20 дугаар сургуулийн биеийн тамирын заалны их засварын ажлыг дуусгахыг үүрэг болгов

2015 оны 02 сарын 25      0      2069

Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн биеийн тамирын заалны их засварын ажилд шаардлагатай 42.0 сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих  тус сургуулийн барилгын давхрын өргөтгөлийн тендерийн хэмнэлтийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ. Засварын ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгав. Харин хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын...

Грекийн санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлэх хөтөлбөрийн хугацааг сунгана

2015 оны 02 сарын 25      0      1897

Еврогийн бүсийн Сангийн сайд нар утсаар ярилцах үеэрээ Грекийн Засгийн газрын санал болгосон шинэчлэлийн төлөвлөгөөг сайшаан дэмжсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Ингэснээр Грекийн санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацааг дөрвөн сараар сунгана гэж тус улсын Сангийн яамны төлөөлөгч хэлсэн байна. Тохиролцоонд хүрснээр гарцаагүй тулгарах байсан хямралаас зайлсхийж чадсан гэж Европын Холбооны /ЕХ/ эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан дээд...

Turquoise Hill Resources” компани хувьцаагаа борлуулсны төлбөрт 17 сая канад доллар авна

2015 оны 02 сарын 25      0      2264

Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн “SouthGobi Resources” компани дахь өөрийн эзэмшлийн үлдэгдэл хувьцаагаа худалдах тохиролцоог “Turquoise Hill Resources” компани хийжээ. “Turquoise Hill Resources”-ийн “SouthGobi Resources” дахь үлдсэн 48.7 сая хувьцааг нэг бүрийг нь 35 центээр үнэлэн бэлэн мөнгөөр худалдан авахаар Хятадын “Novel Sunrise Investments” гэдэг хувийн компани шийдвэрлэсэн байна. Ингэснээр...

“ЧОНОН СҮЛД” кино энэ сарын 27-нд МОНГОЛД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

2015 оны 02 сарын 25      0      3090

“Оскар”-ын шагналт, Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн найруулсан “China Film Group”-ийн бүтээл “Чонон сүлд” киноны Монгол дахь нээлт энэ сарын 27-ны 19.00 цагт “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрт нэгэн зэрэг болох аж. БНХАУ-д хоёрдугаар сарын 19-нд нээлтээ хийсэн даруйдаа 7.5 сая ам.долларын орлого олоод буй уг киног Монголд гаргах ажлыг “Гэгээ паблишн” компанийнхан санаачлан гэрээг үзэглэсэн...

Малчдад бензин шатахууныг зээлээр өгч байна

2015 оны 02 сарын 25      0      1906

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын малчид өвөлжөөнөөсөө хөдөлж эхлэв. Даян нуур дахь хаваржаа хүртэл 120-180 км зам туулна. Малчид малаа тууж эхэллээ. Гэрүүд нь хэд хоногийн дараа тэмээ болон машинаар нүүдэл хийж хойноос нь очно. Зам дунд зузаан цастай Харганатын даваа бий. Хар нуураар дамжин өнгөрөхөд цасан шуурга шуурвал эрсдэлтэй тул хамаг хүчийг тэнд төвлөрүүлж байна. Даваан дээр «Жол» компанийн замчид сайн ажиллаж байна. Бэрхшээл гарвал тэр орчим хадгалаад байгаа...

“Ирээдүй” цогцолборт хөгжмийн зэмсэг бэлэглэжээ

2015 оны 02 сарын 25      0      2309

2015 оны 2 дугаар сарын 15-нд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ирээдүй”  цогцолборт хөгжмийн зэмсэг нийлүүлжээ. Яагаад энэ байгууллагыг сонгож тусалсныг ДЗОУБ-ын мэргэжилтэн Ө.Хасанчимэгээс лавлахад, “Ирээдүй” цэцэрлэг бол хотын захад байрладаг аймагтаа ганцад тооцогддог цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор. Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй балчир хүүхдүүдийн анги бүлэгтэйгээрээ онцлон...

Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр энэ сарын 26-наас эхлэн үргэлжилнэ

2015 оны 02 сарын 25      0      1921

Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр цагаан сарын баяртай холбоотой түр завсарласан. Тэгвэл  хэлэлцээр энэ сарын 26-наас  эхлэн үргэлжилнэ хэмээн албаныхан хэллээ. Монголын талын ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай нийт 26 удаа хуралдаж, 350 гаруй асуудлыг хэлэлцэж Монголын  талд нааштайгаар шийдэгдсэн хэмээн ажлын хэсгийнхэн ярив.

Түр хурхын аманд аялж, зугаалахыг хоригложээ

2015 оны 02 сарын 25      0      2311

Богдхан уулын захиргаанаас ирэх зургадугаар сарын 15- ны өдөр хүртэл Богдхан уулын Түр хурхын аманд аялж, зугаалахыг хориглосон захирамж гаргажээ. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв “ Богдхан уулын Түр хурхын аманд энэ сарын 4-ний өдөр ой хээрийн түймэр гарсан. Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлстийн алба хаагчид болон тус уулыг хамгаалах захиргаанаас 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажиллаж галын...

Ч.Содномцэрэнг сонгуулийн ерөнхий хорооны даргаар улираан томиллоо

2015 оны 02 сарын 25      0      1962

УИХ-ын чуулганы отгон хуралдаанаар Ч.Содномцэрэнг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар улираан томилжээ. Харин Ц.Болдсайханыг тус хорооны нарийн бичгийн даргаар томилох шийдвэр гаргасан байна . Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу тус хорооны дарга, нарийн бичгийн даргыг хорооны гишүүдийн дотроос УИХ-ын даргын санал болгосноор томилдог бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд Сонгуулийн ерөнхий хорооны даргаар...

Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй бол нийтэд зарлана

2015 оны 02 сарын 25      0      1935

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй албан хаагчдын нэрсийг ирэх сарын 1-нд нийтэд зарлахаар болжээ. Тус газраас Авлигын эсрэг хуульд заасны дагуу албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг жил бүр бүртгэж, хүлээн авдаг. Энэ жилийн хувьд хоёрдугаар сарын 15-ны өдрөөр хугацаа нь дуусгавар болсон. Гэвч ХОМ-ээ мэдүүлээгүй төрийн өндөр дээд албан тушаалтан цөөнгүй байгаа аж. Албан тушаалтнуудын зөв мэдүүлэг өгсөн...