С.Бямбацогт: 21 аймагт хөнгөн үйлдвэрийн парктай болно

2016 оны 03 сарын 23      2      537

МАН-аас боловсруулаад буй “21:100” үйлдвэржилтийн бодлогыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. “21:100” үйлдвэржилтийн бодлого гэж нэрлэсэн учир нь 2021 оноос өмнө 21 аймагт хөнгөн үйлдвэрийн парктай болно гэсэн санааг илэрхийлж байгаа аж. 100 гэдэг тооны учир нь 2021 онд Ардын хувьсгал ялсны 100 жилийн ой болно. Энэ ойгоос өмнө импортыг орлох 100 нэр төрлийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэдэг улс болно...

Дуучин Бэки 2016 оны сонгуульд нэр дэвшинэ

2016 оны 03 сарын 23      16      1743

Топ модель Х.Бадамгэрэлийн нөхөр дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр 2016 оны сонгуульд Сүхбаатах дүүргээс дэвших гэж буйгаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан албан ёсоор мэдэгдлээ. Уг мэдэгдэлд: "Ганбат овогтой Мөнхбаяр миний бие УИХ-ын 2016 оны сонгуульд Сүхбаатар дүүргийн тойрогт бие даан нэр дэвшиж өрсөлдөх болсоноо нүүр номын найзууддаа албан ёсоор дуулгаж байна. Шинэ цаг эхэлж залуучууд бидний шинэ үеийн, шинэ давалгааны түрлэг нь бий болох тэр цаг хугацаа нэгэнт болжээ. Мөн...

ЭМХ ЗАМБАРААГҮЙ МЭДЭЭЛЛҮҮД иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж байна

2016 оны 03 сарын 23      0      671

МЗХ-ны дэргэдэх Соёлын байнгын хорооноос “ Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.   Хэлэлцүүлгээр нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, залуучуудын дунд ямар аргах хэмжээ зохион байгуулах, хэвлэл мэдээллээр ямар мэдээлэл түлхүү явуулах ёстой гэх мэтчилэн цаашдын зорилго чиглэлээ тодорхойлсон юм. Эмх замбараагүй хэтэрхий олон мэдээлэл, тэр дундаа сөрөг үг, үйлдэл иргэдийн сэтгэл зүйд ихээхэн нөлөөлдөг байна....

“Залуучуудын гудамж”-ийг жишиг болгоно

2016 оны 03 сарын 23      3      733

 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба , Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Залуучуудын гудамжны хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, залуучуудыг Нийслэл хотын соёлтой иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлж зорилготой аж. Мөн энэ чиглэлд “Залуучуудын гудамж”-ийг жишиг болгон орчноо цэвэр цэмгэр...

”Ус ба ажлын байр” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2016 оны 03 сарын 23      0      466

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан "Ус ба ажлын байр” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн хурлын танхимд болсон уг хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Усны түншлэл ТББ болон хөдөө орон нутгийн 40 гаруй төлөөлөгчид оролцсон юм. Хэлэлцүүлгийн хүрээнд усны чанартай үйлчилгээ ба...

Австрали улсад СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ оюутнуудад

2016 оны 03 сарын 23      1      1122

“Оюунлаг төв”-өөс Австралийн хамгийн хямд төлбөртэй, шилдэг сургууль болох "NEWCASTLE" их сургуульд сурах сонирхолтой оюутан залууст зориулсан семинар зохион байгуулах гэж байна. Сургалт өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-нд Монголын Залуучуудын холбооны байранд зохион байгуулах гэж байна. Хэдээс: 18:00 цагт Хаана: МЗХ-ны хоёр давхарт Утас: 88110536, 96099805

Д.Дэлгэрэх: НӨАТ-ын сугалаа нэрээр иргэдийн тархийг угааж байна

2016 оны 03 сарын 22      20      1337

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн амьдралд дарамт учруулж байгаа талаар Нийтийн эрхийг хамгаалах холбооны өмгөөлөгчид болон Жижиг дунд бизнес эрхлэгчдэд мэдээлэл хийлээ. Тус холбоонд нийслэлийн зургаан дүүргийн 8000 гаруй худалдаа үйлчилгээ эрхлэгчид энэ хуулийг эсэргүүцэж, зарим зүйл заалтад нь нэмэлт өөрчлөлт оруулахыг, мөн эрх ашгийг нь хамгаалж өгөхийг хүссэн учраас ийнхүү мэдэгдэл гаргаж буй аж. Тодруулбал, энэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн худалдан авах...

Налайхын замд СУУДЛЫН АВТОМАШИН АВТОБУСТАЙ мөргөлджээ

2016 оны 03 сарын 22      0      916

Налайхын замд буюу Улаанбаатар хотоос Хонхор орчмын автозамд зам тээврийн ноцтой осол гарлаа. Осол өчигдөр орой 19:00 цагийн үед гарсан бөгөөд суудлын автомашин нийтийн тээврийн автобустай мөргөлджээ. Улмаар суудлын автомашин болон автобус замын хажуу руу унасан байна. Одоогоор ослын шалтгаан болон амиа алдсан, гэмтэж бэртсэн иргэдийн талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа аж.

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨРТ: ”1.5 тэрбум хүн УСТАЙ ХОЛБООТОЙ ажил хийдэг”

2016 оны 03 сарын 22      0      1833

Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм. Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны...

ЗӨГИЙН БАЛААР хэрхэн нүүрний МАСК бэлдэх вэ

2016 оны 03 сарын 21      0      1016

Нар наашилж шороо бужигнасан энэ өдрүүдэд тослог арьс тань хүртэл хуурайшиж өнгөө алдаад байна уу. Тэгвэл өвөл зуны зааг хаврын улиралд арьсандаа тохирох маскыг өөрсдөө бэлдэж сурцгаая. Мэдээж гол найрлага нь зөгийн бал байх болно. Тослог арьсанд зориулсан бэлдмэл: Тослог арьс арчилгаа их шаарддаг. Иймд нэг цайны халбага зөгийн бал, мөн тийм хэмжээний сүү, нимбэгний шүүс холиод дээрээс нь сайтар хутгасан нэг ширхэг өндөгний цагаан, мөн маш бага овьёосны гурил нэмж болно. Энэ...