ИЗНН-ын Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар 20 орчим нэмэлт өөрчлөлтийг хийлээ

2015 оны 02 сарын 02      0      2438

Өнгөрсөн сарын 31-нд хуралдсан ИЗНН-ын Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэн баталжээ. 2012 оны нэгдүгээр сард Иргэний Зориг нам Монголын Ногоон намыг эгнээндээ нэгтгэн их хурлаа зарлан хуралдуулж намын нэрийг Иргэний Зориг-Ногоон нам хэмээн өөрчлөн, жендерийн тэгш байдлыг хангасан 3 даргатай байх, намын гишүүнээс гадна намын дэмжигч гишүүн гэсэн нэр томьёоллыг анх удаа намын дүрмэндээ оруулсан нь улс төрийн ажиглагч, судлаачид, жирийн иргэдээс ихээхэн дэмжлэг...

Амралтын өдрүүдэд 3014 жолооч торгуулжээ

2015 оны 02 сарын 02      0      2201

НЗД-ын захирамжийн дагуу сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн сүүлийн оронгийн тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлсэн өнгөрөгч амралтын өдрүүдэд хязгаарласан дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон 3014 жолооч торгуулжээ. Мөн Улаанбаатар хотын ЗЦГ-ын бие бүрэлдэхүүн амралтын өдрүүдэд 10.00-20.00 цагийн хооронд журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав.Хязгаарлалт ирэх долоо хоногт мөн хэрэгжих тул...

Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг эргүүлэн татахыг шаардав

2015 оны 02 сарын 02      0      2171

“Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ, дүүргүүдийн иргэдийн төлөөлөл Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг эргүүлэн тат хэмээн УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэхэхээр болжээ. Уг хууль батлагдвал ажлын байр буурч,  архидалт газар авна гэдгийг тэд онцлон, “архидалттай биш, ажлын байртай тэмцэхээ болиоч” хэмээв. “Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Н.Мөнхтуяа “Энэхүү...

Хяналт нэрийн дор худалдаа эрхлэгчдийг дарамталсан хувийн ашиг сонирхол гарч болзошгүйг сануулав

2015 оны 02 сарын 02      0      2228

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага, хяналтын газар, хэлтсийн дарга нарын ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэл, сум, дүүрэгт сүү, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүн борлуулж байгаад хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх үүрэг болголоо. Гэхдээ хяналт нэрийн дор худалдаа эрхлэгчдийг дарамтлан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн оролдлого гарч болзошгүйг...

Ерөнхий нарийн бичгийн даргын нөхөн сонгуулийн дүн гарлаа

2015 оны 02 сарын 02      0      2064

ИЗНН-ын Үндэсний хорооны ээлжит хурал өнгөрсөн хагас сайн өдөр хуралдаж, Намын ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Хүдэр-Яныг сонгожээ. Ерөнхий нарийн бичгийн даргын нөхөн сонгуульд 4 нэр дэвшигч өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлдсөн байна. Хоёр шатны санал хураалтаар тус намын Ногоон хөгжлийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян олонхийн санал авч, Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогджээ. Б.Хүдэр-Ян нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнгийн...

Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн номын санд гал гарчээ

2015 оны 02 сарын 02      0      2295

Москва хот дахь  Нийгмийн ухааны мэдээллийн эрдэм шинжилгээний  хүрээлэнгийн номын санд өнгөрсөн баасан гаригийн шөнө  түймэр гарав.  Энэхүү  номын сан тус улсад номынхоо фондоор дөрөвт ордог аж. Түймэрт уг  байрны 12 мянган м кв талбайнаас  2 мянган м кв талбай автжээ. Байрны дор хаяж 1000 м кв талбай нурсан байна. Түймрийг гуравдугаар зэргийн хүндрэлтэйд тооцжээ. Түймрийн шалтгааныг тогтоохоор комисс  ажиллаж  байна. Нийслэл хотын...

Урд жилийн мөн үеийнхтэй харьцуулахад гол мөрний мөс нимгэн байна гэв

2015 оны 02 сарын 02      0      2054

Өнгөрсөн оны 12 дугаар сар, энэ оны нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй дулаан байсантай холбоотойгоор гол мөрний мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-40 см-ээр нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Монгол түмний сар шинийн баяр ойртож хот, хөдөөг зорих иргэдийн хөдөлгөөн ихсэж байгаа энэ үед иргэд баталгаат зам, гүүрээр зорчих, гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. 2015 он гарсаар Архангай аймгийн...

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ”Үйлдвэржилтийг эрчимжүүлэх” талаар чиглэл өглөө

2015 оны 01 сарын 30      1      3716

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан билээ. Уг зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр 12:00 цагт УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад гардуулан өгсөн юм. Тус зарлигт Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой өсөлтийг хангах зорилтын хүрээнд төр болон хувийн хэвшлийн түншлэлийн бүтээлч хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх,...

Хакухо ”Арьсны өнгө” гэж хэлсэндээ уучлалт гуйжээ

2015 оны 01 сарын 30      5      4373

Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Хакухо М.Даваажаргал Япон озэки Кисэносатотой хайн гэмээр газардсаны дараа тэднийг дахин барилдуулахад дургүйцлээ илэрхийлсэн юм. Тэрээр барилдааны талаар ярихдаа “Хүүхэд ч хараад хэн давсныг нь төвөггүй хэлчихэж чадахаар барилдаан болсон. Үүнээс би сэтгэлдээ сэвтэй үлдэж байна. Арьсны өнгө ямар нэгэн хамаагүй шүү дээ. Магэтэй хүн бүр дохё дээр гараад япон зүрхээр л барилддаг” хэмээн хэлсэн. Ийнхүү хэлсэн үг нь...

Реппер Цэцэ “Гэр бүлийн уншлагын танхим” байгууллаа

2015 оны 01 сарын 30      0      4801

Реппер ЦэЦэ буюу Намнандоржийн Цэцэнбилэгийн Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд тохижуулсан "Гэр бүлийн уншлагын танхим"-ын нээлт өнөөдөр болж өнгөрлөө. Тэрбээр өмнө нь Мобиком корпорациас зарласан "Зүрх бүхний төлөө" зорилтот хөтөлбөрт “Гэр бүлийн номын сан” байгуулах төслөөр оролцож байсан юм. “Гэр бүлийн номын сан” байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд "Ном ба Ирээдүй" хандивын тоглолтыг зохион явуулж байсан билээ....