Хоолны хордлогоос сэргийлэхийг анхаарууллаа

2015 оны 02 сарын 11      0      1881

Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчид, иргэдэд хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна.   Хоолны хордлого гарахад нөлөөлөх гол хүчин зүйл бол хоол хүнсний зүйлийг бэлтгэх, болгох, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм. Хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, дотор...

Томуу, томуу төст өвчин буурчээ

2015 оны 02 сарын 11      0      1886

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад өнгөрсөн долоо хоногт нийт 73493 хүн амбулаторийн үзлэгт хамарчээ. Үүнээс 5210 тохиолдол буюу нийт үзлэгийн 7.1хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа юм. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 0.2 хувиар буурсан ч Сүхбаатар дүүрэгт 1.8 хувь, Баянгол дүүрэгт 1.7 хувийг, Налайх дүүрэгт 0.7 хувь, Чингэлтэй дүүрэгт 0.6 хувиар тус тус өссөн байна. Харин бусад дүүргүүдэд 0.2-2.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  

“Ариун хаврын тахилга” этно балетийг тавина

2015 оны 02 сарын 11      0      1763

И.Ф.Стравинскийн “Ариун хаврын тахилга” этно балетыг ирэх гуравдугаар сарын 6-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнөхөн үзэгчдэд хүргэхээр болжээ.  Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл тус балетын хөгжмийг найруулан бичиж, үндэсний хөгжимд хөрвүүлснээр Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал амилуулан тоглосон байна. Харин бүжгийг “Улаанбаатар” чуулгын бүжгийн багш МУСТА Д.Энхгэрэл дэглэжээ. Мөн “Ариун хаврын...

“Сурагчдын лиг” зохион байгуулна

2015 оны 02 сарын 11      0      2030

Нийслэлийн ЕБС-ийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” VI удаагийн тэмцээнийг таван үе шаттайгаар гурван насны ангилалаар зохион байгуулахаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын "Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ”" Төрийн бус байгууллага, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо зэрэг байгууллагын удирдлагууд хоёр талт хэлэлцээр, дөрвөн талт гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа 2015 оны хоёрдугаар сарын 12-ны 10:00...

МУИС-ийн шилжин суралцсан оюутнаас шилжилтийн төлбөр авч буйг шалгав

2015 оны 02 сарын 11      0      1740

ШӨХТГ-аас МУИС-ийн шилжин суралцсан оюутнаас шилжилтийн төлбөр авч буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар МУИС-ийн захирал оюутан шилжүүлэн суралцуулах журам батлах болон шилжилтийн төлбөр тогтоох тухай тушаал гаргаж, 2013-2014 оны хичээлийн жилд 241 оюутнаас хууль бусаар 347,182,000 төгрөг хураан авсан болох нь тогтоогдсон тул улсын байцаагчийн дүгнэлт гарч, зөрчлийг арилгахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Үүнийг нь МУИС-ийн зүгээс эсэргүүцэн...

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэх санал хүргүүллээ

2015 оны 02 сарын 11      0      1620

УИХ-ын гишүүн Я.Содбаатар төр, нийгэм, соёл урлаг, шашны нэрт зүтгэлтэн, анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт санал хүргүүллээ. Монгол Улсын төрөөс Монголын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хүндэтгэл үзүүлэх ёслолыг уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Анх 1995 онд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг...

“Эко парк” байгуулахаар гарын үсэг зурав

2015 оны 02 сарын 11      0      1577

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой “Эко парк” байгуулах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Нийслэл хотод эн тэргүүнд шаардлагатай байгаа хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, байгаль орчинд ээлтэй орчин үеийн шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэх, дахин боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж чадах “Эко парк” байгуулахад уг санамж бичгийн зорилт оршиж байна....

УИХ-ын гишүүн Г.Уянга ахмадыг баярлууллаа

2015 оны 02 сарын 11      0      1669

УИХ-ын гишүүн Г.Уянга сар шинийн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн захын гэр хорооллын 100 ахмадыг баярлууллаа. Ахмадуудыг хороо тус бүрээс унаагаар зөөж, мастер үсчин Д.Одонгоогийн "Vidal" салоноор үйлчлүүлж, гоёлын засалт хийлгэж, гарын бэлэг гардуулсан юм. Хорооны өндөр настнууд уг арга хэмжээнд туйлын сэтгэл хангалуун баяртай байгаагаа илэрхийлжээ. Дашрамд дурдахад, мастер үсчин Д.Одонгоо болон тус салоны хамт олон жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан тодорхой...

”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-д нэр дэвшигчдийг танилцуулав

2015 оны 02 сарын 11      0      1744

"Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшсэн бүтээн байгуулалтыг сонгон шалгаруулах ажлын хэсэг 2015 оны хоёрдугаар сарын 6-нд хууль, эдийн засаг, уул уурхай, соёл урлаг, барилга, техник, технологийн мэргэжилтнүүдээс бүтээн байгуулалтын талаар санал авав.  Ажлын хэсгээс ”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшсэн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг мэргэжилтнүүдэд урьдчилан өгч...

Олон улсын үзэсгэлэн худалдаанд монголчууд дэд байрт оржээ

2015 оны 02 сарын 11      1      1649

Оксфорд хотод болсон Олон улсын Уран зургийн үзэсгэлэн худалдаанд 35 орны 150 уран бүтээлч оролцсон бөгөөд гурван өдрийн туршид үргэлжилсэн энэ үзэсгэлэн худалдааг нийт 6000 хүн ирж сонирхсон байна. Энэхүү үзэсгэлэнд манай улсаас долоон уран бүтээлч оролцож, үзэгчдийн санал, шүүгчдийн шийдвэрээр багаараа "Шилдэг уран бүтээлч" шагналын дэд байрыг эзэлж цомоор шагнуулжээ.