”Супер цом - 2015” үргэлжилж байна

2015 оны 01 сарын 25      0      2080

Волейболын спортыг сурталчлан таниулах зорилгоор Монголын Волейболын Залуучуудын холбооноос хэвлэл мэдээллийн салбарын байгууллагын ажилтнуудын дунд зохион байгуулж буй волейболын аварга багийг шалгаруулах "Супер цом - 2015" тэмцээн нэгдүгээр сарын 24-нд эхэллээ.  Онцгой Байдлын Ерөнхий газрын "Аврах" спорт зааланд болж буй уг тэмцээн өнөөдөр аваргаа шалгаруулна. Тус тэмцээний шагналын сан: 1-р байр: Алтан медаль,   Өргөмжлөл, Мөнгөн шагнал 500,000 2-р байр:...

Нийслэлийн ЕБС-ын хичээл маргааш эхэлнэ

2015 оны 01 сарын 25      0      1840

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гураюдугаар улирлын хичээл маргааш эхэлнэ. Бага ангийн сурагчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ноос энэ сарын 25-ныг дуустал, дунд ангийнхан нэгдүгээр сарын 3-наас 25-ныг дуустал, ахлах ангийнхан нэгдүгээр сарын 10-наас 25-ныг дуустал тус тус амарч байгаа. Хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын тухайд бага ангийнханы амралт нэгдүгээр сарын 10-наас эхэлж ирэх хоёрдугаар сарын 8-нд дуусна. Дунд ангийн сурагчдын...

Нэгдүгээр сарын 24-нд гарсан хэрэг зөрчлүүд

2015 оны 01 сарын 25      0      2253

Нэгдүгээр сарын 24-нд нийслэлд гал түймрийн 5, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 1 дуудлага бүртгэгджээ. Үүнд: Нийслэлийн хувьд Сонгинохайрхан дүүргийн IV хорооны Их нарангийн VI гудамжийн 4 тоотод иргэн Г-н байшин, Баянзүрх дүүргийн XX хорооны Хар усан тохойн задгайн 27 тоотод иргэн Л-н байшин, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Хайрхан”-ы 17 дугаар гудамжийн 6 тоотод иргэн Ц-н гэр, мөн Сонгинохайрхан дүүргийн I хорооны нутаг “ Шижир...

Гол, усаа хамгаалагчид Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ

2015 оны 01 сарын 23      0      3046

        “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ-ын гишүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах...” төслийг эсэргүүцэж Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ. “Монголын гол...

Агаарын бохирдлын хэмжээ өссөн үзүүлэлттэй байна

2015 оны 01 сарын 22      0      2683

Он гарсаар агаар дахь бохирдуулагч бодисын хэмжээ Мандалговь хотод бага зэрэг өссөн байна. Агаарт агуулагдах азотын болон хүхрийн давхар ислийн агууламж хамгийн ихдээ нэг шоо метрт 0.024мг, хамгийн багадаа 0,002 мг байгаа нь хүлцэх агууламжаас давсан тохиолдол биш боловч урьдынхаас бага зэрэг ахиу хэмжээ болж байгааг Байгаль орчны шинжилгээний лаборторийн инженер Б. Уугантуяа мэдээллээ. Гэхдээ агаарын чанарын индексээр үнэлэхэд агаарын чанар сайн түвшинд байгаа гэлээ. Агаар...

Уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхэд төрөх тохиолдол их байна

2015 оны 01 сарын 22      0      2710

Уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхэд төрөх тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж, 1000 төрөлт тутамд нэг ногдож байгаа судалгаа гарсан байдаг. Ийм эмгэгтэй хүүхдэд туслах, тэднийг Эх нялхасын эрүүл мэндийн Үндэсний төвийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн уруул тагнайн төрөлхийн эмгэгийн эмчилгээний багтай холбож өгөхийн тулд сайн дураар ажиллаж байгаа нэгэн бүсгүйтэй уулзлаа. Тэрээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын зургаадугаар багийн иргэн бөгөөд Өнгөрсөн оны эхнээс сайн дурын...

Томуу, томуу төст өвчний дэгдэлт урьдынхаас буурсан гэв

2015 оны 01 сарын 22      0      2550

Энэ долоо хоногт томуу, томуу төст өвчний дэгдэлт урьдынхаас буурсан байна. Нэгдүгээр сарын эхний арав хоногт амбулаторын үзлэгийн 21 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байсан тул Сайнцагаан сумын Засаг дарга захирамж гаргаж, цэцэрлэгийн болон олон нийтийн үйл ажиллагааг арав хоногийн хугацаатай түр зогсоосон юм. Үүний үр дүнд томуугийн халдвар буурч, өнгөрсөн долоо хоногт амбулаторын үзлэгийн 13 хувийг, энэ долоо хоногт 11 хувийг томуу, томуу төст өвчин эзэлснийг Эрүүл...

Мандалговь хотод СӨХ хүрэлцээгүй байна гэв

2015 оны 01 сарын 22      0      2576

Шинэ орон сууц сүүлийн гурван жилд олноор ашиглалтад орж, орон сууцанд амьдардаг айл өрхийн тоо нэмэгдэж байгаа энэ үед сууц өмчлөгчдийн холбоо Дундговь аймгийн Мандалговь хотод дутагдаж байгаа юм. 2014 онд л гэхэд 200 гаруй айлын орон сууц ашиглалтад ороод байгаа бөгөөд эдгээр нь бүгд эзэнтэй болчихвол орон сууцанд амьдардаг айл өрхийн тоо 1300 гаруйд хүрнэ. Орон сууц нэмэгдэхийн хэрээр түүний урсгал засвар арчлалт, орцны өдөр тутмын цэвэрлэгээг хариуцан ажилладаг СӨХ нэн...

“Google Inc” корпораци хэрэглэгчиддээ шинэ бэлэг барина

2015 оны 01 сарын 22      0      3016

Америкийн “Google Inc” корпораци хэрэглэгчдэд утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлэхээр бэлдэж эхэллээ гэж тус улсын " The Wall Street Journal " сонины цахим хувилбарт мэдээлжээ. Тус сонины эх сурвалжуудын мэдээлснээр, “Google” компани зохих тохиролцоог Америкийн харилцаа холбооны томоохон компани болох “Sprint Corporation”-той болон Европын “T-Mobile” компанитай хийсний дараа энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх аж. Ийм алхам нь...

Төв, Ховд аймгийн авлигын эсрэг үйл ажиллагаанд хангалтгүй үнэлгээ өгчээ

2015 оны 01 сарын 22      0      2753

Авилгатай тэмцэх газар олон нийтийн оролцоонд тулгуурласан, хөндлөнгийн хараат бус шинжээчдийн багийг ажиллуулж, төрийн байгууллагын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Хөндлөнгийн шинжээчдээс Төв, Ховд аймгийн авлигын эсрэг үйл ажиллагаанд хангалтгүй үнэлгээ өгсөн бөгөөд үүний мөрөөр АТГ-аас дээрх аймгийн Засаг дарга нарт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа  эрчимжүүлэх чиглэл өгчээ.   Төв аймаг дахь төрийн байгууллагын удирдлагаас...