Утга зохиолын шилдгүүдийг тодруулдаг ”Алтан өд” наадам боллоо

2015 оны 01 сарын 10      1      2353

Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг оны шилдэг утга зохиолын бүтээл шалгаруулах "Алтан өд-2014”  наадам зохиолчдын эвлэлийн 86 жилийн ойн өдөр буюу энэ сарын 9-нд Улсын филармонийн их танхимд боллоо.  “2001 оноос эхлэн 14 дахь жилдээ зохиож буй уг наадамд жил бүр 100 гаруй бүтээл шандас хүчээ сорьж шилдгүүд тодордог. Түүнчлэн шилдэг бүтээл шалгаруулаад зогсохгүй утга зохиолынхон бүтээлээ ард түмнээрээ дүгнүүлэх томоохон ажил болдог юм.  Уг наадам...

Хятад улсад ”iPhone” борлуулалт сайтай байна

2015 оны 01 сарын 09      0      2555

Хятадад “Apple” корпорацийн хамгийн сүүлийн “iPhone 6” ба “iPhone 6 +” ухаалаг гар утас өнгөрсөн онд эрэлт ихтэй байжээ. Ингэснээр Хятад дахь борлуулалт нь Америкийн зах зээл дэх борлуулалтаас анх удаа давсан тухай технологийн мэдээний төв “pingwest.com” цахим хуудас хөрөнгө оруулалтын “UBS” банкны тайлангаас иш татан мэдээллээ. “UBS”-ийн шинжээч Стивен Мүлинович хэлэхдээ, “iPhone”-ий эрэлт Хятадад...

“Монголын их хатадын туульс” бүжгэн жүжгийг толилуулна

2015 оны 01 сарын 09      0      2392

ҮДБЭЧ-ын  уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын есөн хатдын түүхэн амьдралыг үзүүлэх “Монголын их хатадын туульс” бүжгэн жүжгийг энэ сарын 29-30-нд тус театрын тайзнаа толилуулна.   Энэхүү бүжгэн жүжигт Монголын 700 гаруй жилийн түүхэнд амьдарч байсан Гоо Марал, Алунгоо эхээс эхлээд Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг агуу хатадын амьдрал, түүх,...

Р.Гончигдоржид Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нэрэмжит шагнал өгөв

2015 оны 01 сарын 09      0      2404

Монгол Улсын шинэ Үндсэн хууль баталсан 23 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нэрэмжит шагнал, өргөмжлөх бичгийг гардуулан өглөө. Түүний Монгол Улсад Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү шагналыг гардуулав.

“Нэхмэлийн шарын орон сууц”-уудыг нурааж шинэчилнэ

2015 оны 01 сарын 09      0      3048

Нийслэлийн Хан-Уул дүүргийн комбинатын гэгдэх “Нэхмэлийн шарын орон сууц”-уудыг нурааж шинэ орон сууц барих ажил олон жил яригдсан бөгөөд удахгүй бодит ажил болж хэрэгжих шийдвэр гарчээ. “Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах журам”-ыг өнгөрсөн онд баталж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар эхний ээлжинд 21 барилгыг дахин төлөвлөхөөр болсон юм. Төсөл хэрэгжүүлэгчдийг сонгон...

ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулна

2015 оны 01 сарын 09      0      2688

Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тушаал гаргажээ. Сайдын тушаалд ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга, Дэд даргын албан тушаалын орон тоог цомхотгож, нэг орлогч даргатай байхаар тусгасан байна.   Мөн зарим газар хэлтсүүдийг үүрэг, чиглэлийн дагуу нэгтгэжээ. Тухайлбал, Захиргаа удирдлагын газар, Тамгын газрыг нэгтгэж, Захиргаа, хүний нөөц, тамгын газар болгосон бол, хууль дүрмийн чиглэлийн үйл ажиллагааг нэгтгэн Хууль, эрх зүй,...

Нийтийн дуучдын тоглолт энэ сарын 19-нд болно

2015 оны 01 сарын 09      2      4858

Дуунд дуртай монгол түмэндээ зориулж шинэ оны хамгийн анхны нийтийн дуучдын хамтарсан “Монголоороо байгаасай” уран бүтээлийн тоглолтоо хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн энэ сарын 19-ний 19:00 цагт “Монгол бөхийн өргөө”-нд ганцхан удаа хийх гэж байна.  Увс нутгийн хүү хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн энэхүү тоглолт дөрөв дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд түүний тоглолтонд нийтийн дуучдын үе үеийн төлөөлөл болсон эрхэм уран...

Дулааны үнийг 15 хувиар нэмлээ

2015 оны 01 сарын 09      2      3074

Эрчим хүчний зохицуулах хорооноос а хуйн хэрэглэгчид болоод үйлдвэр, ах ахуйн нэгж болон бусад байгууллагад борлуулах дулааны тарифыг ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох журмыг шинэчлэн тогтоожээ. Тус журамд зааснаар дулааны үнийг 15 хувиар нэмэн, дулааны суурь үнийг тухайн айлын орон сууцны хэмжээнээс шалтгаалж тооцох аж. Эхний ээлжинд дулаан эрчим хүчний өөрчлөгдсөн үнийн шинэ тарифыг  ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Дархан, Эрдэнэт хотод мөрдөхөөр болжээ....

Өнөөдөр чөлөөт бөхийн УАШТ эхэллээ

2015 оны 01 сарын 09      0      2508

Монголын чөлөөт бөхийн холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 10:00 цагаас Спортын төв ордны “А” танхимд эхэлнэ. Харин тэмцээний албан ёсны нээлт 16:00 цагаас болно. Тэмцээний эхний өдөр буюу нэгдүгээр сарын 9-нд эмэгтэй 48, 58, эрэгтэй 57, 70, 97, 10-нд эмэгтэй 53, 60, 69, эрэгтэй 61, 74, 125, 11-нд эмэгтэй 55, 63, 75, эрэгтэй 65, 86 кг-ын жингийн барилдаанууд болох юм. Нэгдүгээр сарын 9 10:00-14:00   Эмэгтэй 48...

ТБҮЦ-ны үлдэгдэл 527 тэрбум төгрөг болжээ

2015 оны 01 сарын 09      0      2522

Монголбанк 1 долоо хоногтой 362 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0 хувийн ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 527 тэрбум төгрөг болжээ. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй...