3700 гаруй хүн амтай боловч 10 ортой хүн эмнэлэгтэй

2015 оны 02 сарын 05      0      2664

Ховд аймгийн Алтай сум 3700 гаруй хүн амтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй боловч 10 ортой хүн эмнэлэгтэй. Тус сумын эмнэлэгт ор хүрэлцээгүйн дээр алсын дуудлага их ирдэг, түүнд зарцуулах бензин шатахуун хүрэлцдэггүй зэрэг бэрхшээл тулгардаг байна. Төрөх эхчүүдийг ихэвчлэн зэргэлдээ Булган сум, аймгийн төвийн эмнэлгүүдэд хүргэж төрүүлдэг, эмийн нэр төрөл цөөн гэнэ. Нутаг дэвсгэр өргөн уудам, малчдын тархай бутархай байдал нь хүн эмнэлгийн төсөв хүрэлцдэггүй, төсөв хэтрүүлэх...

“Хүчний гурван төрөлт” тэмцээнд рхон аймгаас 17 тамирчин оролцоно

2015 оны 02 сарын 05      0      2329

Энэ сарын таван, зургаанд Улаанбаатар хотод болох “Хүчний гурван төрөлт” улсын аварга шалгаруулах тэмцээнд Орхон аймгаас 17 тамирчин оролцоно.  Уг тэмцээн нь хэвтээ шахалт, таталт, суулт гэсэн гурван төрлийн нийлбэр дүнгээр өрсөлддөг. Үүнд багаараа оролцохоор  бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж Орхон аймгийн “Хүчний гурван төрөлт бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн П.Отгонбаяр хэллээ. Тус холбоо 17 тамирчны хувцас, хэрэглэл,...

“Тод анир” утга зохиолын нэгдлийнхэн уран бүтээлийн шүүмж өрнүүлэв

2015 оны 02 сарын 05      1      2166

Монголын Зохиолчдын эвлэлийн Орхон аймаг дахь салбар, зөвлөлд 21, “Тод анир” утга зохиолын нэгдэлд бүртгэлтэй 40 уран бүтээлч байдаг. Тэд долоо хоног бүр чуулж, уран бүтээлийн шүүмж өрнүүлдэг ажээ. Ингэснээр Орхон аймгийн хэмжээнд гарч буй ном, зохиолыг хамдтаа хэлэлцэхийн дашрамд уран бүтээлийн чанарыг сайжруулах тал дээр санал, сэтгэгдлээ хуваалцдаг байна. Тэд энэ удаа “Тод анир 2” утга зохиолын түүвэр гаргахаар зорьж байгаа ажээ.  Гурван жилийн...

”Чонон сүлд” киноны нээлт өчигдөр боллоо

2015 оны 02 сарын 05      0      2212

Оскарын шагналт Францын нэрт найруулагч Жан-Жак Анногийн найруулсан “China Film Group”-ийн бүтээл "Чонон сүлд" киноны нээлт өчигдөр Бээжин хотноо болов. Энэхүү киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин СТА Р.Анхням нээлтэд оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ. Түүнийг "Монголын тайз дэлгэцийн мэргэшсэн жүжигчдийн холбоо"-ны гишүүд, жүжигчид "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудалд угтан авч, хүндэтгэл үзүүлэв. Тэрээр Өвөр Монголын...

Ченжүүд олноор нүх ухаж байгаль орчинг эвдэж байна

2015 оны 02 сарын 05      0      2141

Өмнөговь аймгийн хэмжээнд байгалийн чулууг нууж далдлан импортлох нь түгээмэл үзэгдэл  болжээ. Тус аймгийн нутагт бусад аймгаас ирсэн ченжүүд олноор нүх ухаж байгаль орчинг эвддэг байна.Тиймээс аймгийн МХГ, Цагдаагийн газар, Баяндалай сумын ЗДТГ-тай хамтран ухмал нүх бүхий газруудад шалгалт хийв. Өнгөрөгч нэгдүгээр сарын 20-22-нд Баяндалай сумын Төхөм багийн "Дэвсэг", "Цагаан чулуут", "Далай хайлааст", "Улаан толгой", "Хувын булаг", Сэврэй сумын Хоолт багийн "Хул морьт",...

116.0 сая юань худалдан авах санал ирүүлжээ

2015 оны 02 сарын 05      0      1948

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1946.10-1950.16 төгрөгийн ханшаар 46.4 сая ам.доллар, 311.13-312.06 төгрөгийн ханшаар 116.0 сая юань худалдан авах санал  ирүүлжээ. Монголбанк уг саналыг үндэслэн 1949.51 төгрөгийн ханшаар 12.6 сая ам.доллар, 311.89 төгрөгийн ханшаар 58.0 сая юань худалдсан байна.  Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 18.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлснийг Монголбанк...

Аж үйлдвэрийн яам технологийн паркуудтай гэрээ байгууллаа

2015 оны 02 сарын 05      0      2245

Аж үйлдвэрийн яам  Эрдэнэт, Дарханы үйлдвэр технологийн паркийн удирдлагуудтай өнөөдөр гэрээ байгууллаа. Гэрээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат,  Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Эрдэнэт  үйлдвэрлэл, технологийн паркийн ТУЗ-ийн дарга Г.Сэргэлэн, Дархан үйлдвэрлэл, технологийн  паркийн ТУЗ-ын дарга М.Ганбат нар гарын үсэг зурж баталгаажуулав . Аж үйлдвэрийн яамнаас  үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх зорилтын хүрээнд паркт шинэ...

”Сайн хүүхэд” сургалт зохион байгуулав

2015 оны 02 сарын 04      0      2327

“Дэлхийн зөн” Олон улсын байгууллагын “Дархан нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ийн газраас эрхлэн явуулсан “Сайн хүүхэд” сургалт Дархан сумын гуравдугаар сургуульд болов. Сургалтад тус сумын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын 70 гаруй төлөөлөл оролцож өөрийгөө илэрхийлэх чадвараа сайжруулж авьяастаа итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой аргалчлалыг ашиглаж явууллаа. Дэлхийн зөн ОУБ-ын ДНХХ-ийн Хөгжлийн мэргэжилтэн...

“Нээлттэй шүүх-сэтгүүлчид” арга хэмжээг зохион байгуулна

2015 оны 02 сарын 04      0      2005

Иргэний хэргийн давж заалдах шатны зургаадугаар шүүх, эрүүгийн хэргийн давж заалдах шатны зургаадугаар шүүхийн тамгын газар Шүүхийн үйл ажиллагааг орон нутагт хэвлэл мэдээллээр хүргэх, иргэдэд  шуурхай мэдээлэл өгөхөд хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл авах боломж бүрдүүлэх зорилгоор энэ онд хамтран ажиллах төлөвлөгөө гаргажээ. Төлөвлөгөөнд 2015 онд  шүүх хуралдаан сурвалжлах, иргэдэд хүргэх мэдээллийн хүртээмжийг дээшлүүлж үр дүнтэй хамтран ажиллахыг...

Волейболын үндэсний шигшээ баг Бээжин хотод бэлтгэл хийнэ

2015 оны 02 сарын 04      0      2746

2015 оны тавдугаар сарын 10-16 Монгол Улсад зохион байгуулагдах Эрэгтэйчүүдийн "ЗҮҮН АЗИЙН" аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын Волейболын үндэсний шигшээ баг 2014 оны арваннэгдүгээр сарын 24-нөөс эхлэж бэлтгэл гарч эхэлсэн билээ. Үдэсний шигшээ баг 2015 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 2-ны хооронд Дархан-Уул аймагт вакум бэлтгэлд гарч, 2015 оны 2 дугаар сарын 4-6-нд БНХАУ-ын Бээжин хотод хамтарсан бэлтгэл хийхээр өнөөдөр Бээжин хотыг зорьлоо.