Олон улсын эрэгтэй теннисчдийн холбооноос тамирчдыг чансааг эрэмблэв

2015 оны 02 сарын 24      0      2107

Олон улсын эрэгтэй теннисчдийн холбооны (ATP) шинэчилсэн чансаа гарлаа. Испаний теннисчин Рафаэль Надаль дэлхийн чансааны дөрөвт бичигдэж эхэллээ. Тэрбээр өмнө нь эзэлж байсан гуравдугаар байраа Их Британийн теннисчин Энди Маррейд алдсан юм. Дэлхийн чансааг Сербийн теннисчин Новаз Жокович тэргүүлсэн хэвээр үлдэв. Харин Оросын теннисчдээс шилдэг нь болох Михаил Южный чансааны 55-д бичигдсэн байна. Рейтинг ATP , Топ-10 : 1. Новак Жокович (Серби)...

Гурван сая дахь иргэн Х.Монголжинд хүндэтгэл үзүүллээ

2015 оны 02 сарын 24      0      3656

Өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин болон түүний үе чацуутнууд, тэднийг эх барьж авсан эмч, эх баригч нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Модон морь жилийн үхэр сарын шинийн 4-ний өдөр буюу аргын тооллын нэгдүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 27 минутад төрсөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын охин Монгол Улсын 3 сая дахь иргэн болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Монголжин нэр хайрласан билээ. Тэр өдөр төрсөн...

Энэ сарын 11-ээс хойш эбола вирусээр 193 хүн нас баржээ

2015 оны 02 сарын 24      0      1908

Хоёрдугаар сарын 18-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 23319 хүн өвчилж, 9429 хүн (40.4 хувь) нас барсан байна. Энэ сарын 11-ээс хойш 359 шинэ тохиолдол, 193 нас баралт нэмэгджээ. Эрчимтэй тархалттай байгаа гурван улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 128 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, өвчний тархалт буурах хандлагатай байна.

Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй

2015 оны 02 сарын 24      0      2026

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 28.2 сая ам.доллар, 30.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн ч Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд  37.8 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 37.8 сая ам.доллар нийлүүлэв.

Террорист халдлага болж, таван хүн амиа алджээ

2015 оны 02 сарын 24      0      2167

Өнгөрөгч ням гарагт Нигерийн зүүн хойд хэсгийн мужид террорист халдлага болж, таван хүн амиа алджээ. Тус халдлагыг 5-7 насны охин үйлдсэн байж магадгүй гэж мужийн цагдаагийн байгууллага мэдээлсэн байна. Харин хэрэг явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч Гүдлак Жонатан түүнийг Засгийн газар исламын хэт даврагч Боко Харам бүлэглэлийг дутуу үнэлсэндээ харамсаж буйгаа илэрхийлжээ. Мөн террористуудын нас улам залуужиж байгаад санаа зовж буйгаа хэлсэн байна. Йобе мужийн худалдааны захад...

“Тэнгэрийн ташуур” ирэх сарын нэгэнд тоглоно

2015 оны 02 сарын 24      0      2533

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б. Жамъяндагвын “Тэнгэрийн ташуур” хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт бүжгэн жүжгийг УДЭТ-ын тайзнаа ирэх сарын нэгэнд амилуулахаар болжээ. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч Атилла хааны байлдан дагууллын үеийг тус бүжгэн жүжигт үзүүлэх аж. Бүжгэн жүжгийн хөгжмийн зохиолч А.Батдэлгэр нь “Тэнгэрийн ташуур”-ыг найруулж байгаа төдийгүй бүжиг дэглэлтийг хийсэн байна. Аттила хаанд тус театрын...

Хосууд селфи хийж байгаад амиа алджээ

2015 оны 02 сарын 24      0      2226

Америкийн Вашингтон мужийн Калама хотын ойролцоо залуу хос төмөр зам дээр гаран гар утсаараа селфи хийж байгаад галт тэргэн дор орчихсон эмгэнэлт хэрэг гарчээ. Эрэгтэй нь газар дээрээ нас барсан бол эмэгтэй хүнд гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн байна хэмээн CBS News  мэдээлжээ. Бямба гарагийн өглөөгүүр болсон энэ ослыг орон нутгийн хууль сахиулах байгууллага мөрдөн шалгаж байгаа юм байна.

УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад айлчлал хийхээр өнөөдөр мордлоо

2015 оны 02 сарын 24      0      2146

УИХ-ын дарга З.Энхболд хоёрдугаар сарын 23-27-ний хооронд Япон улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр нийслэл Улаанбаатар хотоос мордлоо. Албан ёсны айлчлалын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай уулзалт хийж, Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхах юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрдугаар сарын...

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ен айлчлал хийж байна

2015 оны 02 сарын 24      0      2003

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ен энэ оны 2 дугаар сарын 22-25-ны өдөр манай улсад албан ёсоор айлчилж байна. Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Ри Сү Ен Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийнсайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийж, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНАСАУ-ын...

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн өнөөдрөөс хуурай өлсгөлөн зарлалаа

2015 оны 02 сарын 23      0      2313

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн өнөөдрөөс хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Тэдний өлсгөлөн 13 дахь өдрөө үргэлжилж байна. "Босоо хөх монгол" бүлгэм болон "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхөн УИХ-ын чуулганаар урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж өлсгөлөн зарласан. Нийт найман хүн өлсгөлөн зарлаж эхэлсэн боловч нэг хүнийх нь биеийн байдал муудаж, өлсгөлөнгөө зогсоосон байна. Харин үлдсэн долоон хүн нь өнөөдрөөс эхлэн хуурай өлсгөлөнд шилжихээ...