрчлөлтийн талаар Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэгт хандан мэдэгдэл хүргүүлсэн билээ. Мэдэгдэл хүргүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 12 хоногийн хугацаанд шинжлэх ухааны салбарынханд албан ёсны ямар нэгэн хариу өгөөгүй байгаа...

Хуурамч цагдаа нараас болгоомжил

2015 оны 01 сарын 06      0      1858

Сүхбаатар дүүргийн19 хороонд цагдаагийн дүрэмт хувцастай ч албан ёсны бичиг баримтгүй этгээд автомашинуудыг зогсоон шалгаж байгаад баригджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XI хороонд оршин суух 33 настай Г гэгч албаны дүрэмт хувцас, дохиур мод ашиглан автомашинтай иргэдийг зогсоон шалгаж байсан гэнэ. Тиймээс цагдаагийн дүрэмт хувцастай этгээд бэлэн мөнгөөр торгууль төлөх, мөнгө өгвөл явуулна гэх мэтчилэн хууль бус шаардлага тавих зэрэг сэжигтэй үйлдэл илэрвэл 126 дугаарын утсанд...

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй эмэгтэйчүүдийг баярлуулнна

2015 оны 01 сарын 06      0      1992

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй шинэ оны өмнө намынхаа эмэгтэйчүүдийг баярлуулсан нэгэн шийдвэр гаргаснаа Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны арга хэмжээн дээр дуулгажээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийг дэмжих сан байгуулж, өөрөө хувиасаа 10 сая төгрөг хандивлаж байгаагаа зарлажээ. Ийм шийдвэр гаргах болсноо Ц.Сандуй дарга “Эмэгтэйчүүд мэдлэг боловсролоороо эрэгтэйчүүдээс дутахгүй. Гэтэл шийдвэр гаргах төвшинд улс төрд эмэгтэйчүүд өрсөлдөж гарч ирж чадахгүй...

ШУА-ийн хүрээлэнгүүдийн байрыг хүүхдийн эмнэлэг болгох ажлаа эхэлжээ

2015 оны 01 сарын 06      1      2049

Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэрийг оны өмнө гаргаж байсан. Тэгвэл энэ удаад ШУА-ийн хүрээлэнгүүдийн байрыг хүүхдийн эмнэлэг болгох саналыг Засгийн газрын хэрэг эрхлэг газрын дарга С.Баярцогт гаргажээ. Энэ дагуу Төрийн өмчийн хорооноос үүрэгдэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар хүрээлэнгүүдийн байрыг үзэж, үнэлгээ хийж эхэлсэн байна. Тодруулбал...

УИД-ийг барьцаалан зээл авах гэнэ

2015 оны 01 сарын 06      1      1967

Бид “Номин холдинг” группыг  Монголын толгой баян компаниудын нэгд тооцдог. Гэтэл хамгийн их өртэй компанийн нэг болж таарлаа. Саяхан УИД-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж, “Номин”-гийн боссууд Их дэлгүүрийн өрийн асуудлыг ярьжээ.  Тэд өөрсдийгөө 11 миллиард төгрөгийн өртэй гэдгээ зарласан байна. Мөн УИД-ийг барьцаалан Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкнаас 12.4 сая ам.долларын зээл авахаар төлөвлөсөн тухайгаа дуулгажээ....

БНАСАУ-ын их удирдагчдын хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч цэцэг илгээв

2015 оны 01 сарын 06      0      1835

БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны дарга Ким Жөн Ир таалал төгссөний гурван жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Сири улсын Ерөнхийлөгч Башар Аль Асад нар БНАСАУ-ын их удирдагчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг илгээв.

АНУ-д амьдарч буй монголчуудад сэрэмжлүүлэг өглөө

2015 оны 01 сарын 06      3      2101

Гадаадын иргэд, тэр дундаа АНУ-ын иргэдийг хамарсан халаасны хулгай болон гудамжны халдлагуудын тухай хэд хэдэн мэдээг Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам хүлээн авсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсвэл сэтгэл санааны хувьд тогтворгүй хүмүүс оройн цагаар халдлага үйлдэж байна. Хувийн таксигаар үйлчлүүлэх АНУ-ын иргэдэд сэрэмжтэй байхыг тус улсын Элчин сайдын яам анхааруулж байна. Учир нь тээврийн хөлсөн дээр үл ойлголцол үүсч маргаан даамжирснаар, хохирогч гэмтэж, эмнэлэгт...

Ахмадын хороо ордонтой болохыг хүсч байна

2015 оны 01 сарын 06      0      1914

2015 онд Дундговь аймгийн Ахмадын хороо таван үндсэн зорилт тодорхойлсон бөгөөд үүндээ ахмадын ордонтой болох зорилгоо гурав дахь жилдээ дэвшүүлжээ. Ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг өргөө гэртэй байсан ч хоёр жилийн өмнө түймэрт өртсөн юм. Тиймээс ахмадууд зорин ирдэг өөрийн гэсэн байртай болохын тулд хандивын аян өрнүүлж, арав гаруй сая төгрөг цуглуулан, ахмадын ордны зураг төсөв хийлгэсэн ч ахмадын ордон барих хөрөнгө улсын төсөвт тусгагдаж чадахгүй явсаар хоёр жил өнгөрч байгаа...

Хөвсгөлчүүд 2015 оныг залуусын боловсролд зориулна

2015 оны 01 сарын 06      0      1618

Хөвсгөл аймаг 2015 оныг залуусын хөгжлийг дэмжих жил болголоо. Тус аймаг хүн амын тоогоороо улсдаа тэргүүлдэг бөгөөд нийт хүн амын 70-аас доош хувь нь хүүхэд залуус байдаг аж. Иймээс залуусын хөгжлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгмийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор залуусын хөгжлийг дэмжих жил болгожээ. Мөн залуусыг хөгжүүлэх зорилгоор сургалтанд хамруулж, хөгжих, нэгдэх, мэдлэг мэдээллийг олгох зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.