“Хүүрнэл зүрх”, “Эсрэг цаг” номын нээлт болов

2015 оны 01 сарын 22      0      2699

Монголын утга зохиолын нэгэн үеийн содон төлөөлөгчийн нэг, утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуягийн “Хүүрнэл зүрх”, “Эсрэг цаг” шинэ номуудын нээлт өнөөдөр “Интерном” номын дэлгүүрт  боллоо. “Эсрэг цаг-2” нэртэй эсээ шүүмж, нийтлэлийн бүтээлд нь зохиолчийн сүүлийн үед бичсэн урлаг утга зохиолын төдийгүй, уншигчдын сонирхолыг ихэд татах болсон кино шүүмжүүд нь багтжээ. Мөн нийгэм, боловсрол, хүний ёс суртахууны...

Сүпер лигийн эмэгтэй тоглолтууд үргэлжилж байна

2015 оны 01 сарын 22      0      2806

Буянт-Ухаа ордонд эмэгтэй анхдугаар үндэсний супер лигийн хоёрдугаар тойргын эхний тоглолт Дорноговь Таван Дохио vs SBL Хасын Хүлэгүүд багуудын хооронд болсон юм. "Таван дохио" багийн бүрэлдэхүүнд энэ өдөр экс багийн ахлагч Б.Отгонсүрэн нэгдсэн. Тоглолтын эхлэлийг "Таван Дохио эрчтэй эхлүүлж дөрвөн үеийн турш давамгайлсаар 62:71-ээр улирлын хоёр дахь хожлоо байгууллаа.Тэднээс төвийн тоглогч И.Нарангэрэл  20 оноо 9 бөмбөг самбараас авсан бол Д.Долгор 14 оноо Г.Энхдэлгэр ...

“Монголын өгүүллэг, туужийн дээж” I-VI ботийг хэвлэжээ

2015 оны 01 сарын 22      0      3255

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн Монголын орчин цагийн уран зохиолын шилмэл өгүүллэг, туужсыг эмхтгэж “Монголын өгүүллэг, туужийн дээж” I-VI боть номыг хэвлэн уншигчдын хүртээл болголоо. Тус номын нээлт маргааш “Интерном” номын дэлгүүрт болно. Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржоос эхлээд уран бүтээлээ ид туурвиж буй өнөө цагийн нэртэй зохиолчдын шилмэл өгүүллэг, туужсын дээжийг багтаасан эдгээр ботийн эмхтгэгчээр...

Ардчилсан залуучуудын холбоо АН-д зүтгэхэд бэлэн гэв

2015 оны 01 сарын 22      0      2499

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны Ерөнхийлөгч Б.Баттүвшин, тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Эрдэмхишиг нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаг үеийн асуудал болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов. АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүвшин хэлэхдээ, “Цаашид АН-ын залуучуудаа дэмжиж, АЗХ-тойгоо хамтарч ажиллахыг хүсч байна. АЗХ-ны...

Тэмбүү өвчнөөс сэргийлэх сургалт хийлээ

2015 оны 01 сарын 22      0      3608

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянзүрх дүүргийн өрхийн эмч нарт “Тэмбүү өвчний оношилгоо, эмчилгээг жирэмсний хяналттай уялдуулах нь” сэдэвт гурван өдрийн сургалт зохион байгууллаа. Тус сургалт нь зөвхөн жирэмсэн эмэгтэйчүүд биш тэдний бэлгийн хавьтагсдын дунд тэмбүү өвчнийг илрүүлэх, эмчлэх, тусламж үзүүлэх, тэдэнд зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх,  эмч нарын  мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилготой. Сүүлийн үед бэлгийн замаар дамжих...

2015 он гарснаас хойш 23 хүүхэд зам дээр нас баржээ

2015 оны 01 сарын 22      1      2908

Энэ он гарсаар нэг сар ч болоогүй байхад 23 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Эдгээр хүүхдүүдийн 20 нь авто машин дотроо явж байгаад осолд өртсөнөөс хоёр нь амиа алдсан харамсалтай мэдээ байгаа юм . Хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа нь эцэг эх, томчуудын хүүхэддээ тавих хараа хяналт сул, замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох талаар зааж зөвлөдөггүй, тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэхгүй байгаа нь хүүхдийг осолд өртүүлж, амь нас...

”Саусгоби сэндс” ХХК-ийн удирдлагуудад холбогдох шүүх хурал хойшлов

2015 оны 01 сарын 22      0      2632

Их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон "Саусгоби сэндс" ХХК-ийн удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд эхэлсэн ч хойшиллоо. Улсын яллагч хуралд шинжээч нарыг, шүүгдэгчдийн зүгээс шинжээч болон гэрч нарыг оролцуулах хүсэлт тавьсан байна. Мөн Жастин Капла  орчуулагчийн тоог нэмэх хүсэлт тавьжээ. Эдгээр хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хурлыг энэ сарын 28-ныг хүртэл хойшлууллаа. Энэ хэрэгт "Саусгоби...

“Сoal mongolia” олон улсын чуулга уулзалтын тов гарав

2015 оны 01 сарын 22      0      2623

Нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлагыг тодорхойлох “Сoal mongolia” олон улсын чуулга уулзалтыг ирэх 4 дүгээр сарын 9-10–нд зохион байгуулах  тов гарчээ. Тус чуулганыг нүүрсний салбарын ирээдүйн төлөв байдал, хөрөнгө оруулалт, эрхзүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэт техник технологи зэрэг асуудлыг хөндөхийн зэрэгцээ Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилгоор зохион байгуулдаг.  Энэ удаагийн чуулганы хувьд...

“Тавалтайн хавцал”-д усан цахилгаан станц барина

2015 оны 01 сарын 22      1      2236

Бүгд Найрамдах Турк Улсын “ZTM” компани Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт “Тавалтайн хавцал” хэмээх газар усан цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулж дуусчээ. Баруун гурван аймгийн усны эрчим хүчний нөөц бололцоог тодорхойлох, цаашид ашиглах чиглэлээр энэхүү ТЭЗҮ-г боловсруулсан байна. Туркийн тал дэвшилтэт технологи ашиглан 88.7 МВт хүчин чадалтай УЦС байгуулах боломжтой хэмээн үзэв. Үүнтэй холбоотой Эрчим хүчний яамны Төрийн...

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тулгамдсан асуудал дээр ажиллана гэв

2015 оны 01 сарын 22      0      2140

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр ажил аваад удаагүй ч иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлтүүдэд анхаарлаа хандуулж ажиллана гэв. Юуны өмнө, цахилгаан, дулааны үнэ нэмэгдүүлсэнд иргэд эмзэглэж байгаа, энэ талаар танай байгууллага юу хийж байна вэ? гэсэн сэтгүүлчдийн асуултад, " Өнгөрсөн оны  долдугаар сард цахилгаан дулааны үнэ нэмэх асуудлыг тавьсан. Хуулийн дагуу дээрх газрууд манайд мэдэгдэх ёстой. Тэд хуулийн дагуу мэдэгдээд,...