Хятад улс агаарын бохирдол бууруулах цогц арга хэмжээ авна

2015 оны 01 сарын 27      0      2274

 Бээжин хотын иргэдийн хуралд,  хотын дарга Ван Аньшун агаарын бохирдол, хүн амын өсөлтийн асуудал нь  хотын өмнө  тулгамдаж буйг онцлов. Агаарын бохирдлыг бууруулах үүднээс 392 компанийг хааж, 476000 хуучирсан авто хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглож, 66000 га ногоон байгууламж байгуулсан боловч  агаарын бохирдол төлөвлөсөн хэмжээнд буураагүйг хотын дарга хүлээн зөвшөөрчөө. Тэрээр “2015 онд хотын  ойр нүүрсний хэрэглээг хязгаарлах,...

Буудлага спортын өсвөрийн улсын аварга шалгаруулна

2015 оны 01 сарын 27      0      2247

Буудлага спортын өсвөрийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-д Улаанбаатар хотноо болж шилдгүүдээ шалгаруулна. Тус тэмцээнд оролцох орон нутгийн тамирчдыг тодруулах тэмцээнээ зохион явуулж цэц мэргэнээ сорих шилдэг баг, тамирчдынхаа мэдүүлгийг ирүүлээд байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн буудлагын өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн хийн гар буу, урт бууны төрлөөр зохион байгуулж, медальт байрт шалгарсан тамирчид нь өсвөрийн УАШТ-д оролцох эрхээ...

Олимпийн медальтнуудын хамтарсан уулзалт хийх хүсэлт гаргав

2015 оны 01 сарын 27      0      1919

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар Монголын олимпийн медальтнуудын холбооны төлөөлөл болох Мехикогийн олимпийн наадмын хүрэл медальт,  Монгол Улсын Ардын багш Чимидбазарын Дамдиншарав, Москвагийн олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Равдангийн Даваадалай, Барселоны Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, тус холбооны нарийн бичгийн дарга Н.Баярсайхан нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Монголын олимпийн медальтнуудын холбооны...

Хамгаалах хувцас өмсөөгүй хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахгүй

2015 оны 01 сарын 27      0      1857

Хурдан морины өвлийн уралдаанууд орон нутагт зохион байгуулахтай холбогдуулан хамгаалах хувцас өмсөөгүй хүүхдийг хурдан морины уралдаанд  оролцуулахгүй байх үүрэг өгөв. МХЕГ-ын дарга Д.Батмөнх Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах үүднээс ийм шийдвэр гаргажээ. Тэрбээр, төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагууддаа цахимаар хэд хэдэн үүрэг өгсөн байна. Тухайлбал, сар шинэ болж байгаатай холбогдуулж хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хийх урьдчилан...

Булган аймгийнхан аваргуудаа шалгарулав

2015 оны 01 сарын 27      0      1867

Булган аймгийн Баяннуур суманд гүйлтийн тэшүүрийн ойрын зайн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж аваргуудаа тодрууллаа. Уг тэмцээнийг Булган аймгийн Баяннуур сумын  ЗДТГ–ын хамт олон, Булган аймгийн нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газрын хамт олон, Цагдаагийн байгууллагын ажилтнууд Бүрэгхангай, Дашинчилэн,  Баяннуур сумын мөсний баяртай хамтатган зохион байгууллаа. Уг тэмцээн нь суманд зохиогдож байгаа улсын стандарт хангасан зам талбайтай тэмцээн...

“Жаахан шарга” театрынхан энэ оны анхны уран бүтээлээ тоглолоо

2015 оны 01 сарын 27      0      1508

Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрынхан энэ оны анхны уран бүтээлээ ОХУ-ын зохиолч А.Дударевын “Үдэш”  сэтгэхүйн драмын жүжгээр эхэллээ. Тус театрын ерөнхий найруулагч З.Далай уг жүжгийг найруулан өөрийн театрын тайзнаа тавихдаа өөрөө гол дүрд нь тоглосон байна. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Болортуяа, жүжигчин Х.Сайнбаяр нар дүр бүтээж, тайзны зураачаар Соёлын тэргүүний ажилтан С.Гантулга, дууны найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан...

Увхианы Батын тууль хайлсан бичлэгүүд эх орондоо ирлээ

2015 оны 01 сарын 27      0      2179

Нэрт туульч Увхианы Батын хайлсан “Бум-Эрдэнэ”, “Далайн шар бодон”, “Түшээт ханы хөвгүүн Хүлэг-Эрдэнэ” туулийн бичлэгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Дуун ухааны хөмрөгт Унгарын элчин сайдын яамны төлөөлөгч хүлээлгэн өглөө. Унгарын дипломатч Л.Кадар Монгол Улсад Элчин төлөөлөгчөөр ажилллаж байхдаа баруун аймгуудаар явж, монголчуудын соёл, түүхийн холбогдолтой олон баримт, хэрэглэгдэхүүн цуглуулсны нэг нь туульч У.Батын бичлэг аж. Л.Кадар уг...

Хяналт шинжилгээ үнэлгээний дүн ирэх сарын 10-нд гарна

2015 оны 01 сарын 27      0      1593

Дундговь аймгийн 15 сумын ЗДТГ- ын 2014 оны үйл ажиллагаанд хийж байгаа жилийн эцсийн хяналт шинжилгээ үнэлгээ үргэлжилж байна. Хяналт шинжилгээнд хэрэглэгчийн үнэлгээг харгалздаг бөгөөд энэ судалгааг Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ” ТББ авч байгаа, мөн хяналт шинжилгээний ажлын хэсгийг урьдыхаас цөөрүүлж, аймгийн баруун зүүн бүсэд хоёр л хэсэг ажиллуулж байгааг энэ удаагийн хяналт шинжилгээ үнэлгээний онцлог болгож тус тасгийн дарга Э.Одончимэг дурьдлаа....

2016 онд Ховд голд усан цахилгаан станц барьж эхэлнэ

2015 оны 01 сарын 27      0      1565

Ховд голд усан цахилгаан станц барьж байгуулах ажил 2016 онд эхлэх төлөвтэй байна. Энэ тухай аймгийн Засаг дарга Х.Дармен мэдэгдэхдээ, Турк Улсын «ЗТМ» компанийн өөрийн хөрөнгөөр баригдах УЦС-ын ажил жилийн дараа эхлэх боломж бүрдээд эхэллээ. Ховд голын Өлгий сумаас гуч орчим км зайтай оршдог Тавалдайн хавцлын хэсгийг тэд анхны хайгуул шинжилгээгээрээ 57 мгвт-ын хүчин чадалтай цахилгаан гаргана гэж тооцоолоод байснаа шинжилгээний сүүлчийн дүнгээр 88,7 мгвт болоод...

Хүнд даацын автомашинаар шороон замын тээвэрлэлт хийхийг зогсооно

2015 оны 01 сарын 27      0      1369

Хүнд даацын автомашинаар шороон замын тээвэрлэлт хийхийг төрийн эрх бүхий байгууллагаас бүрмөсөн зогсоох арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхийг нүүрсний тээвэр эрхлэгч аж аж ахуйн нэгжүүд шаардлаа. Уул уурхайн бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын замаар эдийн засгийн үр ашигтай тээвэрлэх талаар зохион байгуулсан уулзалтын үеэр уг шаардлага, хүсэлтийг гаргажээ. Энэхүү уулзалтанд “Эрдэнэс Монгол” ХХК-аас санаачлан “Монгол тээвэр нэгдэл”-тэй хамтран Байгаль...