Иргэд 50 метр газар цэвэрлэх үүрэгтэй

2015 оны 01 сарын 09      0      2564

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчмын 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээг хариуцаж ажиллах үүрэг хүлээдэг.  Энэ тухай НИТХ-ын тогтоолд иргэн, аж ахуйн нэгж гаднах 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээ болон цас мөсийг цэвэрлэх тухай тодорхой зааж өгсөн байдаг. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Дотоод хяналтын мэргэжилтнүүд Энхтайваны өргөн чөлөө дагуу үйл ажиллагаа явуулдаг 325 байгууллагад цас...

“Чингис бонд”-ын хөрөнгөөс 116 төсөл зээл авчээ

2015 оны 01 сарын 09      0      4551

“Чингис бонд"-ын хөрөнгөөс экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн төслийн шалгуур хангасан 123 төсөлд мэдэгдэл хүргүүлснээс 116 төсөл зээлээ авчээ. Зээлийн дүнгээс үзвэл нийт төслийн 79.3 хувь нь хоёр тэрбум төгрөгөөс дээшгүй хэмжээний санхүүжилт авчээ. Харин үлдсэн хэсэг нь хоёр тэрбум төгрөгөөс дээш зээл авсан хэмээн Хөгжлийн банкнаас мэдэгдлээ. Одоогийн байдлаар  импортыг орлох 99 төсөлд 133 тэрбум төгрөгийн зээл, экспортыг дэмжих чиглэлийн 17 төсөлд 38.5...

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хөдөө орон нутагт ажиллаж байна

2015 оны 01 сарын 08      1      2863

Өргөдлийн байнгын хорооны томилолтоор УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ сарын 5-11-ны өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж байна. Тодруулбал, Архангай аймгийн Их тамир, Өндөр улаан, Өгийн нуур, Баянхонгорын Богд, Баянговь сумдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонсож яваа аж.

Жа.Баяржаргалын 18 дахь ном уншигчдын гар дээр очив

2015 оны 01 сарын 08      0      3107

“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Авгаржин Жа.Баяржаргалын 18 дахь ном “Дүрст чимгийн хас хүрдэн” нэртэйгээр уншигчдын хүртээл боллоо.  Энэхүү шинэ бүтээл “Дорнын хан хурмастын аймаг”, “Дорнын Цэцэн хурмастын аймаг”, “Дорнын тунгалаг мөрний аймаг” хэмээх гурван чуулбар шүлгээс бүрджээ. Номыг Ардын уран зохиолч Т.Галсан, П.Бадарч,  гавж лам  Т.Булган, Ө.Гүндсамбуу, яруу найрагч Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг...

Автомашинаа халаах явцдаа угаартах явдал их байна

2015 оны 01 сарын 08      0      2725

Сүүлийн өдрүүдэд иргэд автомашинаа халаах явцдаа угаартах явдал ихэссэн байна. Хордлогын яаралтай тусламжийн төвд 12 хүн хандсанаас угаарын хийд хордсон 7 хүн байна. Мөн эмийн бодист хордсон 5 хүн эмчлүүлж байгаа аж. Хэсэг залуус автомашндаа архидаж үлдсэн нэг залуу нь угаартаж амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Үндсэн хуулийн цэц номын сангаа Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит болгов

2015 оны 01 сарын 08      0      2666

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийн цэц номын сангаа төр, нийгмийн зүтгэлтэн, үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит болгожээ. Энэ үеэр  Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит Үндсэн хуулийн эрх зүйн сэдэмж бичлэгийн уралдааны дүнг танилцуулав. Уралдаанд ирүүлсэн 17 бүтээлээс  Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугарын “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

1111 төвд төсөв хэрхэн хэмнэх асуудлаар санал их ирж байна

2015 оны 01 сарын 08      2      2567

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын чуулганд танилцуулсан төсөв хэмнэх бодлоготой холбогдуулж иргэд "11 11 төв"-д саналаа ирүүлж байгаа аж.  Иргэдийн саналаас түүвэрлэн хүргэж байна. - Төрийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлснээр зөв механизм бий болж, төсөв хэмнэнэ. Эхний ээлжинд харуул хамгаалалт, үйлчилгээ, аж ахуйг хувийн хэвшилд хариуцуулах нь дээр. -Дарга нарын хангамжийг багасгах хэрэгтэй. Өдөр тутмын албан хэрэгцээнд нь приус-30 машин унуулж, 150...

Мьянмар энэ онд таван сая жуулчин татна

2015 оны 01 сарын 08      0      2524

Мьянмар өнгөрсөн онд 3,05 сая жуулчин татсан бол, энэ онд таван сая жуулчин татна гэж найдаж байна. 2014 онд Мьянмарт очсон 3,05 сая жуулчны 70 хувь нь голдуу Зүүн Өмнөд Азийн улсуудын Холбооны /ASEAN/ гишүүн улсуудын иргэн байжээ. Үүний араас Европ, ялангуяа, Британи болон Германаас Мьянмарт олон жуулчин очсон байна. 2014 онд Мьянмарт очсон жуулчдын тоо 2013 оныхоос 49,5 хувиар өсчээ. Тус улс мөн 2020 онд 7,5 сая гаруй жуулчин татах зорилт дэвшүүлсэн байна. Мьянмарын аялал...

Нэг, гуравдугаар сард нутгийн баруун хагаст цас их орно гэв

2015 оны 01 сарын 08      0      2624

Энэ жилийн өвөл, хаврын цаг агаарын төлөв байдлын талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, Улсын онцгой комиссын гишүүн Д.Цогт-Очир мэдээлэл өглөө. Нэг, гуравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0,5-1 хэмээр дулаан байна. Харин хоёрдугаар сард нутгийн баруун хагаст өмнөх жилүүдтэй харьцуулахад их хэмжээний цас орох бол бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Шинэ он гарсаар баруун болон говийн аймгуудын цасгүй байгаа нутгуудаар өдөртөө нэмэх...

Улсын онцгой комиссын 2015 оны анхны хурал болов

2015 оны 01 сарын 08      0      2256

Улсын онцгой комиссын 2015 оны анхны хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Улсын онцгой комиссын шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үнэмлэхийг нь гардуулан өглөө. Энэ комисст 10 сайд, 1 дэд сайд, 2 Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон зайлшгүй шаардлагатай агентлагийн дарга нар багтдаг юм. Бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан комиссын ажиллах журам,...