Төрөх тасаг, яаралтай түргэн тусламжийн тасгийг бүрэн камержууллаа

2015 оны 02 сарын 27      0      2754

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн төрөх тасаг, яаралтай түргэн тусламжийн тасгийг эмнэлэгийн мэргэжилтнүүдийн харилцаа, хандлага, ур чадварыг хөгжүүлэх, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор иж бүрэн камержууллаа. Ийнхүү хяналтын камертай болсноор иргэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авах, төрийн үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүрэх зэрэг олон ач холбогдолтой ажээ

Люпита Нионго Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр өмссөн даашинзыг хулгайлжээ

2015 оны 02 сарын 27      0      2969

“Calvin Klein”-ий цуглуулгад багтсан, загвар зохион бүтээгч Франциско Костагийн бүтээл болох 150 мянган долларын үнэтэй даашинз хулгайд алдагджээ. Уг даашинзыг кени гаралтай Мексикийн жүжигчин Люпита Нионго Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр өмсч байсан юм. Тэрбээр 6 000 ширхэг цагаан сувдан шигтгээтэй даашинзаа Баруун Холливуд дахь “London” зочид буудлаас энэ долоо хоногийн лхагва гарагийн орой алджээ. Даашинзыг хулгайлах үед жүжигчин зочид буудалд...

Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч дуут дохио ашиглах эрхгүй

2015 оны 02 сарын 27      0      2921

Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн цагдаагийн албан хаагчтай зүй бусаар харьцаж буй бичлэг  иргэдийн шүүмжлэлд багагүй өртсөн. Энэ сарын 8-ны өдөр Замын цагдаагийн алба хаагч "УНИ 3800" гэсэн улсын дугаартай автомашины тусгай дуут дохио ашиглах зөвшөөрөлтэй эсэхийг шалгахаар зогсоосон  байна. Гэтэл тус автомашины жолооч нь хүчингүй үнэмлэх үзүүлснээс болж асуудал үүсч  Ч.Чимэдсүрэн төрийн албан хаагчтай маргалдсан байдаг. Тиймээс Замын...

”Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” тайван авто жагсаал хийнэ

2015 оны 02 сарын 27      0      2704

"MVM CLUB" гишүүд болон дэмжигчдээ энэ сарын 28-ны бямба гаригийн 17:00 цагт "SKY" их дэлгүүрийн зогсоол дээр хүрэлцэн ирж, "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг" тайван авто жагсаалд нэгдэхийг уриаллаа. Жагсаалд оролцогчид лаа барин, автомашиныхаа гэрэл, дохиогоо асаан тайван замаар жагсан явна. Тэд энэ үйлдлээрээ  монголын ирээдүй болсон хүүхэд багачууд хайр энхийрлэл, халамжин дунд өсөх ёстой байтал хүнд хүчир ажил хийж, архины хамааралтай эцэг...

“Тэмээчдийн зөвлөлгөөн-Тэмээн соёлын өдөрлөг-2015” болно

2015 оны 02 сарын 26      0      2590

“Тэмээчдийн зөвлөлгөөн-Тэмээн соёлын өдөрлөг-2015” энэ сарын 25-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод болж, зүүн бүсэд анх удаа болсон байгаа уг арга хэмжээнд тус аймгийн Булган, Гурванзагал, Баянтүмэн, Сэргэлэн, Цагаан-Овоо зэрэг 10 –аад сумдаас тэмээчид ирж идэвхитэй оролцлоо. Өдөрлөгийн үеэр тэмээн соёлын уламжлалт зан үйл, гал тахих,  буйл зорох, тэмээ сургах, ногт, бурантаг зангидах гэх, тэмээн поло зэрэг тэмцээн уралдаан болов. Мөн тэмээчид...

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор таван төсөл хэрэгжүүлнэ

2015 оны 02 сарын 26      0      2353

Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэс энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор таван төсөл хэрэгжүүлнэ. Үүнээс малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл нь анх удаа хэрэгжих юм. Дээрх таван төсөлд 905 сая төгрөг төсөвлөжээ. Мөн 100 иргэнийг мэргэжил олгох сургалтад хамруулна. Ирэх сараас төсөл хэргэжинэ. Хөдөлмөрийн хэлтэс өнгөрсөн онд долоон төсөл хэрэгжүүлж 2016 ажлын байр бий болгожээ. Мөн 2114 иргэнийг түр ажлын байраар хангасан байна. Үүнд 800 сая төгрөг зарцуулжээ.

Монгол улсын сайн малчны гэрт УИХ гишүүн зочлов

2015 оны 02 сарын 26      0      2297

УИХ-ын гишүүн О.Содбилэг “Монгол улсын сайн малчин” Хорхойгийн Нямжавын гэрт зочиллоо. Сайн малчин Х.Нямжав нь таван хошуу мал малладаг бөгөөд энэ жил дээрх шагналыг хүртсэн юм. Тэрээр 1998 оноос мал маллаж эхэлжээ. Шинийн зургааны билэгт сайн өдөр түүний гэрт УИХ-ын гишүүн О.Содбилэг зочилж хүндэтгэл үзүүлэх үед ямаа ишиглэсэн нь зочид ихэд билэгшээж байлаа.  “Улсын сайн малчин” –ны тодорхойлолтод Орхон аймгийн 100 гаруй малчны нэрс оржээ....

112 хүүхэд мориноос унажээ

2015 оны 02 сарын 26      0      2235

Сүхбаатар аймагт өнгөрсөн амралтын өдөр  болсон “Жавхлант шарга" МСУХ-ны аймгийн аварга хүлэг шалгаруулах дээд 3 насны морины уралдааны үеэр 24 хүүхэд мориноос унасан байна. Урд өдөр нь цас орж шуурч мөстөж хатууран халтиргаа үүссэнээс зөвхөн азарганы уралдааны замд гэхэд 19 хүүхэд мориноос унажээ. Тэдгээр хүүхдүүдээс 2 хүүхэд тархины доргилт, цээжний битүү бэртэлт гэсэн оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн...

Ховд аймагт олон шинэ бүтээн байгуулалт хийх гэрээ байгуулав

2015 оны 02 сарын 26      0      2332

Ховд аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим болон БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн олон улсын худалдааны танхим эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан ашигтай хамтарч ажиллах гэрээ байгуулав. Өнгөрсөн оны намар болсон  Баруун бүсэд хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтанд оролцогч талуудтай Ховд аймгийн байгуулсан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Санамж бичгийн  дагуу  өнгөрсөн 1 дүгээр сард  БНХАУ-ын...

Увс аймгийн 90 жилийн ойд зориулан загварын шоу хийнэ

2015 оны 02 сарын 26      0      2117

Увс аймгийн Улаангом суманд үндэсний болон загварын хувцас урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Өнөр урлал” компанийн “Марал” салоны хамт олон энэ хавар загварын шоу гаргахаар бэлтгэж байна. Шинэ оны босгон дээр Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооны “Алтан өндөг” шагналаар шагнагдсан тус салоны урласан бүтээгдэхүүнүүд сар шинийн өмнө зарлагдсан Увс аймгийн "Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаагаар борлуулалт өндөр...