Хөвсгөл аймгийнхан урлагийн наадмаа хийнэ

2015 оны 01 сарын 14      0      2114

Хөвсгөл аймаг энэ онд урлаг спортын хоёрдугаар наадмыг аймгийн хэмжээнд зохион байгуулна. Хоймор нутаг нь халх, урианхай, дархад, хотгойд, буриад, цаатан зэрэг олон ястны өлгий учраас өвөрмөц зан заншил соёлыг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор урлаг спортын хоёрдугаар наадмын эхний шатыг 4-6 сард орон нутагт багуудын дунд хийх гэнэ. Харин  сүүлийн шалгаруулалт 9 сарын сүүлчээр Мөрөн хотод болж шилдгүүдээ шалгаруулахаар төлөвлөж байна.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2014 онд1431 хүүхэд мэндэлжээ

2015 оны 01 сарын 14      0      1979

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2014 онд нийт 1431 хүүхэд мэндэлсэн бол он гарсаар 40 гаруй хүүхэд төрөөд байгаа юм. Мөн энэ сард багтаан 50 орчим хүүхэд төрөх тооцоотой байгаа гэнэ. Монгол улс 1962 оны 10 дугаар сард 1 сая дахь иргэнээ, 1988 оны 7 дугаар сард 2 сая дахь иргэнээ хүлээн авч, тоо баримтад тэмдэглэн өнгөрүүлсэн байдаг. Тэгвэл энэ сард 3 сая дахь хүлээн авна гэдгийг аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга, улсын хэмжээний бүхий л эрүүл мэндийн болоод статистикийн алба,...

“Буянт-Ухаа-2” хорооллыг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна

2015 оны 01 сарын 14      0      2078

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ТОСК-д ажиллах үеэрээ  бага дунд болон зорилтот бүлэгт чиглэсэн орон сууцны  хөтөлбөр, аймаг бүрт баригдаж буй 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид тулгамдсан асуудлуудтай танилцлаа. ТОСК-ийн захирал А.Гантулга салбарын сайддаа  “Буянт-Ухаа-1” хорооллыг 2014 оны 2-р улиралд ашиглалтад оруулж, одоо “Буянт-Ухаа-2” хорооллыг  2 үе шаттай барьж байгуулж  байгаа талаар...

Хэвлэл мэдээллийн ажилтнууд дунд ”Супер цом - 2015” тэмцээн болно

2015 оны 01 сарын 14      0      2229

Волейболын спортыг сурталчлан таниулах, байгууллагын ажилтнуудын дунд тэмцээн уралдаан зохион байгуулж хамт олны уур амьсгалыг сайжруулах зорилгоор Монголын Волейболын Залуучуудын холбооноос Анхдугаар волейболын аварга шалгаруулах шилжин явах "Супер цом - 2015" тэмцээнийг зохион байгуулах юм байна. Тэмцээний техникийн зөвлөгөөн 2015 оны нэгдүгээр сарын 21-нд МҮОНРТ-ийн хурлын танхимд болно. Зөвлөгөөнөөр тэмцээнийг явуулах дүрэм, журам, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх аж....

Мэргэжлийн гольфийн оны анхны тэмцээн эхэллээ

2015 оны 01 сарын 14      0      2170

Мэргэжлийн гольфийн энэ оны анхны тэмцээн болох Өмнөд Африкийн нээлттэй тэмцээн өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийсэн. Тэмцээний эхний шатны дээд амжилтыг талбайн эзэд болон Английн гольфчид үзүүлээд байна. Гольфийн нээлттэй тэмцээнүүдийн хамгийн ууган тэмцээн болох Өмнөд Африкийн нээлттэй тэмцээн энэ жил 104 дахь удаагаа уламжлалын дагуу Иохйнесбург хотын Глиндаур талбайд эхэлсэн юм. Эхний өдрийн хамгийн шилдэг амжилтыг Английн Энди Сулливан болон Өмнөд...

Ч.Анар ”Дакар ралли”-г орхилоо

2015 оны 01 сарын 14      0      2569

“Дакар Ралли-2015”-д Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа тамирчид хүндхэн сорилтуудын ард гарсаар байна. Тэгвэл найм дахь гарааны өдөр цаг агаар муудаж бороо орсноор мотоциклиудад цахилгааны болон механик гэмтлүүд үүсчээ. Уралдаанчдын зарим нь хасагдах хэмжээнд хүрсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Манай тамирчин Д.Болдбаатарын хувьд бариандаа амжилттай орж дараагийн гараандаа бэлдэж байгаа бол 117 дугаартай мотоцикльч Ч.Анарын хувьд барианы цаана 30...

”2015 Brisbane International”-тэмцээний аваргаар Мария Шарапова тодров

2015 оны 01 сарын 14      1      2005

Мэргэжлийн теннисний Австралийн Бристбэн хотноо болж буй Бристбэний олон улсын нээлттэй тэмцээн өндөрлөлөө.  "2015 Brisbane International" тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын Мария Шарапова шөвгийн наймд, Испанийн теннисчин Карла Саурес Наварротой учраа таарав. Тэрбээр Испани бүсгүйд ямар ч боломж өгөлгүй 6:1-6:3 харьцаагаар ялж хагас шигшээд төвөггүй шалгарсан бол их шөвөгт Украйны Елена Светланатай оноолт таарч мөн л боломж өгөлгүй...

Тархины судасны өндөр үнэтэй оношилгоог МОНГОЛД ҮНЭГҮЙ ХИЙДЭГ БОЛЖЭЭ

2015 оны 01 сарын 14      1      2634

  П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг өнгөрсөн оны сүүлчээр допплер буюу тархины судсанд нарийн мэргэжлийн шинжилгээ хийх хүчин чадалтай аппараттай болжээ. Энэ талаар тус эмнэлгийн Мэдрэлийн төвийн дарга, тархины судасны допплерографийн эмч П.Алтанцэцэгээс тодрууллаа. -Тархины судасны өвчин манай улсад хэр их байдаг вэ. Допплерийн санхүүжилтийг нь хэрхэн шийдвэрлэв? -Тархины судасны эмгэгээс улбаалсан өвчин улс орнуудад их байдаг. Манай улс энэхүү халдварт бус...

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин их байна

2015 оны 01 сарын 13      0      2081

Энэ сарын 5-12-нд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын амбулаторид 82558 хандсанаас 7398 хүн буюу есөн хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 3.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дүүргээр нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад Багахангай дүүрэгт 4.3 хувь, Налайх дүүрэгт 2.3 хувиар тус тус өссөн, Сонгинохайрхан дүүрэгт долоон хувь, Баянгол дүүрэгт 5,5 хувь, Сүхбаатар дүүрэгт 5.4 хувь, Хан -Уул дүүрэгт 5.1 хувиар буурсан...

“Долоон дэлбээт цэцэг” хүүхэлдэйн жүжиг тоглоно

2015 оны 01 сарын 13      0      2314

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид шинэ оны эхний тоглолтоо сурагчдын амралтад зориулжээ.  Энэ сарын 17, 18-нд В.Катаевын “Долоон дэлбээт цэцэг” хүүхэлдэйн жүжгээ өөрийн театрын тайзнаа дахин тоглох гэж байна. Энэхүү хүүхэлдэйн жүжгийн гол баатар  гэнэн томоогүй сониуч зантай Женя охин ээжийнхээ захисан боорцогийг дэлгүүрээс авч явангаа, боорцгоо санамсаргүйгээр  нохойд  идүүлдэг. Боорцгоо алдсан Женя охин нохойг хөөж байгаад төөрнө. Төөрсөн...