”Байгаль дэлхийгээ хайрлая” өдөрлөг болов

2015 оны 01 сарын 19      0      2674

Дорнод аймгийн МХГ-аас санаачлан "Байгаль дэлхийгээ хайрлая" уриан доор нар харах аялал өнгөрөгч амралтын өдөр  зохион байгууллаа. Уг аялалд Хэрлэн сумын ЗДТГ, МХГ зэрэг байгууллагууд нэгдэж Монгол Улсын хамгийн нам дор газар болох Хөх нуурт алтан нарыг угтаж, Хөх нуурын орчныг цэвэрлэх үйл ажиллагаа, хөгжөөнт тэмцээнүүд зохион байгуулжээ. Энэхүү үйл явдал жил бүр уламжлал болон хэвшжээ.

Улсын газрыг хувийн компанид өгчээ

2015 оны 01 сарын 19      0      2348

Дорнод аймгийн МХГ-ын газрыг хувийн компанид өгчээ. Аймгийн төв талбай, тусгаар тогтнолын талбайн баруун талд байх орон сууцны барилга баригдсан газар нь угтаа аймгийн МХГ-ын газар ажээ. Гэтэл аймгийн Засаг дарга барилгын компанид өгчээ. Мэргэжлийн хяналтын газрын албан өрөө, лаборатори, ажилчдын орон сууц барих ёстой уг газар хэрхэн ямар замаар Тод сүндэрэл хэмээх  барилгын компанид очсон нь тодорхойгүй. Ямар гэрээгээр энэ газар ийнхүү барилгын компанид шилжсэнийг...

Малын хулгай их байна

2015 оны 01 сарын 19      0      2293

Дорнод аймгийн сум дундын 10 дугаар шүүх өнгөрсөн онд 452 хүнд холбогдох 268 эрүүгийн хэргийг хүлээн авч 304 хүнд холбогдох 221 хэргийг хянан шийдвэрлэжээ. Бусад  хэргийн тухайд мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох, цагаатгах байдлаар шийдвэрлэсэн байна. Шийдвэрлэсэн хэргийн 30,7 буюу хамгийн өндөр хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэг эзэлж байгаагийн дотор дийлэнх нь малын хулгай гэмт хэрэг юм. Энэ төрлийн хэрэгт 139 хүн холбогдож, 92 хүнд хорих ял...

Тэжээвэр амьтан хулгайлдаг бүлэг иргэдийг илрүүлэв

2015 оны 01 сарын 19      0      2562

Тэжээвэр амьтан хулгайлан бусдад худалдан борлуулдаг бүлэглэлийг цагдаагийнхан барьжээ. Өнгөрсөн бямба гарагт УБХЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан болон ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн тэднийг илрүүлжээ. Гэмт хэрэг үйлддэг бүлгийнхэн нь СХД-ийн иргэд аж. Тэд айлын хашаан дахь тахиа, цацагт хяруул, нохой зэргийг хулгайлж Нарантуул худалдааны төвд борлуулдаг байжээ. Мөн вьетнам иргэдэд ч худалддаг байснаа хүлээсэн байна. Нийт 8 удаагийн үйлдлээ тэд хүлээжээ....

Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх гүүрийг барих талаар санал солилцов

2015 оны 01 сарын 19      0      2625

Нийслэлийн Засаг дарга.Бат-Үүл “Бээжин ко Э нстракшн Инженеринг групп” ХХК-ийн гадаад төсөл хариуцсан орлогч захирал Гуо Жинху тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.   Уулзалтаар Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км зам, 288 метр урт гүүрийг барих ажлын хүрээнд “Бээжин констракшн Инженеринг групп” ХХК-тай хамтран ажиллах талаар санал солилцов.  Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч...

Урт нэртэй хуулийн хэрэгжилт дутуу байна гэв

2015 оны 01 сарын 19      0      2573

“Онги голынхон хөдөлгөөн” урт нэртэй хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шаардлага хүргүүлэх болсон талаараа мэдээлэл хийлээ. "Гол нууруудын хөдөлгөөн"-ний зохицуулагч Я.Цэрэнханд ярихдаа, “Урт нэртэй хуулийг өөрчлөх талаар журам гаргах болон гол нууруудын ойр орчим дахь ордыг стратегийн ордод оруулж хуулийн хүрээнээс гаргахыг эсэргүүцэж байна. Мөн манай хөдөлгөөн хууль батлагдсанаас хойш 242 тусгай зөвшөөрлийг...

Улсын заан Ч.Санжаадамба 500 грамм алтан гулдмайн эзэн болов

2015 оны 01 сарын 19      0      1915

Өвөрмонголын Шилийн хотноо өнгөрсөн ням гарагт болсон хоёр орны шилдэг 16 бөхийн барилдааны түрүү бөхөөр Монгол Улсын заан Ч.Санжаадамба шалгарч, 500 грамм алтан гулдмайгаар байлуулжээ. Харин үзүүрт Монгол Улсын заан М.Өсөхбаяр үлджээ. Энэхүү сонирхолтой үндэсний бөхийн барилдааныг БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн төв, Шилийн хотноо анх удаа зохион байгуулжээ. Тус барилдаанд Монгол Улс, ӨМӨЗО-ны тус бүр шилдэг найман бөх оролцож хасагдах журмаар...

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсад төрийн айлчлал хийнэ

2015 оны 01 сарын 19      0      2071

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар энэ сарын 18-20-нд тус улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүний дараа энэ сарын 21-24-нд Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцох юм.

“Импортын дарсны чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалт

2015 оны 01 сарын 19      0      1829

МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын газар, Оюуны өмчийн газартай хамтран “Импортын дарсны чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг энэ сарын 16-ны өдөр нийслэл, орон нутаг болон хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчдыг хамруулан цахим сургалтыг зохион байгуулав. Энэ онд импортын дарсны чанар, аюулгүй байдлыг шалгахтай холбогдуулан хийгдэж буй тус сургалтаар “Дарсны талаарх ерөнхий ойлголт,...

ШУТИС-ын багш нар спортоор өрсөлдөж байна

2015 оны 01 сарын 16      0      2959

Орхон аймагт ШУТИС-ийн  бүрэлдэхүүнд багтдаг 12 салбарын 500 гаруй багш спортын дөрвөн төрөлд өрсөлдөж байна. Энэ жил Орхон аймгийн ТИС-ийн 40 жилийн ой тохиож байгаа тул уг арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.  Тэмцээн шатар, теннис, гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрөлд 14-16-ны хооронд явагдана.  Уг тэмцээн орон нутагт анх удаа болж байгаагаараа онцлог юм. Энэ оны ирэх аравдугаар сард ТИС-ийн ой тохиох бөгөөд үүний хүрээнд багш, оюутнуудын дунд эрдэм...