УИХ-ын дарга З.Энхболд баруун аймгуудад ажиллана

2016 оны 03 сарын 18      3      576

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 18-23-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудад ажиллан, орон, нутгийн ажил байдал, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах ажээ. Тэрбээр томилолтынхоо эхэнд Өвөрхангай аймагт ажиллах бөгөөд Зэвсэгт хүчний дугаар ангийн үйл ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах юм байна. Мөн Арвайхээр сумын бүтээн байгуулалтын ажилтай танилцан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, УИХ-ын 2015 оны намрын...

Өнөөдөр ХҮН-ын дарга хэн байх вэ гэдгийг шийднэ

2016 оны 03 сарын 18      0      648

Хөдөлмөрийн үндэсний нам байгуулагдаад жил хүрээгүй ч намын даргын албан тушаалаас болж дотроо хоёр хуваагдаад байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард тус намынхан намын даргаараа УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг сонгосон боловч сар ч бололгүй хэсэг гишүүд нь түүнийг хууль зөрчсөн хэмээн үзэж огцруулж, Б.Найдалааг томилов. Харин үлдсэн хэсэг нь С.Ганбаатар дарга хэвээр байгаа хэмээж байна. Түүнчлэн С.Ганбаатар намын дарга болсныхоо дараа тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга...

САЙХАН МЭДЭЭ: Монголд АВТОБУС УГСРАХ үйлдвэр байгуулна

2016 оны 03 сарын 17      2      640

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Беларусь Улсын Шадар сайд В.И.Семашког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлтийн талаар санал солилцов. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Тэмүүлин, Бүгд Найрамдах Беларусь Улсаас...

Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотой мэдээлэл өгсөн хүнийг урамшуулахаар болжээ

2016 оны 03 сарын 17      0      864

Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас биологич Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотой мэдээллийг цагдаагийн 70388102 дугаарт хүлээн авч байна. Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотой мэдээллийг цагдаагийн 70388102 дугаарт хүлээн авч байна.   Иргэдээс ирүүлсэн мэдээллийг чанд нууцлах ба ач холбогдолтой мэдээллийг урамшуулахаар болжээ. Хэрэг гарахаас өмнө Т. Лхагвасүмбэрэл агсны, Улаанбаатар хотоос Хөвсгөлийн чиглэлд “УБМ-1339” улсын дугаартай саарал өнгийн Прадо...

Хурандаа цол олголоо

2016 оны 03 сарын 17      0      1191

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан "Цэргийн цол олгох журам"-ын дагуу ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваагийн тушаалаар эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж байгаа есөн дэд хурандаад Хурандаа цол олголоо. Тухайлбал, ЗХЖШ-ын АУГ-ын Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Отгонбаяр, ЗХЖШ-ын Ар талын газрын Инженер техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Төрмөнх,...

”Монгол дахь Мүүн ажиллагаа”-ны дараагийн ангийг хийх санал тавьжээ

2016 оны 03 сарын 17      20      1572

Сүүлийн үед нийгмийг цочролд оруулаад буй "Мүүн" гэх гаж урсгалын тухай сэтгүүлч Л.Мөнхбаясгалан "Цэнзургүй сурвалжлагаараа дамжуулж "Монгол дахь Мүүн ажиллагаа" хэмээх хоёр ангит нэвтрүүлгийг гаргасан. Тэгвэл "Цэнзургүй сурвалжлага"-ын багийнханд тус нэвтрүүлгийн гуравдугаар ангийг хийх санал тавиад байгаа аж. Энэ тухай сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсандаа ийн бичжээ.

Орон даяар 18-30 насны залуусыг ВАКЦИНД хамруулна

2016 оны 03 сарын 16      3      776

Манай улс улаанбурхны эсрэг вакцинаар 1994, 1996, 2000, 2007, 2012 онуудад 3-14 настай хүүхдийг нэмэлтээр дархлаажуулсны үр дүнд энэ өвчин эрс буурч, 2011 оноос улсын хэмжээнд нэг ч бүртгэгдээгүй байсан. Гэвч 2015 оны гуравдугаар сараас уг өвчний дэгдэлт гарсан. 2015 оны тавдугаар сард 6 сартайгаас 6 хүртлэх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулсан. Үүний үр дүнд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад өвчлөл тууштай буурсан ч 18-30 насны...

”Бартерийн бирж 2016” нээлтээ хийлээ

2016 оны 03 сарын 16      0      723

Монголын Барилгын Үндэсний Ассоциацаас санаачилсан "Бартерийн бирж 2016" үзэсгэлэн худалдаа өнөөдөр Гандирс төвд нээлтээ хийлээ. Энэ сарын 16-наас 23-ныг дуустал зохион байгуулагдах энэхүү үзэсгэлэн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд барилгын салбарын бизнес эрхлэгчдийн дунд хэрэгцээт бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээгээ солилцох, урамшуулал, хөнгөлөлт үүсгэх, харилцан уялдаатай хамтарч ажиллах, илүүдэлтэй бараа материалаа эргэлтэд оруулах боломж олгож байгаа юм. Нээлтийн...

Польш Улсын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

2016 оны 03 сарын 16      0      1891

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын тэтгэлгээр дор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцуулна. Үүнд: 20 иргэнийг бакалавр, магистрын сургалтад анагаах ухаанаас бусад тэргүүлэх мэргэжлээр, 3 иргэнийг докторын сургалтад анагаах ухаан болон соёл, урлагаас бусад заасан тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцуулна. Тэтгэлгээр суралцуулах боломжтой мэргэжлийн чиглэлийг суралцуулах...

АНХААР: ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

2016 оны 03 сарын 16      0      847

Өнөөдөр /2016.03.16/ нутгийн баруун болон төвийн хэсгээр, энэ сарын 17-нд төв, зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхаарууллаа. 2016 оны 03 дугаар сарын 17-ноос 03 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:     17-нд төв, зүүн зүгийн нутгаар, 18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд зарим газраар,18-нд зүүн зүгийн нутгаар секундэд...