Сар шинийн хүнс авахдаа сэрэмжтэй байхыг анхаарууллаа

2015 оны 02 сарын 13      0      2975

Сар шинэ дөхөж буйтай холбогдуулан зарим худалдааны төвүүдээр худалдаалагдаж буй хугацаа нь дууссан, дуусах дөхсөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он сарыг өөрчилсөн зөрчлийг Мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлжээ. Тодруулбал, Дархан-Уул аймагт “Тээвэр Дархан” ХК-ийн “Дархан” захын 5, 8, 9 дүгээр лангуунуудад худалдаалагдаж байсан Киркизстан улсад үйлдвэрлэсэн “Мини десерт” нэртэй арахис, абрикос, клубника нэрийн чихрийн цуглуулгыг Нарантуул...

”Болор цом”-д өрсөлдөх яруу найрагчид

2015 оны 02 сарын 13      0      2962

Монгол Зохиолчдын Эвлэлийн үүсгэн санаачилсан оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг  “Болор цом” наадам 32 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус наадам энэ жил Төв аймгийн Зуунмод хотын “Солонго” цогцолборт болох бөгөөд тав дахь жилдээ хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаа юм. Өмнө нь Дархан, Орхон, Архангай, Өвөрхангай аймагт болж байжээ. Утга уянгын "Болор цом" наадмын эхний шатанд нийт 34 яруу найрагч шалгарсан...

”Хүннү Эйр” компани нислэгээ 6 сар хүртэл зогсооно

2015 оны 02 сарын 13      0      3284

Хөвсгөл аймаг нийслэл Улаанбаатар хоттой засмал замаар холбогдож агаарын тээврээр зорчих иргэдийн тоо эрс багассан учраас 3-р сарын нэгнээс эхлэн "Хүннү Эйр" компани нислэгээ 6 сар хүртэл түр зогсоохоор болжээ. Сүүлийн үед Хөвсгөл аймгийн нислэгийг баруун аймгийн нислэгтэй хамт хийж байсан бөгөөд Мөрөн хотын иргэд нийслэл рүү автомашинаар зорчих нь нэмэгдэж байгаа тул тус компани эрсдэлд орохгүйн тулд нислэгээ зуны жуулчид ирэх хүртэл буюу 6 сар хүртэл түр зогсоож байгаа ажээ.

Хаяг шошгын зөрчил их гарч байна

2015 оны 02 сарын 13      0      2850

Аймгийн болон сумдын хүнсний  дэлгүүрүүдэд жин болон хаяг шошгын зөрчил их гарч байгааг Дорноговь аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсээс мэдээллээ. Ялангуяа тэмдэглэлт ой, баяр ёслолын үеэр худалдааны төвүүд, дэлгүүр, супермаркетуудаар үйлчлүүлэгчдийн тоо ихсэх үед жин хэмжүүрийн болон хаяг шошгын зөрчил илэрч худалдан авагчдыг хохироож байгааг албаныхан тогтоосон аж.  Тус байгууллагаас  худалдааны төвүүд, дэлгүүрүүдийн эздэд хандан хяналтын жингүүдээ улсын...

Хог ачдаг байсан илжгээ заржээ

2015 оны 02 сарын 13      0      2970

Завхан аймгийн Хот тохижилт үйлчилгээний албаныхан одоогоос 10 жилийн өмнө Говь-Алтай аймгаас таван ширхэг илжиг авчирч хотын гэр хороолол, орон сууцны айлуудын хог хаягдлыг хямд зардлаар зайлуулж зөөж тээвэрлэдэг байсан цаг саяхан. Хогоо ачуулаарай гэж хашгирах илжиг тэрэгтэй хижээл эрийн дуу Улиастайд дуулдах болсноор манай аймгийн төв хоггүй цэвэр цэмцгэр байдаг байв.  Биднийг хогноос минь салгаж буян болсон илжигнүүд минь хог ачдаг автомашинтай  болсноор энд тэнд...

Буриадын түүх судлаач Д.Дамдинжав “Оюуны ундарга” шагнал хүртэв

2015 оны 02 сарын 13      0      2810

Дорнод аймгийн Тэргүүн дээд шагнал “Оюуны ундарга”-ын гурав дахийг Буриадын түүх судлаач Д.Дамдинжав хүртлээ. Эдүгээ наян насыг зооглож буй энэ буурал буриад судлалаар 20 гаруй бүтээл туурвижээ. 2008 онд Зууны манлай Соён гэгээрүүлэгч, Академич Цэндийн Дамдинсүрэнгийн 100 жилийн ой тэмдэглэсэн жил аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор улс, аймаг орон нутгийнхаа түүх соёл, хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Оюуны ундарга”, “Бүтээлийн...

Мэдээлэл Шуурхай удирдлагийн төвд хуурамч дуудлага ирэх нь багасчээ

2015 оны 02 сарын 13      0      2780

Мэдээлэл Шуурхай удирдлагийн төв /МШУТ/-д хуурамч дуудлага ирэх нь багасчээ. Ийм дуудлага 32 мянгаар буурсан гэж "Шуурхай дуудлага- 102"-ын дарга, цагдаагийн дэд хурандаа С.Жамьянтөгс хэллээ. Учир нь, эднийх сард нэг удаа "Нээлттэй хаалга"-ны өдөр хийдэг. Энэ сарынхаа "Нээлттэй хаалга"-ыг сурагчдын дунд хийж, хуурамч дуудлага хийхгүй байхыг хүүхэд, багачуудад сануулсан байна. Тэгснээр хуурамч дуудлага багассан аж. МШУТ нь "105"-аар галын болон гамшгийн дуудлага авдаг бол...

Си Зин Пинд өгсөн цоохор морьдыг хил давуулав

2015 оны 02 сарын 13      0      2800

Өнгөрсөн оны 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зин Пин манай улсад албан ёсны өндөр дээд айлчлал хийсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хятадын удирдагч болон гэргийд нь хос цоохор морь бэлэглэсэн юм. БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зин Пин хос цоохор морийг хоёр орны найрсаг харилцааны билэг тэмдэг хэмээгээд "Алтай", "Хэрлэн" хэмээн нэрлэжээ. Тэрхүү хос цоохор морийг өчигдөр Замын -Үүдийн хилийн дамжуулан өнгөрүүлэх боомтоор...

Архи, тамхи бэлэглэхгүй байхыг уриаллаа

2015 оны 02 сарын 13      0      2762

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр Монголын Сурагчдын холбоотой хамтран монгол үндэстний их баяр цагаан сараараа бие биедээ архи тамхи бэлэглэхгүй байхыг уриалж байгаагаа мэдэгдэж Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлын эхэнд хэлэхдээ УИХ-ын чуулганаар 2012 онд Тамхины хяналтын тухай хуулийг баталснаар дам тамхидалтад өртөх явдал буурч, тамхины хэрэглээ буурсан төдийгүй зарим иргэдийн хувьд тамхидалтаас татгалзах болсон. Мөн цагаан сарын...

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2015 оны 02 сарын 13      0      2915

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Эдгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цолмон найруулгын болон техникийн шинжтэй...