Сүхбаатарчууд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд дүн тавив

2015 оны 02 сарын 06      0      3372

Сүхбаатар аймгийн Боловсрол, соёлын газар аймгийнхаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2014 оны үйлажиллагаанд  үнэлгээ хийжээ. Энэ үнэлгээгээр аймгийн ерөнхий боловсролын 16 сургуулиас Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын нэрэмжит1 дүгээр бүрэн дунд сургууль тав дахь жилдээ тэргүүлсэн байна. Хөдөө сумдын сургуулиас Баяндэлгэр сумын бүрэн дунд сургууль, цэцэрлэгүүдээс Баруун-Урт сумын 8 дугаар цэцэрлэг, Сүхбаатар сумын цэцэрлэг ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан байна.

“Их говийн тэмээ” өдөрлөг болно

2015 оны 02 сарын 06      0      3425

Ирэх даваа гаригт Дэлгэрхангай суманд болох “Их говийн тэмээ” өдөрлөгийн хөтөлбөрийг аймгийн ЗДТГ гаргасан байна.   Өдөрлөг тэмээчдийн жагсаалаар эхэлж, тэмээ хомнож жин тээх, нүүдэллэх уламжлалыг үзүүлэн, бүдүүн тэмээ, тором  уралдуулж сайхан хос тэмээ болон шилмэл буур, ингэ шалгаруулах уралдаан тэмцээнээр үргэлжилнэ. Энэ үеэр аймгийн удирдлагууд сум сумаас хүрэлцэн ирсэн тэмээчидтэй уулзалт ярилцлага хийж, тэмээ, тэмээчдийн талаар баримтлах аймгийн...

Боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болов

2015 оны 02 сарын 06      0      3546

Аймгийн Боловсролын салбарын удирдах ажилтны хоёр өдрийн нэгдсэн зөвлөгөөн Баруун-Уртад  боллоо. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 16 сургууль, 22 цэцэрлэг, Албан бус/ насан туршийн боловсролын төв, Нэгдсэн дотуур байр гээд нийтдээ  дөчөөд байгууллагын  дарга, захирал, эрхлэгч  нар өнгөрсөн онд хийж бүтээсэн ажлаа дүгнэж, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, шинэ оны ажлын чиглэл, зорилгоо тодорхойлжээ.   Зөвлөлгөөний үеэр аймгийн Иргэдийн...

Г.Баатар: ”Бид микрогоор хоногийн хоолны мөнгөө олдог”

2015 оны 02 сарын 06      2      3373

Бага, дунд оврын микро автобусыг нийтийн үйлчилгээнд явуулахгүй болж буйтай холбогдуулан өнөөдөр хувийн тээвэрт явдаг жолооч нар “Нарантуул” олон улсын худалдааны төвд жагсаал хийлээ. Энэ жагсаалын талаар Хувийн тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны зохицуулагч Г.Баатараас  тодрууллаа. -Та бүхэн өнөөдөр ямар шаардлагаар энд цуглааныг зохион байгуулав? -Сүүлийн 10 гаруй жил нийтийн тээврийг нуруундаа үүрсэн бага, дунд оврын жолооч нарыг...

Хэвийн боов, еэвэн зэрэг бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага хангахгүй байна гэв

2015 оны 02 сарын 06      0      4518

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баяртай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг байгууллагуудад хяналт тавьж, нийт 1300 орчим сорьцыг шинжилсэн байна. Үүний 2.4 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй гарал үүсэл нь тодорхойгүй байжээ. Лабораторид шинэжилсэн сорилтын дүнгүүдэд хийсэн судалгаагаар ариутган савлаж битүүмжилсэн төрөл бүрийн салат, кимчи, хэрчсэн гурил, хэвийн боов, еэвэн зэрэг бүтээгдэхүүнүүд стандартын шаардлага хангахгүй нь...

Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарын цахим олголтод өөрчлөлт оруулжээ

2015 оны 02 сарын 06      0      3393

Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарын цахим олголтод аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналын дагуу хэд, хэдэн өөрчлөлт оруулжээ.  Цахимаар өргөдлийн дугаар олгох системийн аюулгүй үйл ажиллагааг хангах үүднээс ситем хөгжүүлэх шатнаас эхлэн Кибер аюулгүй байдлын газраар хяналт тавин ажиллаж буйг албаныхан мэдэгдлээ. АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа ярихдаа,“ Бүртгэл эхэлснээс хойш 536 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авч, 458 нь системд нэвтрэх...

М.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболдоос уучлалт гуйв

2015 оны 02 сарын 06      0      3292

МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболдоос энэ сарын 5-ны өдрийн өдөр тутмын зарим сониноор дамжуулан уучлалт гуйлаа. Түүнийг уучлалт гуйхын өмнө УИХ-ын дарга З.Энхболд илт гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасан хэмээн М.Наранбаатарыг буруутгаж, иргэнийхээ хувиар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж байсан юм. Харин М.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболдоос өөрийн гаргасан үйлдэл, хийсэн мэдээлэлдээ уучлалт гуйжээ. Тэрээр уучлалт...

Далны ясан сийлбэрийн “Удам” үзэсгэлэн гарна

2015 оны 02 сарын 06      0      4370

МУЭ-ийн гишүүн, Монголын арьсан урлагийг хөгжүүлэх холбооны тэргүүн, уран бүтээлч СТА Төрбатын Баттулга, МУЭ-ийн гишүүн, сийлбэрч, дуучин, СТА  Төрбатын Баттогтох нар хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэхээр болжээ. Тэдний “Удам” хэмээх үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 9-нд МУЭ-ийн Арт үзэсгэлэнгийн танхимд болно. Энэхүү үзэсгэлэн нь ах, дүү хоёр уран бүтээлч ур ухаан, авьяас билгээ шингээн урлаж Монголынхоо үндэсний урлагийг олон түмэнд таниулан...

С.Баярцогтыг огцруулах саналаа хүргүүллээ

2015 оны 02 сарын 06      0      3462

УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Л.Цог нар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод хандаж, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах саналаа хүргүүллээ. Уг албан тоотод, "Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тодотгол хийх үед ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын гарын үсэгтэй "Эрдэнэс оюу толгой" ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын "Painter Law Firm" нэртэй, гэр бүлийн хоёрхон гишүүнтэй компанитай 17 тэрбум 500 сая төгрөгийн...