Маргаашнаас эхлэн бүх нийтээрээ хотоо цэвэрлэнэ

2015 оны 02 сарын 06      0      3274

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хоёрдугаар сарын 7-ноос арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Хуваарийн дагуу нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд их цэвэрлэгээг зохион байгуулах, ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөг батлан...

Дэнжийн мянгын замын хөдөлгөөн нэг чигт үргэлжилнэ

2015 оны 02 сарын 06      0      3159

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн хүрээнд авто замын ачааллыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны хоёрдугаар сарын 7, 14-ний бямба гараг, 8, 15-ны ням гарагуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар...

“Улаанбаатар цом” олон улсын тэмцээн үргэлжилж байна

2015 оны 02 сарын 06      0      3599

Монголын хоккейн холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн өчигдөр Чингисийн мөсөн талбайд эхэлсэн. Тэмцээнд ОХУ, Монгол, БНХАУ, Финлянд зэрэг улсын зургаан баг оролцож байна. "Улаанбаатар цом” олон улсын тэмцээнийг өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өвлийн спортыг дэмжих чиглэлээр гаргасан зарлигийнхаа дагуу, монголчуудад хоккейн спортыг таниулан сурталчлах зорилгоор нийслэл хотын шинэ мөсөн...

Бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг аж ахуй нэгжүүд хамгаалалтаа чангатгах шаардлагатай

2015 оны 02 сарын 06      0      3190

Шатахуун түгээх станцын ажиллагсад удаа дараа халдлагад өртлөө, амиа алдсан, зодуулсан, бэртсэн гэмтсэн гээд хангалттай сургамж авсан ч бас л ийм хэрэг дахин гарлаа. Цагдаагийн алба хаагч нар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан хэргийг 24-н цагийн дотор илрүүлээд одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Харин энэ хэргээс сургамж авч, шатахуун түгээх станцын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд төдийгүй 24-н цагаар худалдаа үйлчилгээ явуулдаг, бэлэн...

“Хамтран амьдрагч” киноны нээлт өнөөдөр болно

2015 оны 02 сарын 06      0      3926

Хошин урлагийн гэх тодотголтой жүжигчин Г.Ундармаа, Д.Хүрэлхүү нарын хамтран ажилласан дэлгэцийн бүтээл “Хамтран амьдрагч” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ. Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн тус кино нь “Гоёлын даашинз”, “Боолын гэрээ”, “Тагнуулч аав” зэрэг Д.Хүрэлхүүгийн продюсэрлэсэн дөрөв дэх дэлгэцийн бүтээл аж.

Украйнд болсон мөргөлдөөний уршгаар 35 хүн амиа алджээ

2015 оны 02 сарын 06      0      3124

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Украины цэргүүд болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүдийн хооронд болсон мөргөлдөөний үеэр 35 хүн амиа алдсан гэж албаны хүмүүс лхагва гарагт мэдэгджээ. Байлдааны ажиллагааны үеэр энгийн номхон 13 иргэн, 18 салан тусгаарлагч, дөрвөн цэрэг амь үрэгдсэн гэж Украины Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах зөвлөлийн гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Уг мэдэгдэлд “өнгөрсөн 24 цагийн хугацаанд Украины зүүн нутгийн Дебальцево,...

Умард Солонгосоос ирж болзошгүй өдөөн хатгалгуудад бэлэн байхыг сануулав

2015 оны 02 сарын 06      0      3436

Хоёр хуваагдсан Солонгосын хойгийн байдал хурцдаж байгаа энэ үед Умард Солонгосоос ирж болзошгүй өдөөн хатгалгуудыг сөрөн няцаахын тулд бэлэн байдалтай байхыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ армийнханд хандан уриаллаа. Иргэний нийгмийн бүлгүүд Пхеньяны эсрэг ухуулах хуудас гаргаж байгаа болон АНУ-тай хамтран жил тутмын цэргийн сургуулилтаа үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосыг Умард Солонгос шүүмжилсээр байгаа юм. Умард Солонгосыг шүүмжилсэн...

Криштиану Роналду 398 сая еврогийн үнэтэй

2015 оны 02 сарын 06      0      3513

Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубын довтлогч Криштиану Роналдугийн менежер Хорхе Мендес хэлэхдээ “хэрвээ Испанийн клуб түүнийг өөр клуб рүү шилжүүлэхээр болбол хамгийн багаар бодоход 398 сая еврогийн үнэд хүргэнэ” гэжээ. Өдгөө 29 настай Роналду бол дэлхийн хамгийн шилдэг тамирчин мөн бөгөөд түүнийг хэнтэй ч харьцуулах аргагүй гэж Мендес хэлсэн байна. “Тэр бол нэг тэрбум еврогийн үнэтэй тоглогч. Гэхдээ ийм их үнээр худалдаж авах чадалтай клуб...