Үүсгэн байгуулагдаад нэг жилийн хугацааг ардаа орхиод байгаа тахрын албаны Булган аймаг дахь салбар үйл ажиллагаагаа эхлээд хагас жил болоход шүүгчийн гаргасан захирамжийн дагуу 5 гэмт хэргийг илрүүлэн холбогдох хууль журмын дагуу шаардлагатай арга хэмжээг аваад байгаа нь бидний ажлын томоохон амжилт болж байна хэмээн Булган аймгийн тахрын албаны дарга н.Даваадорж мэдээлж байна. Тахрын албаны тохижилт, захирамжийг гүйцэтгэх машин, тоног төхөөрөмжийн асуудлыг аймгийн...
Өнгөрсөн жилийн дунд үед 46,3 сая дүрвэгч НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагаас тусламж авсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм гэж уг агентлаг хоёр жил тутам гаргадаг тайландаа дурджээ. 2014 онд бидний халамжид байсан хүмүүсийн тоо өмнө нь хэзээ ч байгаагүй түвшинд хүрсэн гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Антонио Гутеррес мэдэгдсэн байна. Тэрбээр, одоогоор болж байгаа мөргөлдөөнийг шийдвэрлэх болон шинээр үүсэн гарах хямралаас...
Монголын ШУА-ийн хүрээлэнгүүдийг татан буулгаж их сургуулиудад нэгтгэх гэж буйтай холбоотой эсэргүүцлээ илэрхийлэн жагсч байсан эрдэмтэд тэмцлээ түр зогсоож буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Эрдэмтдийн төлөөлөл өчигдөр 17 цагийн орчимд салбарын сайд Л.Гантөмөртэй албан ёсоор уулзсаны дараа ийм шийдвэр гаргахад хүрчээ. “Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос зохион байгуулсан хэвлэлийн хуралд ШУА-ийн академич, МУИС-ийн профессор, багш Д.Амарсайхан, Шинжлэх ухааны ҮЭ-ийн...
“Дэггүй хөрш” олон ангит инээдмийн кино энэ сарын 5-наас эхлэн Монгол телевизээр үзэгчдийн хүртээл болон хүрч эхэллээ. Нэгэн айлын хөгжөөнтэй, инээдтэй, хоржоонтой, хорон, авууштай, санууштай үйл явдал өрнөх тус киног бүхий л насныханд зориулан бүтээжээ. Тус киноны зохиолыг Ц.Одмаа, О.Урантуяа, Ц.Үүрцайх нар бичсэн бөгөөд продюсер Г.Гантуяа, ерөнхий найруулагч О.Урантуяа, ерөнхий зураглаач М.Өнөрбаатар нарын уран бүтээлийн 40 гаруй...
Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо хамтран зохион байгуулсан Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү-2015” өсвөрийн шатарчдын тэмцээн шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд 396 шатарчин дөрвөн насны ангиллаар өрсөлдсөн юм. Ангилал бүрийн эхний найман байрт шалгарсан тамирчид хоёрдугаар сарын 12-13-нд Монголын хүүхдийн ордонд болох “Цодгор хүү-2015” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох...
Сүүлийн жил дараалан уламжлал болгон зохион байгуулж байгаа Талх чихэр ХК-ийн нэрэмжит “Хэвийн боовны баяр”-ын аймаг, цэргийн цолтнуудын барилдаан ирэх ням гарагт Монгол бөхийн өргөөнд болно. Өмнөх жилүүдэд болсон “Хэвийн боовны баяр“-ын барилдааннуудад түрүүлж үзүүрлэсэн болон шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийг сонирхуулж байна. 2006 онд 256 бөх барилсанаас Ш.Тогтохбаяр а.а Н.Баярмагнай а.а Р.Түвшинбаатар а.а, Б.Соронзонболд а.а нар шөвгөрчээ....
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банк, АНУ-ын Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны институттай хамтран “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг энэ сарын 10-нд болох бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын хөгжлийн газар, “Гэр хорооллыг орон...
Хоёр хоногийн өмнө МҮОНРТ-ийн захирлаар Ц.Оюундарь томилогдсон билээ. Тэрбээр өөрийн эрх мэдлийн хүрээнд дэд захирал Ч.Батцэнгэлийн тушаалыг цуцалж, Ц.Лхагвадашийг МҮОНТВ-ийн захирлаар томиллоо гэх мэдээлэл зарим сайтад гарсныг МҮОНТВ-ийн төлөвлөгөөний редактор Л.Тайванжаргалаас тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ: “Ч.Батцэнгэлийн тушаалыг цуцалсан нь үнэн. Гэхдээ Ц.Лхагвадашийг томилоогүй, дэд захирлын суудал одоохондоо хоосон байгаа. Мөн Ц.Оюундарийг эсэргүүцсэн...
50 гаруй жилийн турш гартаа 17 сантиметрийн урт төмөр биетийг агуулж явсан эрд 45 минут үргэлжилсэн хагалгааг эмч нар хийсэн гэнэ. 1963 онд Артур Лэмпит автын осолд оржээ. Тэрбээр хөлөө хугалснаас гадна зүүн гар нь гүн зүсэгдсэн аж. Хожим нь шүүхийн байгууллага руу орох үед төмөр илрүүлэгч тэрхүү гарыг нь "мэдэрч" байсан тул тэрбээр рэнтген зураг авахуулснаар, эргэлтийн дохио өгдөг нарийн төмөр гарынх нь маханд гүн зоогдсон болохыг олж харжээ. Олон жилийн турш төмөр биет...
БХЦГ-аас иргэдэд анхааруулга өгч байна. Цагдаагийн байгууллага оны эхэнд хуурамч архи үйлдвэрлэсэн, худалдсан зөрчил илрүүлсэн. ЦЕГ-ын ХМТ-ийн ажилтнуудын мэдээлснээр "Сангийн далай", "Грэй гүүс", "Болор", "Улаанбаатар" зэрэг архийг гар аргаар үйлдвэрлэн худалдаалж байсныг илрүүлэн холбогдох хүмүүсийг шалгаж байна. Эдгээр архийг "Нарантуул" зах болон бусад бөөний төвүүдээр ихэвчлэн худалдаалж байжээ. Тиймээс баталгаагүй газраас хямд үнэтэй хуурамч архи худалдан авахгүй...