“Шилэн данс”-ны хууль хэрэгжиж байна

2015 оны 01 сарын 20      0      3150

Энэ сарын 19-ний өдөр хуралдсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар 4 асуудлыг авч хэлэлцлээ. Хурлаар “Шилэн данс”-ны тухай хуулийн хэрэгжилт, явцын мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс хийлээ. Хоёр дахь асуудлаар сурлага, урлаг, спортын амжилт гаргасан оюутнуудад олгодог аймгийн Засаг даргын нэрэмжит урамшуулалд хамрагдахаар ирүүлсэн оюутнуудын материалыг хэлэлцэн 20 оюутанд урамшуулал олгохоор зөвлөлийн гишүүд дэмжлээ....

Дөрвөн үзэгдэлт “Богема” дуурийг толилуулна

2015 оны 01 сарын 20      0      2581

УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Пуччинийн хөгжим, Л.Иллизи, Дж.Джакоза нарын цомнол дөрвөн үзэгдэлт “Богема” дуурийг энэ сарын 31-нд тус театрын тайзнаа толилуулна. Рудольфын дүрд тенор Б.Гомбо-Очир, Марселийн дүрд баритон Э.Анхбаяр, Шонарын дүрд баритон М.Амарсанаа, Коллений дүрд СТА О.Хүрэлбаатар нар тоглох юм. Дуурийн үйл явдал 1830-аад оны үеийн Парист өрнөнө. Тус дуурийг анх 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Турин хотын “Реджо” театрт тоглож...

Замын осол их байна гэв

2015 оны 01 сарын 20      0      2741

Нийслэлийн замын цагдаагийн газарт өчигдөр /I.19/ зам тээврийн осол, гэмтэлтэй холбоотой 219 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 15 хүн бэртэж гэмтсэн бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 74 жолоочийг журамлан, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлсэн байна.    Тодруулбал, Баянгол дүүрэгт IV цахилгаан станцын урд замд “Тоёота креста” маркийн авто машины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ...

Азийн аварга шалгаруулах II бүсийн теннисний тэмцээн болж байна

2015 оны 01 сарын 20      0      2748

  Вьетнам улсын Хо Ши Мин хотноо талбайн теннисний өсвөрийн 14 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах II бүсийн тэмцээнд манай тамирчид оролцож байна. Энэ сарын 19-29-нд болж байгаа тус тэмцээнд Монгол Улсаас “Гурван тамир” сургуулийн багш М.Баярхүү дасгалжуулагчтай, Б.Мишээл, Б.Билэгт, П.Энхжавхлан, Д.Хэрлэн, Ч.Нандинцэцэг, Э.Ариун-Эрдэнэ нарын тамирчид ур чадвараа сорьж байгаа юм. Тэмцээн ганцаарчилсан болон хосын төрлөөр явагдаж шилдгүүдээ...

УИХ-ын гишүүн М.Зоригт орон нутагт ажиллаж байна

2015 оны 01 сарын 20      0      2537

  УИХ-ын гишүүн М.Зоригт энэ сарын 19-нд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд ажиллалаа. Хүн амынхаа тоогоор аймагтаа хоёрдугаарт ордог, малынхаа тоо толгой, өсөлтийнхөө хурдаар улсад сүүлийн хоёр жил дараалан дөрөвт жагсч байгаа энэ сумынхан өнгөрсөн онд багагүй зүйл хийж амжуулжээ. Тухайлбал, иргэд болон хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар 24 айлын хоёр дахь орон сууцаа ашиглалтад хүлээж авах гэж байгаа ба гурав дахь орон сууцныхаа захиалгыг аваад эхэлжээ....

“Сэтгэлд хоногшсон дуунууд” тоглолт болно

2015 оны 01 сарын 20      0      3030

Улсын филармонийн уран бүтээлчид 2015 оны эхний улирлын үзвэрийн хөтөлбөрөө “Монгол уран бүтээл” зорилтот төслийн хүрээнд зохион байгуулж байна. Тус төсөл нь Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан уран бүтээлийг ард  иргэд, өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах, байгууллагын урын санг Монгол бүтээл туурвилаар баяжуулах, хөгжмийн уран бүтээлийн эрэлт, нийлүүлэлтийг бий болгох,  уран бүтээлчдийг алдаршуулах, хөгжим сонирхогч, сонсогчдын...

2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийн хэлэцүүлэг боллоо

2015 оны 01 сарын 20      0      2567

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч энэ сарын 19-нд Нью-Йорк хотод болсон 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэх засгийн газар хоорондын хэлэлцээний эхний хуралдаанд оролцож, хэлэлцэж буй асуудлаар Монгол Улсын байр суурийг танилцуулан үг хэлэв. Байнгын төлөөлөгч О.Оч хэлсэн үгэндээ 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэх засгийн газар хоорондын хэлэлцээ нь Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх явцад гарсан ололт амжилт хийгээд...

“Солонгос хэлний орчуулагчдын семинар” болов

2015 оны 01 сарын 20      0      3191

БНСУ–д суугаа Монгол Улсын ЭСЯ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд “Солонгос хэлний орчуулагчдын семинар”-ыг энэ сарын 17-нд зохион байгуулав. Сүүлийн жилүүдэд  Солонгост эмчилгээ оношлогоо хийлгэх, бизнесийн болон аялал жуулчлалын зорилгоор ирж буй манай иргэд, мөн тус улсад оршин сууж байгаа монголчуудад солонгос хэлний орчуулга хийлгэх хэрэгцээ шаардлага нэмэгдэж буйн зэрэгцээ орчуулгын чанарын асуудал чухлаар...

Найруулагч Б.Чингүүн шинэ уран бүтээлийн ажилдаа оржээ

2015 оны 01 сарын 20      0      3013

“Aurora Films”-ийн найруулагч Б.Чингүүн дэлгэцийн шинэ уран бүтээлийн ажилдаа оржээ. Тэрээр "Учрал" уран сайхны кино бүтээхээр уран бүтээлчидтэйгээ өчигдөр анхны уулзалт хийв.  Энэхүү шинэ уран бүтээлд эмгэнэлт хайрын түүхийг өгүүлэх юм. Киноны гол дүрд жүжигчин Б.Алдар, Б.Мишээл, О.Дөлгөөн, Т.Баттулга нар дүр бүтээнэ. Харин зургийн даргаар Н.Отгонтогос ажиллаж байгаа бол киноны зохиолыг найруулагч Б.Чингүүн өөрөө бичиж найруулж байгаа аж. Зураг авалтаа ирэх...

Эдийн засгийн хөгжил хүн амын өсөлтөө гүйцэхгүйд хүрлээ

2015 оны 01 сарын 20      1      2898

Монгол улсад найман минут тутамд нэг шинэ хүн төрж, 30 минут тутамд нэг хүн ертөнцийн мөнх бусыг үздэг аж. Энэ бол Монголын үндэсний статистикийн хорооноос сүүлийн жилүүдэд хийсэн судалгааны үзүүлэлт. Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчийн сонгуульд авсан саналын дийлэнх нь монголчууд "олуулаа болох" амлалтаас үүдсэн.  Амлалт аажимдаа "олуулаа болох" бодлого болон хувирав. Өнгөрсөн зууны эхэнд хүн амын тоо нь 600 мянга хүрэхгүй байсан Монгол орны тухай гадныхан мөхөж буй үндэстэн хэмээн...