MAX FACTOR цаг хугацааг буцаана

2015 оны 01 сарын 21      0      2692

АНУ-ын гоо сайхны бренд болох MAX FACTOR гайхалтай түүхийн эргэлт хийхээр шийджээ. Тэд эргээд 1962 он буюу Мерилин Монрогийн мандаж явсан үе рүү буцна гэнэ.  Макс Фактор компани өөрийн зар сурталчилгаагаар үргэлж л олон түмнийг гайхашруулсаар ирсэн. Энэ удаад өнгөрсөн зууны хүсэмжит эмэгтэйг шинэ бүтээгдэхүүний нүүр царай болгосон нь учиртай ажээ. Гунигт амьдрал туулсан Америкийн жирийн л охин явсан Норма Жин Мортенсон үгүй болсон ч Мерилин Монро нэрээр дэлхий...

Ники Минаж ”Roberto Cawalli” брэндийн 2015 оны нүүр царай болжээ

2015 оны 01 сарын 21      0      2453

Загварын ертөнцийг тэргүүлэгч Италийн “Roberto Cavalli” брэндээс 2015 оны шинэ дүр төрхөөрөө реппер Ники Минажийг сонгожээ. Тэрбээр энэхүү брэндийн зуны коллекцийн сурталчилгааны компанит ажлуудын нүүр царайгаар ажиллах бөгөөд  Лос Анжелес хотноо сурталчилгааны гэрэл зургийг Francesco Carrozzini авсан аж. Өнгөний хувьд улбар шаргал, цэнхэр, алтлаг шар, зуны улирлыг санагдуулам ногоон байх бөгөөд олзлогдсон эмэгтэй бүжгийг хийж буй дүр буулган зургаа авчээ....

Иракийн хойд нутгаас 26 цогцос олжээ

2015 оны 01 сарын 21      0      2446

Иракийн хойд нутгаас 26 цогцос олдсоны 15 нь энгийн номхон иргэнийх, 11 нь Курдын аюулаас хамгаалах хүчний дайчдынх байжээ гэж Иракийн албаны хүмүүс мэдэгдэв. Дияала мужийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, Курдистан бүс нутгийн Засгийн газрын эрлийн баг болон Иракийн хүний эрхийн яам эдгээр цогцсыг Багдад хотоос зүүн хойд зүгт 120 кмт байрлах Саадияа дүүргээс олсон байна. Иргэд болон цэргүүдийн цогцсыг хоёр нүхэнд булсан байсан бөгөөд “Лалын улс” бүлэглэл Саадияа...

Шанхай хотын эргийн Вайтань гудамжинд болсон шахцалдааны учир тайлагдав

2015 оны 01 сарын 21      0      2459

Хятадын Шанхай хотын эргийн Вайтань гудамжинд шинэ жилийн шөнө болсон шахцалдааны шалтгаан нь олон нийтийн арга хэмжээг буруу зохион байгуулснаас болсон гэж тус хотын захиргааны мөрдөн шалгах комиссын тайланд дурджээ. Шинэ жилийн шөнө болсон шахцалдааны үеэр 36 хүн амиа алдсан билээ. Өндөр барилгуудын нэгээс хуурамч долларын мөнгөн дэвсгэртүүд цацаж эхэлсний дараа шахцалдаан эхэлсэн гэх хувилбарыг хэргийг мөрдөн шалгах комисс дахин няцаасан байна. Мөрдөн шалгалтын тайлангаас үзвэл,...

Хууль бус мод бэлтгэлд анхаарлаа хандуулав

2015 оны 01 сарын 21      0      2434

“Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, ажлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт уулзалт ярилцлагыг БОНХАЖЯ-наас өнөөдөр зохион байгууллаа.  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол уулзалт ярилцлагыг нээж хэлсэн үгэндээ сайдын ажлаа авсны дараахан мод ихтэй аймгууд болох Завхан, Архангайд ажиллахад асуудлууд хуримтлагдсан байгааг онцлов. Энэ үеэр тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч уг...

5311 монгол иргэн Чех улсад амьдардаг

2015 оны 01 сарын 21      0      2402

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Чех улсад сурч, ажиллаж,амьдарч байгаа Монгол иргэдтэйгээ уулзав. 2014 оны эхний сарын байдлаар 5311 иргэн Бүгд Найрамдах Чех улсад амьдарч байгаа юм байна. Судалгаанаас харахад 2008 онд 13000 орчим, 2010 онд 5000 орчим, 2012 онд 4500 орчим Монголчууд Чех улсад амьдарч байсан тоо байдаг аж. БНЧУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2014-2015 оны хичээлийн жилд таван оюутан Чех Улсад суралцаж байна. Энэ онд гурван оюутан сурах юм байна....

“Давос-2015” дэлхийн эдийн засгийн чуулган өнөөдөр эхэлж байна

2015 оны 01 сарын 21      0      2142

Швейцарийн Давос хотноо  өнөөдөр  эхэлсэн “Давос-2015” дэлхийн эдийн засгийн чуулган өнөөдөр эхэлж байна. Давосийн чуулганаар дэлхийн улс гүрнүүдийн удирдагчид, эдийн засагчид, бизнес эрхлэгчид чуулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Давос хотноо болж буй 45 дахь удаагийн чуулганд  дэлхийн 40 орны төр засгийн удирдагч, 750  корпорацийн гүйцэтгэх захирал, 140 гаруй орны 1500 гаруй бизнесийн шилдэг удирдагчид оролцож байна. “Давос-2015” дэлхийн...

Үндсэн хуулийн цэц хуралдана

2015 оны 01 сарын 21      0      2334

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан ирэх лхагва гарагт болно. Монгол Улсын нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандахдаа, дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтад төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцсыг үлдээж бусдыг төлбөрт хураан авч болохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан...

Азийн цомын тэмцээн 16 дах удаагаа болно

2015 оны 01 сарын 21      0      2245

Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг Азийн цомын тэмцээн энэ жил 16 дах удаагаа зохион байгуулагдаж байна. Тэмцээний эцсийн шатанд шалгарахаар шар тивийн 44 улсын шигшээ баг өрсөлдсөнөөс шилдэг 16-д Япон, Өмнөд Солонгос, Иран тэргүүтэй 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Хэсгийн шатны тоглолтууд өндөрлөж шөвгийн найман баг тодорчээ.

”Оюутан цэрэг” хөтөлбөрийн талаар ярилцав

2015 оны 01 сарын 21      0      2453

МОХ-ны удирдлагууд Батлан Хамгаалахын Сайд Ц.Цолмонтой "Оюутан цэрэг" хөтөлбөрийн талаар уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр энэхүү хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, орон нутагт суралцаж буй оюутнууд тухайн аймгийнхаа цэргийн ангид алба хаах боломжийг бий болгох, хамрагдаж буй оюутны тоог нэмэгдүүлэх, боловсронгуй болгох талаар санал солилцож хамтран ажиллахаар болсон байна