“Шинэ санаа-шилдэг гарц” хэлэлцүүлэг хийлээ

2015 оны 01 сарын 16      0      2602

Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хүүхдэд ээлтэй орон нутаг”-ийг бүрдүүлэх зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар “Хүүхдийн зусланг хөгжүүлэх” аймгийн хөтөлбөрийг  боловсруулан ажиллаж байна.  Сум бүрт “Засагт ханы хот айл” гэр зусланг шинээр байгуулан ажиллахын зэрэгцээ “Хөгжилтэй андууд” хүүхдийн зусланг сэргээн ажиллуулахаар уг хөтөлбөрт тусгагдсан байна. Аймгийн...

Даатгалын байгууллагуудын хураамжийн орлого 46.1хувиар өсчээ

2015 оны 01 сарын 16      0      2842

Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Даатгалын байгууллагуудын хураамжийн орлого хагас тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 46.1хувиар өссөн байна. 2014 онд 1235 хүнд 139.0 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосны дотор авто тээврийн хэрэгсэлд 16.7 сая, гэнэтийн осолд 25.3 сая, хөдөлмөрийн чадвар түр алдалтад 12.9 сая, жолоочийн хариуцлагад 19.0 сая, иргэдийн эд хөрөнгөнд 1.0 сая, зорчигчийн амь даатгалд 61.5 сая, малын индексжүүлсэн даатгалд 1.6 сая төгрөгийг олгосон нь...

“Тэргүүн Оюу” цомын эзэн тодров

2015 оны 01 сарын 16      0      2601

“Тэргүүн оюу” нийгэмлэг нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын ашиг сонирхлыг хүндэтгэн, байгууллагын засаглалын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсан “ Хуулийн этгээдэд ажиллаж байгаа хүн бүр нийгмийн даатгалд заавал хамрах” зорилтыг амжилттай хэрэгжүүлж буй байгууллагыг шалгаруулж байгаа юм. 2014 оны “ Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, итгэл...

Хэнтий аймгийн засаг дарга 2020 он хүртэл хэрэгжүүлэх төслөө танилцуулав

2015 оны 01 сарын 16      1      2592

Хэнтий аймгийн бүх сумдын хөгжлийн гарцыг тодорхойлж, 2020 он хүртэл хэрэгжүүлэх төслийн талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Хэнтий аймгийн ЗДТГ-аас сум орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аймгийн хөгжлийг дээшлүүлэх зорилго бүхий ажлуудыг өнгөрсөн онд хэрэгжүүлжээ. Энэхүү төслийг “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК боловсруулсан байна. Төслийг танилцуулах үзэсгэлэн өнөөдөр МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд 17...

Гурван сая дахь иргэнийг хүлээн авахад зориулан сургалт хийв

2015 оны 01 сарын 16      0      2576

Монгол Улсын гурван сая дахь иргэнийг хүлээн авахад зориулан эх баригч нарт зориулсан сургалтыг өнөөдөр Эрүүл мэнд, спортын яам “Эх баригч, бага эмч нарын нийгэмлэг”-тэй хамтран зохион байгууллаа.  Сургалтын эхэнд Эрүүл мэнд, спортын сайдын “Зохион байгуулалтын арга хэмжээ авах” тухай тушаалыг танилцуулав. Уг тушаалаар Монгол улсын гурван сая дахь иргэнийг тодруулахад төрөлтийг бүртгэх, мэдээлэх, эх нярайд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх...

Говь-Алтай аймаг 266 мянгат малчинтай болов

2015 оны 01 сарын 16      0      2645

Говь-Алтай аймаг өнгөрөгч оны эцсээр түүхэндээ хамгийн олон сал тоолуулсан байна. Тус аймгийн хэмжээгээр мянгат малчдын тоо өмнөх оноос 47.8 хувиар өсөж 266 болсон байна. Тэдний 6 өрх нь 2001-ээс дээш мал тоолуулсан бол 1500-2000 малтай 29 өрх, 1000-1500 хүртлэх малтай өрх 231 байгаа гэнэ. Харин хамгийн олон малтай өрх 6618 толгой мал тоолуулсан байна.

Орхон аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимыг М.Ганбат удирдана

2015 оны 01 сарын 16      0      2670

Орхон аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бүх гишүүний ээлжит хурал хийж тэргүүлэгч, даргаа сонголоо. Мөн сүүлийн дөрвөн жил тус танхимын даргаар ажилласан М.Сарандаваа ажлаа тайлагнасан юм. Тэрээр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 19 дүгээр хуралдааны үеэр тус танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон юм. Иймд Орхон аймаг дахь ХАҮТ-ийн дараагийн даргыг сонгох хурал болж Маркетингийн менежер М.Ганбат олонхын саналаар дэмжлээ. Түүний эл албан...

Хятадын атомын цахилгаан үүсгэврийн хамгийн том цогцолбор ашиглалтад орлоо

2015 оны 01 сарын 16      0      2393

Энэ сарын 12-ны 17 цагт Чин Шаны атомын цахилгаан станцын Фан Жя Шань цөмийн төслийн 2-р цогцолбор цахилгаан гаргаж эхэлснээр Хятадын цөмийн эрчим хүчний баазын дээрх газар дахь есөн цогцолбор иж бүрнээрээ ашиглалтад оров. Цахилгаан станцын нийт хүчин чадал нь 6 сая 546 мянган киловатт, жилдээ 50 тэрбум киловатт цаг цахилгаан үйлдвэрлэснээр Хятадын атомын цахилгаан үүсгэврийн хамгийн том цогцолбор бааз болох ажээ. Энэхүү баазыг 1985 оны 3-р сарын 20-ноос байгуулж эхэлсэн...

Хятадад шатахууны үнэ буурав

2015 оны 01 сарын 16      0      2418

Шинэ он гарснаас хойш Хятадад шатахууны үнэ үргэлжлэн буурсаар дийлэнх муж хотод АИ-93 бензиний литрийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа 5 юань боллоо. ОПЕК-ийн орнууд үйлдвэрлэлийн хэмжээгээ хасаагүй учраас олон улсын зах зээл дэх бензиний ханш 9-ний өдөр дахин буурсан нь дотоодын ханшийг буурахад нөлөөлжээ. Хятад улс 2013 оны 3-р сараас бензиний ханшийг тогтоох механизмыг улам боловсронгуй болгож, олон улсын зах зээлийн бензиний ханшийн өөрчлөлтийн дагуу дотооддоо...

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхэд 103 тэрбум төгрөг төсөвлөхөөр тохиров

2015 оны 01 сарын 16      0      2531

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын  хэлэлцээг өчигдөр баталж, талууд гарын үсэг зурсан байна. Уг хэлэлцээнд нийт 53 санал тусгаснаас цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх санал дээр тогтож ярилцсан гэдгийг МҮЭХ-оос мэдээллэв. Засгийн газрын зүгээс УИХ, намуудын бүлгүүдтэй ярилцсаны үндсэн дээр 2015 онд Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 90 тэрбум төгрөг, тэтгэвэр нэмэгдүүлэхэд улсын төсвөөс нийгмийн даатгалын...