Уул уурхайн яам “Боломж” гэсэн үгийг энэ жилийн уриа болгоно

2015 оны 01 сарын 08      1      2412

Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Ашигт малтмалын газар нь 7 хэлтэс, 145 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. 2014 оны төлөвлөгөөгөө 156.9 хувиар биелүүлж нийт 41.6 тэрбум төгрөг Улсын төсөвт төвлөрүүлжээ. Одоогийн байдлаар 2736 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 7.0 хувийг эзэлж байгаа ба хоёрдугаар сард багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр...

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар спортын байгууллагуудын үйл ажиллгаатай танилцлаа

2015 оны 01 сарын 08      1      5106

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар яамны харьяа Спортын бэлтгэлийн төв /СБТ/, “Буянт-Ухаа” спортын ордон, “Техник спортын төв”-д ажиллаж, энэ байгууллагын үйл ажиллгаатай танилцлаа. СБТ нь БТС-ын талаар төрөөс баримтлах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, үндэсний шигшээ баг, спортын өндөр зэрэглэлийн тамирчдын бэлтгэл, дасгалжуулалтыг эрдэм шинжилгээ, анагаах ухааны үндэслэлтэй хангаж, хяналт тавих, судалгаа явуулах, тэмцээн зохион байгуулах...

3.0 голчоос дээш суралцсан оюутанд 70 мянга өгвөл мөнгө хэмнэнэ

2015 оны 01 сарын 08      1      3322

2012 оноос эхлэн өдрийн ангид суралцаж буй бакалавр, магистр, докторын оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгож байгаа билээ. Тодруулбал, өмнөх жилүүдэд улсын төсвөөс 100 гаруй тэрбум төгрөгийг оюутны тэтгэлэгт төлөвлөн тусгадаг байсан бол энэ жил 122 мянга орчим оюутанд 91,3 тэрбум төгрөгийг олгохоор тооцсон байна. Энэ нь улсын төсөвт маш их хүндрэл учраад байгаа аж. Тиймээс МОХ өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, оюутны сурлагын голчийг 2.0...

”Дакар” ралли мотоциклийн ангилалд Австри тамирчин түрүүлэв

2015 оны 01 сарын 08      0      2436

“Дакар ралли”-гийн гурав дахь өдрийн мотоциклийн ангилалд энэ жил анх удаа оролцсон Австрийн тамирчин Matthias Walkner түрүүлжээ. Matthias Walkner энэ гараанд түрүүлснээр 1990 оноос хойш Дакарын гараанд түрүүлсэн анхны Австри тамирчин боллоо. Энэ гарааны хоёрдугаар байрт тэргүүлэгчээс 40 секунд хоцорч KTM багийн тамирчин Мarc Coma оржээ. Гуравдугаарт Валкнераас нэг минутын зайтайгаар бариалсан хоёрдугаар гарааны ялагч Honda багийн Joan Barreda орж...

Цанын баазад гулгахдаа анхааралтай байхыг сануулав

2015 оны 01 сарын 08      0      4301

Өнгөрсөн пүрэв гарагт “Хандгайт”-ын цанын баазад золгүй явдал гарч чаргаар гулгаж байсан хүүхэд хүний аминд хүрсэн. Өөрөөр хэлбэл, иргэд аюултай нөхцөлд, ямар ч хамгаалалтгүй гулгаж байна. Иймд амралт чөлөөт цагаараа цанын баазад гулгахдаа анхаарал болгоомжтой байхыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Саруултуяа хэлж байна. Дашрамд дурдахад, “Хандгайт”-ын цанын баазад хамгийн их буюу 2006 онд 90 гаруй хүн гэмтэж байсан...

Архины хордлогоор 228 хүн эмнэлэгт ханджээ

2015 оны 01 сарын 08      0      1401

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 4-ний хооронд эмнэлгүүдэд архины хордлогын улмаас нийт 228 хүн ханджээ. Үүнээс 25 нь хэвтэн эмчлүүлжээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 17.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайхан болов

2015 оны 01 сарын 08      1      1658

МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Т.Аюурсайхан ШӨХТГ-ын даргаар дөнгөж сая томилогдлоо.  Тодруулбал, ШӨХТГ-ыг өмнө нь Иргэдийн дуу хоолой болж гудамжинд жагсаал цуглаан зохион байгуулж байсан О.Магнай удирдаж байсан бол энэ удаад төрийн бодлогод алдаатай ажилласан Шинэчлэлийн  засгийн газрыг огцор хэмээн  шаардлага тавин гудамжинд гэр барин улс төрийн суулт зарлаж байсан МАН-ын Шинэчлэлийн  хорооны дарга Т.Аюурсайхан удирдахаар боллоо. 

“Шинэ Дорноговь 2” тогтвортой хөгжлийн хөтөлбөр хангалтгүй байна

2015 оны 01 сарын 07      0      1892

Дорноговь аймгийн Засаг даргын “Шинэ Дорноговь 2” тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 2014 оны арга хэмжээний төлөвлөгөөг 88, хэрэгжиж эхэлснээс хойшхи бүрэн эрхийн хугацааны эхний хоёр жилийн хэрэгжилтийг 42.05 хувиар дүгнэсэн аж. Сонгуульт хугацаандаа хоёр дахь удаагаа хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрийн тухай дээрх дүгнэлтийг саяхан хуралдсан аймгийн ИТХ-аас гаргасан байна. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл арга хэмжээний хүрээнд хоёр...

Цусны бүлэгнэлтийн шинжилгээ авах боломжгүй байна

2015 оны 01 сарын 07      0      1829

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв энэ долоо хоногт цус болон цусны бүлэгнэлтийн шинжилгээ авах боломжгүй байна. Энэ нь 2015 оны  санхүүжилт ороогүйтэй холбоотой ажээ.  Уг төвд өдөрт дунджаар 100-150 иргэн  өндөгний цус, 30-40 иргэн цусны бүлэгнэлтийн шинжилгээ өгдөг байна. Лабораторийн тасгийн санхүүжилт байхгүйн улмаас иргэд дээрх шинжилгээг хувийн эмнэлэгт өгч байна. Хэрэв яаралтай тусламжийн үе гарвал цусны нөөц сангаас гаргаж байгаа гэж БОЭТ-ийн...

Говь-Алтай аймагт шагналын хур буужээ

2015 оны 01 сарын 07      0      1794

Говь-Алтай аймгийн олон иргэдийн хөдөлмөрийн амжилт, зүтгэлийг төрөөс үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнажээ. “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор өндөр настан Я.Алтангэрэл, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор өндөр настан Х.Гүржав, эмч П.Норолхоо, доктор Ш.Пүрэврагчаа, “Алтан гадас” одонгоор Алтай сумын дунд сургуулийн захирал Б.Алтангэрэл, Тонхил сумын Соёлын төвийн эрхлэгч Т.Батсуурь...