Он гарсаар арилжааны банкууд ашигтай ажиллаж байна

2015 оны 01 сарын 20      0      2311

Арилжааны банкууд өнгөрсөн онд 328.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ нь өмнөх оноос 10.8 хувиар өссөн үзүүлэлт хэмээн Монголбанкнаас мэдэгдлээ. Тодруулбал арилжааны банкуудын өөрийн хөрөнгө нь 36 орчим хувиар өсч, 2.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Төлбөрийн тэнцлийн хямралын энэ үед арилжааны банкууд өөрийн хөрөнгийн харьцааг хангаж ажиллах нь зүйтэй хэмээн Төвбанкнаас тодотгож байна. Өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх нь арилжааны банкуудын хувьд эрсдлээс зайлсхийх...

2015 онд Орос улсад үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт огцом буурч магадгүй

2015 оны 01 сарын 20      0      2471

2015 онд Орос улсад үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын хэмжээ  сүүлийн 10 жилийн хамгийн доод  түвшинд хүрч  магадгүй байна. Ийм төсөөллийг  “ JLL.” шинжээчийн компаниас гаргажээ.  2014 онд  арилжааны нийт хэмжээ 3,5 тэрбум доллар  байсан нь  2013 онтой харьцуулахад  57 % буурчээ.  2014 оны IV улиралд хөрөнгө оруулалт 609 сая доллар байсан бөгөөд 2013 оны  сүүлийн улиралтай харьцуулахад 81 % буурчээ. ...

Асашёорюү Д.Дагвадорж МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ил захидал илгээнэ

2015 оны 01 сарын 20      0      2518

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч их аварга, Асашёорюү Д.Дагвадорж тэргүүтэй бусад холбоодын албаны хүмүүс Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн хууль бус үйл ажиллагааны талаар энэ оны өмнөхөн мэдээлж байсан билээ. Тэгвэл тэд энэхүү шаардлагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ил захидалаар хүргэж буйгаа өнөөдөр дуулгалаа. Ил захидалд “Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр болох Олимпийн Хорооны ерөнхийлөгчөөр 2001 оноос эхлэн ажиллаж...

Хөвсгөлд олон шинэ бүтээн байгуулалт хийжээ

2015 оны 01 сарын 20      0      2272

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар оны босгон дээр ашиглалтанд орсон Багшийн хөгжлийн ордон, Эрүүл мэндийн төв, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр шинээр барилга байгууламж барьж ашиглалтанд орж буй энэ байгууллагууд үйл ажиллагаагаа ч шинэчлэх ёстой. Хамгийн гол нь төрийн үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай хүрэх нь чухал гэдгийг анхааруулж байлаа. Багш хөгжлийн ордонд аймгийн Боловсролын газар үйлчилгээгээ хүргэж байгаа...

Нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгө үр ашигтай зарцуулагдаж байна

2015 оны 01 сарын 20      0      2074

Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгө үр ашигтай зарцуулагдаж байна. Нутаг дэвсгэр, хүн ам, мал сүргийн тоо толгой, цар хэмжээгээрээ аймагтаа дээгүүрт ордог энэ сум бэлчээр хадлан, тариалангийн талбайг өргөжүүлэх, арчлан тордоход ихээхэн хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулсаны үр дүнд жил эргэхэд малынх нь тоо 28 мянган толгойгоор өсчээ. Гэтэл өөрсдийнхөө хэрэглээд байгаа зүйлийг зориуд эвддэг гэм арилаагүйн жишээ ноднин Хумдговьд гаргасан худагаа энэ жил...

“Зүрхэнд залрах шүтээн” гэрэл зургийн үзэсгэлэн гарлаа

2015 оны 01 сарын 20      0      2457

Уулын спортын олон улсын хэмжээний мастер Ч.Тэрбишийн “Зүрхэнд залрах шүтээн” аялал, жуулчлал, танин мэдэхүйн гэрэл зургийн үзэсгэлэн гарлаа. Уг үзэсгэлэн нь Орхон аймагт анх удаа гарч байгаагаараа онцлог юм. Байгалийн сүр хүч, гайхамшиг болон уулчдын амьдралыг харуулсан 50 зураг үзэгчдийн нүдийг хужирлалаа.  Мөн дэлхийн хамгийн өндөр 14 оргилын зургийг тавьжээ. Ч.Тэрбиш анх 28 жилийн өмнө эл спортод хөл тавьжээ. Тухайн үед  Уулын спортын мастер...

Завханд хамтын ажиллагааг сайжруулах дасгал сургуулилт боллоо

2015 оны 01 сарын 20      0      2237

Завхан аймагт “Говийн чоно” нэртэй газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах ажиллагааны үед олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, нийтийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах үед салбар хоорондын харилцан хамтын ажиллагааг сайжруулах дасгал сургуулилт боллоо. Газар хөдлөлтийн үеийн дасгал сургуулалтанд аймгийн Цагдаагийн газар, аймгийн Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Завхан сургуулийн багш, ажилчид, иргэд нийт 150 орчим хүн...

Элсэн цөлд үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2015 оны 01 сарын 20      0      2311

Өвөр Монголчууд Улаан-Бухын элсэн цөлд үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шамдаж эхэллээ. Хятадын найман том цөлийн нэг Улаан-Бухын элсэн цөл ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн нутагт оршдог юм. Байгуулахаар зэхэж буй шинэ цогцолбор нь элсэн цөлийн дундах баянбүрд маягтай байх бөгөөд цөлийг хэрхэн яаж өөрчилснийг үзэхээр ирэгсдийн нүдийг бүлтийлгэж чихийг дэлдийлгэх уран нарийн хийц хэлбэртэй байх юм байна. Энэхүү том бүтээн байгуулалтыг 17 жилийн дотор 353.04 га талбайд...

”CHINA.COM” 22 хэлээр мэдээллээ хүргэнэ

2015 оны 01 сарын 20      0      2381

Өнгөрсөн оны 1-р сарын 18-нд нээлтээ хийж байсан Хятадын "CHINA.COM" олон хэлний вебсайт анх 11 хэлээр мэдээллээ дамжуулж эхэлж байсан бол нэг жилийн ойн өдрөө 22 хэлний вебсайт болон зургаан хэлний АРР-аар мэдээлдэг болжээ. Нэг жилийн хугацаанд Хятадын олон хэлний вебсайт сүлжээ 71 тусгай сэдэвт мэдээлэл хийж, Хятадын соёл иргэншлийг сонирхолтой бөгөөд чөлөөтэй, шинэлэг хэлбэрээр дэлхий дахинд хүргэсэн байна.

Дашбалбар сум хамгийн олон мал тоолууллаа

2015 оны 01 сарын 19      0      2811

2014 оны жилийн эцсийн мал тооллогоор Дорнод аймгийн хэмжээнд Дашбалбар сум хамгийн олон буюу 181905 толгой мал тоолууллаа. Халхгол сум 40267 мал тоолуулсан нь хамгийн бага юм. Аймгийн хэмжээнд 1,3 сая мал тоолуулсан нь өмнөх оноос 173 мянгаар өсчээ. Таван төрлөөр нь авч үзвэл тэмээнээс бусад нь өссөн дүнтэй гарав. Тус аймгийн хэмжээнд малтай өрхийн тоо 6,1 мянга байгаагийн дотор таван зуугаас дээш малтай өрхийн тоо 733, мянгаас дээш малтай нь 203 өрх байна. Мянгаас дээш малтай...