Орон сууцны чанаргүй зээлийн хэмжээ харьцангуй бага байна гэв

2015 оны 01 сарын 11      0      1889

Орон сууцны чанаргүй зээлийн хэмжээ харьцангуй бага байгааг Монголын банкуудын холбооноос мэдээллээ. Орон сууцны чанаргүй зээлийн хэмжээ 0.5 хувьтай гарчээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 4 хувьтай байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Засгийн газар орон сууцны зээлийн чанарт ихээхэн анхаарал хандуулдаг. Тиймээс олон улсын түвшинд энэ салбарт чанаргүй зээл харьцангуй бага байдаг аж. Манай улсын хувьд ч олон улсын энэ жишгийг баримталж, орон сууцны зээлийн чанарт өндөр шалгуур...

С.Батболд ХХААЯ-ны үйл ажиллагаатай танилцав

2015 оны 01 сарын 11      0      2125

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд өчигдөр ХХААЯ-ны үйл ажиллагаатай танилцав.   Тус байнгын хорооны дарга шинээр сонгогдсонтой холбогдуулан ХХААЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцаж, цаашид тус салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлаар тус яамны удирдлагуудтай харилцан санал солилцлоо. Уулзалтын үеэр махны экспортын өнөөгийн байдлын талаар танилцуулсан. Сүүлийн жилүүдэд манай улсын мах...

Цахилгааны төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдэд 0,3 хувийн алданги тооцно

2015 оны 01 сарын 10      0      2369

Төв Чандмань Дулааны эрчим хүчний газрын санхүүгийн программд нэгдүгээрсарын 1-ээс нээс  өөрчлөлт орсонтой холбогдуулан төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдэд 0,3 хувийн алданги тооцох болсон байна. Гэрээнд заасны дагуу  аж ахуйн нэгж, байгууллагууд  сар бүрийн 20-25-ны дотор, айл өрхүүд  бичилт хийснээс хойш тухайн сарын 30-ны дотор төлбөрөө бүрэн төлж дуусгах ёстой аж. Хэрвээ дээрх  хугацаанд төлбөрөө барагдуулаагүй бол хэтрүүлсэн хоног тутамд, төлөгдөөгүй...

Цагаан-Овоо сумын соёлын өдрүүд Улаанбаатарт болно

2015 оны 01 сарын 10      0      2147

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын соёл урлагийн өдрүүд энэ сарын 16-17 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус сумын 80 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Цагаан-Овоо сум эртээсээ алдар гавьяатнуудын өлгий нутаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар В.Цэрэндорж, Р.Цагаандамдин, Гавьяат нэгдэлчин Д.Батхуяг, Д.Ичинхорлоо, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Амар, Гавьяат жүжигчин Г.Цэрэнханд, А.Бүтэд, нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагд, Ардын хувьсгалын партизан А.Цогт, Спортын гавьяат...

Барилгын бэхжүүлэгч идсэн үхэр үхжээ

2015 оны 01 сарын 10      0      2282

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 88 дугаар гудамжийн хоёр тоотод иргэн Чанцалдуламын  хоёр  үхэр үл мэдэгдэх нунтаг цагаан бодис идсэний улмаас үхсэн гэх мэдээлэл  өчигдөр өдрийн 16:15 цагт  ОБЕГ-т  ирсний дагуу шуурхай арга хэмжээ авчээ. Мэдээллийн дагуу тус дүүргийн Хөхий ХХК-ний малын эмч Амарбуян, мэргэжлийн хяналтын байцаагч н.Соёл-Эрдэнэ нар очиж шалгахад хүнд нөлөөгүй барилгын бэхжүүлэгч нунтаг цагаан бодис идэж үхсэн болохыг...

”Хубилай хаан” одонг Германы иргэн Оливер Корффд гардуулав

2015 оны 01 сарын 10      0      2311

Монгол Улсын ШУА-ийн дээд шагнал "Хубилай хаан" одон ХБНГУ-ын иргэн Оливер Корффд гардуулах ёслол өнөөдөр боллоо. Ёслолд ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, тус академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд, манай улсад суугаа ХБНГУ-ын ЭСЯ-ны төлөөлөл болон албаны хүмүүс оролцов. Түүнийг шинжлэх ухааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, Монгол судлалыг дэлхийд таниулан сурталчлах, шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж ийнхүү шагнажээ. Энэ...

Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэс 100 хувь цахимаар үйлчилнэ

2015 оны 01 сарын 10      0      2036

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэс энэ оноос 100 хувь цахимжуулсан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулахаар болжээ. Ингэснээр бүртгэл, лавлагаа, дахин олголтын чиглэлээр 10 үйлчилгээг иргэд хороон дээрээсээ авах бүрэн боломжтой болсон юм. Үүнээс гадна иргэд төрийн үйлчилгээ авахад шаардлагатай баримт бичгийн жагсаалтыг www.khanuul.mn цахим хуудсаар болон “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны “Нэг цэгийн үйлчилгээний зааланд байрлах “Ухаалаг...

Монголын сүм хийдүүд цахим хуудастай болов

2015 оны 01 сарын 10      1      2499

“Монголын сүм, хийдийн түүхэн товчоо” төслийн хүрээнд Монголын Урлагийн зөвлөл болон олон улсын судлаачдын олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд, Монголын сүм, хийдүүдийн тухай цогц мэдээллийг агуулсан www.mongoliantemples.org цахим хуудсыг нээжээ. Тус цахим хуудаснаа Монголын 1000 гаруй сүм, хийдийн бүртгэл мэдээлэл, тухайлбал, өдгөө зөвхөн ул мөр нь л үлдсэн түүхэн хийдүүд, тэдгээр хийдэд шавилан сууж байсан олон зуун өндөр настнуудын дурсамж, түүхэн аман эх...

Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх жагсаал дэлхийн өнцөг булан бүрт болж байна

2015 оны 01 сарын 10      0      2258

Өчигдөр орой сэтгүүлчид Франц улсын долоо хоног тутмын “Шарли Эбдо” шог сэтгүүлийн амь үрэгдсэн 12 сэтгүүлчид хүндэтгэл үзүүлэн гэрэлт ёслол үйлдэж, эмгэнэл илэрхийллээ. Чингисийн талбайд зохион байгуулсан уг ёслолд монголын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл болсон сэтгүүлчид болоод Монголын сэтгүүлчдийн эвлэлийн удирдлагууд, Франц улсын ЭСЯ-ны элч төлөөлөгчид оролцсон юм. Харамсалтайгаар амь үрэгдсэн 12 сэтгүүлчийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэл илэрхийлсэн,...

Хогны уутыг хятадаас оруулж ирдэг ч Монголд эцсийн бүтээгдэхүүн болгодог

2015 оны 01 сарын 10      4      2516

Нийслэл захиргааны шийдвэрээр айл өрхөд хогны ногоон уутыг тараах болсоор удаж байгаа.  Энэ хугацаанд тус ууттай холбоотой янз бүрийн мэдээлэл гарах болсны нэг нь "Хогны ногоон уутыг дотооддоо үйлдвэрлэхгүй Хятадаас оруулж ирж байна" гэсэн мэдээлэл аж. Үүнтэй холбоотойгоор хогны уутыг үйлдвэрлэгчид өнөөдөр тайлбар хийлээ. 2014 оны байдлаар “Монгол хэвлэл”, “Мөнгөн пластик”, “Мултипак”, “ОБ пластик” хэмээх дөрвөн компани...