Премьер лигийн гурван жилийн эрх 7.8 тэрбум ам.долларт хүрчээ

2015 оны 02 сарын 11      0      1758

Английн Премьер лиг ойрын гурван жилийн телевизийн эрхээ маш өндөр үнээр заржээ. Хөлбөмбөгийн ертөнцөд жинхэнэ брэнд болчихоод буй Премьер лигийн ойрын гурван жилийн эрхийн нийт үнэ 7.8 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ хугацаанд Премьер лигийн тоглолтуудыг долоон багцад хуваасан бөгөөд үүнээс тавыг нь Sky телевиз авч, үлдсэн хоёрыг нь BT Sport авчээ. Гурван улирлын хугацаанд Премьер лигт нийтдээ 168 тоглолт болно гэж тооцвол нэг тоглолтод дунджаар 46 сая ам.долларын үнэ...

Газар өмчлөлд сонгогдсон иргэд 10 хоногийн дотор өргөдлөө өгнө

2015 оны 02 сарын 11      0      1643

Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 26-ны өдөр хүртэл ажлын 10 хоногт багтаан харьяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна. Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд Орчлон хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар...

Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлэг завсарлага авлаа

2015 оны 02 сарын 11      0      1731

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг энэ сарын зургааны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12, 6.1.1-д заасны дагуу ашигт малтмалын 15 ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулан баталсан. Стратегийн ач холбогдол бүхий уг ордуудын төрийн эзэмшлийн хувь...

Талын мэлмий, ДАСАЛ ЗҮРХ

2015 оны 02 сарын 11      0      6701

Цэлийсэн тэнгэрийн зүүн хаяаг шунхдан тэмдэгрэх үүрийн гэгээ. Тунгалаг агаарт цээжээ тэнийтэл урт амьсгалан буй морьд. Захлан мэлтэлзсэн гол горхины уянгалаг хийгээд намуухан хоржигнох чимээ. Зүггүй яруугаар шулганалдах зүйлийн олон шувуу. Хамаг биеийг минь илбэн тохуурхах салхи. Энэ бол “Талын мэлмий, дасал зүрх” гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхон буйд орж ирсэн төс өөлөл минь. Хятад улсын таван гэрэл зурагчин хамтран Өвөрмонголын тал нутаг, монголчуудын ахуй амьдралын торгон...

Таксины мөнгөгүйгээс болж хүний амь хохироосон гэв

2015 оны 02 сарын 10      0      1593

Архидан согтуурсан үедээ, өш хонзонгийн сэдэлтийн улмаас бусдын амь насыг хөнөөсөн хэрэг гардаг болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлдэг. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр /02.07/ шунахайн сэдэлтээр буюу 28 мянган төгрөгийн төлөө хүний амь насанд хүрсэн хэрэг гарчээ.  1990, 1993 оны залуу хосууд шунахайн сэдлээр ийнхүү такси үйлчилгээ үзүүлж байсан 22 настай залуугийн амь насыг хохироон улмаар автомашиныг нь авч зугтаасан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна....

Цаасан хайрцагт нуугдаж хил гарах гэж байгаад амиа алдсан хүний хэргийг шалгаж байна гэв

2015 оны 02 сарын 10      0      1732

Эрээн, Замын-Үүдийн гаалийн бүсээр хайрцагт нуугдсан иргэн хил нэвтрэх гэж байгаад амиа алдсан хэрэг гарсныг бид  мэдээлсэн. Талийгаач БНХАУ-ын хил нэвтрэхээр цаасан хайрцагт нуугдаж, агааргүйтэн бүтэж амь насаа алдсан гэсэн таамаг гараад байгаа юм. Энэ сарын 2-ны өдөр гарсан эл хэргийн талаар тодруулахаар ГЕГ болон Замын-Үүдийн гаалийн газарт хандсан боловч “Биднийг цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөхийг хориглосон. Мөрдөн байцаалт явж байгаа учраас хориглоод...

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан эхэлнэ

2015 оны 02 сарын 10      0      1946

Билгийн тооллын XVII жарны "согтууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан  ирэх бямба гарагаас эхэлнэ. Монгол бөхийн өргөөнд Тарвалин хийдийн нэрэмжит сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан энэ сарын 14-ний 12 цагаас эхэлснээр энэ жилийн сар шинийн барилдаанууд үргэлжилнэ. Тодруулбал, хоёрдугаар сарын 15-ны 14 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болох бол 17-ны 14...

”Тайжийн хурд” морины уралдаан болно

2015 оны 02 сарын 10      0      1675

Морин спорт уяачдын холбоо /МСУХ/-ноос жил бүрийн хавар уламжлал болсон Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын "Тайжийн хурд" аймгийн хаврын бүсийн уралдааныг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулна. Тус уралдаанд дээд гурван насны хурдан хүлгүүд тоосоо өргөдөг уламжлалтай. Мөн цэвэр Монгол адуу хурд сорин уралддаг гэдгээрээ ихээхэн онцлогтой. Тус уралдааны өмнөх өдөр буюу гуравдугаар сарын 4-ны өдөр "Морины дууг хэн сайн дуулах вэ" тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд морины дуучдын...

Ухаалаг утсанд зориулсан нэг удаагийн батарей гарчээ

2015 оны 02 сарын 10      0      1644

Германы Эссен хотод бүтээгдэхүүн болон харилцаа холбооны дизайн шалгаруулах олон улсын үйл явдал болдог. Энэхүү үйл явдлаас Red Dot Design Award шагнал гардсан гайхалтай бүтээлийг танилцуулъя. Tsung Chih-Hsien-ий бүтээл энэхүү бяцхан цаасан капсул нь ухаалаг гар утсыг цэнэглэдэг байна. Mini Power хэмээн нэрлэгдсэн уг төхөөрөмж нь хоёр, дөрөв, зургаан цагийн сонголттой бөгөөд нэг удаагийн хэрэглээний зориулалттай аж. Нэг удаагийн зориулалттай цаасан Mini Power батарей нь гадны...

“Их говийн тэмээ-2015” боллоо

2015 оны 02 сарын 10      0      2773

Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд өчигдөр “Их говийн тэмээ-2015” тэмээчдийн баяр болж өндөрлөлөө. Энэ оныг Аймгийн ИТХ, Засаг даргын зүгээс “Хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан бөгөөд үүний нээлт болгож “Их говийн тэмээ-2015” өдөрлөгийг зохион байгуулсан аж. Тэмээчдийн баярт Дундговь аймгийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Говь-Угтаал, Өлзийт, Хулд, Луус, Сайнцагаан, Эрдэнэдалай, Гурвансайхан сумаас гадна...