“Монгол бэлэг” үзэсгэлэн гарна

2015 оны 01 сарын 29      0      3380

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран “Монгол бэлэг” үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулна.  Дүүргийн бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэн, баярын уламжлалт зан үйл болох бэлэг солилцохдоо гаднын өндөр үнэ өртөгтэй бэлгийг халж, Монголдоо үйлдвэрлэсэн, Монгол соёлыг агуулсан бэлэг сэлтийг бие биедээ бэлэглэхийг уриалах, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх...

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэний чацуутнуудад бойтогны хонх бэлэглэнэ

2015 оны 01 сарын 29      4      6347

Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авсан түүхэн баярт өдөр өнгөрсөн долоо хоногт тохиосон билээ. Х.Монголжин охинтой хамт тухайн өдөр нийт 181 хүүхэд мэндэлж, үе чацуутан болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудад өөрийн гарын бэлгийг дурсгахаар болсон байна. Уг гарын бэлгэнд нь  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмидийн зургийн дагуу, нэг хонхон дээр нь Гоо маралын дүрсийг, нөгөө  дээр нь Бөртэ чонын...

Дэлхийн ур чадварын олимпод Монгол Улс анх удаа оролцоно

2015 оны 01 сарын 28      0      2488

Бразилийн Сан-Паулод ирэх наймдугаар сарын 11-16-нд болох Дэлхийн ур чадварын олимпод Монгол Улс анх удаа оролцох гэж байна. Эгнээндээ 70 гаруй улс орныг нэгтгэсэн Дэлхийн ур чадварын байгууллагад манай улс өнгөрсөн жил элссэнээр тус байгууллагаас гишүүн орнуудынхаа дунд хоёр жил тутамд зохион байгуулдаг тус тэмцээнд оролцох эрхтэй болжээ. Олон улсад ур чадварын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү тэмцээнд оролцох манай багийг Хөдөлмөрийн яам, Германы Олон улсын хамтын...

Олон улсын Манга уралдаанд Монгол зураач түрүүлжээ

2015 оны 01 сарын 28      1      2654

Япон улсын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг Олон улсын Манга уралдаанд “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаярын "Бумбардай аргалд явсан нь" хүүхдийн зурган ном Гранпри шагнал хүртэв. Тэрээр хүүхдийн зурган номын чиглэлээр 10 гаруй жил ажиллаж хүүхдийн 100 гаруй зурган номыг бүтээж уншигчдын хүртээл болгожээ. Зохиолд Монголын үнэт өв соёл болох араг, саврын тухай, эх үрийн хайр, хүйн холбоо, монгол домын тухай...

Хоёр сая 999 мянга 999 дахь иргэн Увс аймагт төржээ

2015 оны 01 сарын 28      0      2429

Увс аймгийн Улаангом сумын Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 24-ний өглөө орон нутгийн цагаар  7 цаг 23 минутад Монгол Улсын 2 сая 999 мянга 999 дахь иргэн мэндэлсэн байна. Улаангом сумын 7 дугаар багийн иргэн Батхуягийн Туул ийнхүү 3 сая дахь иргэний ээжтэй хамгийн ойрхон зайтай буюу 4 минутын өмнө төржээ. Энэ жил 25 настай Туул бүсгүй анхны төрөлтөөрөө 3,4 кг жинтэй хүү төрүүлсэн байна. Энэ өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 5 хүүхэд, Наранбулаг суманд 1 хүүхэд төрснийг...

”Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үнэ урьд жилийхээс нэмэгдээгүй гэв

2015 оны 01 сарын 28      0      6912

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлт өнөөдөр “Мишээл экспо” төвд боллоо. Уг үзэсгэлэнг жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих,  олон нийтийг дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр хангах зорилгоор зохион байгуулж байгаа юм. Аж үйлдвэрийн яамны сайд Эрдэнэбат нээлтэнд оролцох үеэрээ “ Монгол улсад маань гурван сая дахь...

Гурван сая дахь иргэндээ Монголжин хэмээх нэр өглөө

2015 оны 01 сарын 28      4      2734

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэний гэр бүлийнхэнтэй утсаар ярьж баяр хүргэлээ. Төрийн тэргүүн гурван сая дахь иргэний аав Э.Хатанболд, ээж Г.Аззаяа нарт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж шинэ төрсөн охинд эцэг, эхийнх нь хүсэлтээр  МОНГОЛЖИН гэдэг нэр хайрлалаа. "Монголжин төрснөөс нэг минутын дараа хоёр ихэр хүүхэд төрсөн нь монголчууд улам олуулаа болох ерөөл" хэмээн Ерөнхийлөгч бэлгэшээсэн юм.

Монгол Улс анх удаа цус цуглуулах төвтэй боллоо

2015 оны 01 сарын 28      0      2289

Монгол Улсад анх удаа олон улсын жишгийн дагуу Баянгол дүүргийн Эрүүл мэндийн цогцолборын байранд Цус цуглуулах төв үйл ажиллагаагаа эхэллээ. Дэлхийн улс орнуудад нэг саяас дээш хүн амтай хотод дунджаар цус цуглуулах хэд хэдэн суурин төвтэй байдаг бол өдөр бүр хаяагаа тэлэн өргөжин, хүн амын тоо өсөн нэмэгдэж байгаа Улаанбаатар хотод зөвхөн нэг суурин төв байгаа нь ард иргэд донорын хөдөлгөөнд хамрахад хангалтгүй юм. Иймээс донорын цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал,...

Монголын ирээдүйг тодорхойлох форум болно

2015 оны 01 сарын 28      0      2620

Мега төслүүдийн хэрэгжилт, Монголын ирээдүйг тодорхойлох форумыг энэ сарын 29-нд “Blue sky” зочид буудлын Кристалл танхимд болох юм байна. Засгийн газрын дэмжлэгээр  “Мега төсөл хөгжлийн хүрээлэн” ТББ-аас “Мега төсөл хөгжлийн форум”-ыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр  Монгол Улсын сайд М.Энхсайхан “Монгол дахь мега төслүүд: Сорилт, боломж” сэдвээр илтгэл тавих бол Японы Сумитомо Мицуй банк “Төслийн санхүүжилт ба Төр,...

“Универсад 2015″ наадам эхэллээ

2015 оны 01 сарын 27      0      2766

Эрүүл мэнд спортын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран зохион байгуулж байгаа оюутны “Универсад 2015″ наадам өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. Энэхүү наадам спортын 13 төрлөөр зохион байгуулах бөгөөд “оюутны "Универсад 2015″ наадам жүдо бөхийн төрлөөр эхэлж байна. Спортын төв ордны А зааланд тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг жингийн барилдаанууд өнөөдөр явагдаж аваргуудаа тодруулна. Оюутны...