Эмэгтэй зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа болно

2015 оны 03 сарын 04      0      1671

“Орчлонгийн сайхан бүсгүйчүүддээ Оюунлаг бэлэг бэлэглэцгээе” уриан дор энэ сарын 7-нд эмэгтэй зохиолчдын гарын үсэгтэй худалдаа Интерном их дэлгүүрт болно. Энэхүү худалдааг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэй зохиолчид санаачлан зохион байгуулж буйгаараа онцлогтой. Энэ үеэр “Домогт Ану хатан” номын зохиолч Б.Шүүдэрцэцэг, “Сорхугтани хатан”-ы Б.Сарантуяа, “Очир огтлогч”-ийн зохиолч...

Зах дээр ан амьтны арьс, үс их хэмжээгээр зарж байсныг илрүүлжээ

2015 оны 03 сарын 04      0      1556

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын барааны захаар янз бүрийн ан амьтны арьс үс их хэмжээгээр борлогдоод эхэлснийг байгаль орчныхон илрүүлсэн байна. Түүний дотор авлахыг гурван жилийн хугацаагаар хориглосон тарвага, үнэг, хярсны арьс байгаа гэнэ. Уг хэргийг цагдаагийн газар давхар шалгаж эхэлсэн тухай аймгийн ЗДТГ-ын шуурхай зөвлөлгөөний үед  холбогдох хүмүүс өчигдөр мэдээллээ.

“Сэлэнгэ хурд-2015” хангайн бүсийн хаврын хурдан морины уралдаан болов

2015 оны 03 сарын 04      0      2244

Энэ сарын 27-28-ны өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Сэлэнгэ хурд-2015” хангайн бүсийн хаврын хурдан морьдын уралдаан их түүхийн эзэн, амуу тарианы өлгий Цагааннуур сумын Улаанхудаг хэмээх газар амжилттай болж өндөрлөлөө. Энэ өдрүүдэд Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Орхон, Дархан гээд газар газрын хурдан хүлгүүд Цагааннуур сумын Улаанхудагт цугларч, хурдан морь сонирхогчдын харааг булаан хийморийг сэргээлээ. Эхний өдөр буюу энэ сарын 27-д Эрлийз дээд...

“Аялгуу хөглөсөн омогшил” тоглолт болно

2015 оны 03 сарын 03      0      2079

МЗЭ-ийн болон МСНЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч, СТА дэд хурандаа Г.Баатарнум “Аялгуу хөглөсөн омогшил” уран бүтээлийн тайлан тоглолтоо үзэгчиддээ өргөн барихаар боллоо. Тэрбээр энэхүү тоглолтоо Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 94 жилийн ой, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 90 жилийн ойд зориулж байгаа юм. Тоглолтод Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Эстрад симфони найрал хөгжим, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн...

Дуучин Г.Эрдэнэбат, Б.Сарантуяа нар тоглолт хийнэ

2015 оны 03 сарын 03      0      2048

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МУГЖ дуучин Г.Эрдэнэбат, Зууны манлай дуучин, поп хатагтай Б,Сарантуяа нар Монгол Улсын зүүн болон говийн бүсийн нутгийн бүх сайхан бүсгүйчүүд эмэгтэйчүүд, ээжүүддээ хамтарсан тоглолтоороо бэлэг барих гэж байна. Үзэгчид Г.Эрдэнэбатын “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Элбэрэл”, “Гэртээ ирлээ”, “Гэргий”, Зууны манлай поп хатагтай Б.Сарантуяагийн дуулсан “Миний...

Т.Энхбат Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны дарга болов

2015 оны 03 сарын 03      0      2034

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар цагдаагийн хурандаа Т.Энхбатыг томилсон байна. Хуучин даргаар ажиллаж байсан Э.Батбаярыг ХЗҮХ-ийн захирлаар томилсон тул ийнхүү тус албаны даргыг шинээр  томилсон байна.  Т.Энхбат шинэ ажлаа энэ сарын 25-нд хүлээн авчээ. Т.Энхбат өмнө нь цагдаагийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай нэгэн аж.

МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар П.Баярмагнайг томилов

2015 оны 03 сарын 03      0      1914

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал өчигдөр боллоо.  МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын зарын дагуу ирсэн материалуудтай танилцсаны үндсэн дээр  Пунцагийн Баярмагнайг гүйцэтгэх захирлаар томилжээ . П.Баярмагнай нь удам дамжсан сэтгүүлч бөгөөд 1999 онд МСНЭ-д гишүүнээр элссэн, хэвлэл мэдээллийн салбарт цөөнгүй жил ажиллаж буй туршлагатай нэгэн юм. Тэрбээр АНУ-ын Уолдроф коллеж, Денвер семинар сургуулийг тус тус...

Нохойгоо кранд өлгөж, хэрцгийгээр тамлан зовоосон эрийг баривчилжээ

2015 оны 03 сарын 03      0      1832

Солонгос улсын  Нажу хотод амьдардаг Индонези улсын 27 настай иргэн нэгэн нохойг кранд өлгөж, хэрцгийгээр тамлан зовоож буй зураг, дүрс бичлэг өнгөрсөн сарын 20-нд цахим ертөнцөөр цацагдсан юм. Тэрхүү зургийг харсан Солонгос иргэд цагдаагийн газарт мэдүүлэг өгсний дагуу өнөөдөр тус иргэнийг баривчилсан байна. Түүнийг  амьтан хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдуулан түр саатуулаад байгаа бөгөөд хийсэн үйлдэлд нь нэг жил хүртэлх хугацаагаар хоригдох ялаас гадна 3 сая вон...

Хүнсний худалдаа эрхлэгчдэд зориулж нэг өдрийн сургалт хийв

2015 оны 03 сарын 03      0      1708

Орхон аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэс хүнсний худалдаа эрхлэгчдэд зориулж нэг өдрийн сургалт явууллаа. Сургалтад 20 гаруй аж ахуйн нэгж оролцсон юм. Аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэс өмнө нь өдөрлөг зохион байгуулахдаа бүх салбарынхны төлөөллийг оролцуулдаг байсан нь ач холбогдол бага буюу үр дүн гардаггүй байжээ. Иймд энэ жилээс эхэлж  салбар, салбарт нь зориулж сургалт явуулах болсон байна. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид нь заавал мөрдөх ёстой 700 гаруй...

Тоёота компанид монгол залуу ажилладаг

2015 оны 03 сарын 03      0      2291

Дэлхийд алдартай Тоёота компанид Дорнод аймгийн залуу инженер ажиллаж байна. Будын Санчир хэмээх энэ залуу тус үйлдвэрт инженерээр ажиллаж Монгол хүний оюуны бядыг дэлхийд таниулж явна. Тэрээр 2003 онд Дорнод аймгийн Төрөлжсөн сургалттай 12-р сургуулийг төгсч, ШУТИС-д суралцан “Интерьер дизайнер” мэргэжил эзэмшжээ. Багаасаа авто загвар, техникийн дугуйланд суралцаж Технологийн олимпиадад тогтмол амжилттай оролцдог байсан гэх.