“Тэмээ өсгөх, арчлах, маллах, уналга эдэлгээнд сургах” сэдвээр онол практикийн бага хурал болов

2015 оны 02 сарын 04      0      2756

Ховд аймгийн Манхан суманд Үндсэн хуулийн өдрөөр “Тэмээ өсгөх, арчлах, маллах, уналга эдэлгээнд сургах” сэдвээр онол практикийн бага хурал хийж энэ үеэр тэмээний дуу, шүлэг, зургийн уралдаан явагдаж өнгөрсөн юм. Монгол Улсын сайн малчин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тэмээчин Х.Эрдэнээгийн санаачилга, тус багийн тэмээчдийн дэмжлэгээр Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт 1000 тэмээний баяр  саяхан боллоо. Тооройн элс хэмээх газар болсон тэмээний...

69.3 сая төгрөгийн өмч гал түймэрт сүйджээ

2015 оны 02 сарын 04      0      2183

Ховд аймгийн хэмжээнд нэгдүгээр сард обьектын гал түймэр нийт 12 удаа гарч, байгууллага, аж ахуй нэгжийн өмч хөрөнгөд 4.6 сая төгрөгийн хохирол учирч, 3 гэр , 2 өвөл, зуны сууц, 3 машин техник, 4 малын хашаа саравч гал түймэрт өртжээ. Дээрх гал түймрийн аюулаас байгууллага, ард иргэдийн 69,3 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж обьектод гарсан гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн байна. Обьектын гал түймрийн шалтгааныг тодруулахад Цахилгаан...

Баянхонгор аймгийн Баянлиг сум шинэчлэгджээ

2015 оны 02 сарын 04      0      2771

Баянхонгор аймгийн Баянлиг сумд “Шинэ сум” төсөл хэрэгжсэнээр тус сумын нутгийн захиргаа, эмнэлэг, цагдаа, сургууль, цэцэрлэг, дотуур байр зэрэг нийтийн үйлчилгээний бүхий л байгууллагууд шинэ байрандаа орон, үйл ажиллагаа нь жигдрээд байна. Харин тус сумын хуучин барилгуудыг хэрхэн ашиглах нь зүйтэй талаар сумын удирдлагууд иргэдтэйгээ зөвлөлдөн, тэдний саналыг сонсох, эхний ээлжинд боломжтой гэсэн ажлыг хийж эхэлжээ. Учир нь иргэдийн зүгээс шууд өмчлөх эсвэл огт...

Бэл бэлчингээ гайхуулах гэж ”Цагаан сар”-ыг хийдэггүй

2015 оны 02 сарын 04      0      2683

Өвөөгийн маань хувьд хамгийн сайхан баяр Цагаан сар. Учир нь энэ л өдөр үр хүүхэд, ач гуч нараа тойруулан суугаад бүл нэмэн шинээр ирсэн бэр хүргэн, хүн нэмэн шинээр мэндэлсэн бяцхан үрсээ үнэрлэн инээмсэглэж суух нь жаргал. Ёстой л үртэй хүний жаргалыг эдлэн, хүн болж төрөөд нас явж, өтөлснийхөө баярыг тэмдэглэж буй ганц өдөр нь болдог юм. -Тэр хүү чинь өнөө манай хэний хүргэн, энэ охин чинь манай тэрний том нь гэж ирээд л бүгдийг нь өөр хооронд нь танилцуулна. Өвөө дээр ирсэн хөгшид...

Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт хийнэ

2015 оны 02 сарын 04      1      2245

Төрийн нарийн бичгийн сонгон шалгаруулалтад 36 иргэн бүртгүүлжээ. Тэдгээрээс 26 нь Аж үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөж байна. Засгийн газраас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Аж үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд...

ТБҮЦ-ны үлдэгдэл 277 тэрбум төгрөг болжээ

2015 оны 02 сарын 04      0      2073

Монголбанк нэг долоо хоногтой 139 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 13.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 277 тэрбум төгрөг болжээ. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг....

Халз тулааны тэмцээнийг монгол тамирчин хариуцан ажиллажээ

2015 оны 02 сарын 04      0      2237

Өмнөд хөршид болсон халз тулааны тэмцээний техникийн үзлэг, хяналт шалгалтыг Монголын кикбоксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, кик боксын дэлхийн аварга О.Алтанпүрэв хариуцан ажиллажээ. Мөн энэ үеэр ирэх 3 дугаар сард Монгол, Хятадын К-1 тулааны багуудын хооронд хийх халз тулааныг зохион байгуулах талаар гэрээ хэлэлцээр байгуулжээ. БНХАУ-д болсон уг тулааныг олон улсын түвшинд мэргэжлийн халз тулааныг олон удаа зохион байгуулсан нэр хүндтэй промоушенууд болох Японы...

Шилдэг ”либеро” тоглогч тодорлоо

2015 оны 02 сарын 04      1      2291

Волейболын спортын олон гайхамшгуудын нэг нь эсрэг багийн дотлогчийн гараас ирсэн хурд хүчтэй бөмбөгийг талбайд унахаас өмнө авч чаддаг "либеро" тоглогчдийн ур чадвар юм. Дэлхийн волейболын холбоо /FIVB/ 2014 оны шилдэг хувь тоглогчийг өнгөрөгч долоо хоногт шалгаруулахад Францын шигшээ баг болон VfB Friedrichshafen клубын тоглогч Жэни Грэбэников /Jenia Grebennikov/ шилдгээр шалгарсан байна. 1990 онд төрсөн 188 см өндөртэй Франц залуу ийнхүү уран гоё тоглолтоороо волейболын...

Батлан хамгаалахын сайд 21 аймгийн засаг дарга нартай хамтарч ажиллана

2015 оны 02 сарын 04      0      2087

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 21 аймгийн удирдлагуудтай уулзаж энэ онд тухайн салбарт баримтлах бодлого, хэрэгжүүлэх ажлаа тодотголоо. Энэ үеэр зарим аймгийн удирдлагууд санал хүсэлтээ дуулгав. Тухайлбал, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ аймагт нь барилгын цэргийн анги байгуулж өгөөч, барилга байшин нь ч бэлэн байгаа гэсэн бол Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр "Оюутан цэрэг" хөтөлбөрт орон нутгаасаа оюутнуудыг элсүүлэх хүсэлтэй байна гэсэн юм. Батлан хамгаалахын...

“Trans Asia” онгоцонд 53 зорчигч явснаас 12 нь амь үрэгджээ

2015 оны 02 сарын 04      0      2284

Тайваны “Trans Asia” онгоц хөөрөх үедээ осолдсон талаар CNN мэдээллээ. Онгоцонд 53 зорчигч явсан бөгөөд эдгээрээс 12 хүн амь үрэгдсэн нь тодорхой болсон гэж аврагчид мэдээлсэн байна. Харин Тайпей хотын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Онгоцны нисгэгч буух оролдлого хийж байсан ч чадалгүй байсаар Наньху гүүрийг цохиж, Килунг гол руу унасан. Тэр замдаа гүүрэн дээр явсан таксиг далавчаараа цохисон бөгөөд таксины жолооч, зорчдыг эмнэлэгт хүргүүлсэн байна....