12 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулав

2015 оны 03 сарын 05      0      3317

Нийслэлийн ИТХ-ын шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Авто худалдааны цогцолбор байгуулахаар болсон. Энэ дагуу барилгын ажлууд явагдаж буй бөгөөд худалдааны цогцолборын эхний ээлж ашиглалтад ороод байгаа юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд авто худалдааны цогцолборын газрыг “Газар эзэмших, ашиглах эрх”-тэйгээр худалдан авах бөгөөд өнөөдөр эхний ээлжинд тус газрын 12 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдааны журмын...

Цагдаа болох хүсэлтэй иргэдийг шалгаруулжээ

2015 оны 03 сарын 05      0      2890

Нийслэлийн  цагдаагийн газраас  он гарсаар Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах сонирхолтой 142 иргэнийг сонгон шалгаруулжээ. Өнгөрсөн сарын 10-ны өдрөөс эхлэн Цагдаагийн Ерөнхий газрын Сургалт, дадлагын төвд 21 хоногийн хугацаатай сургалтад хамрагдсан 39 иргэнд  гэрчилгээг нь гардуулан өглөө.  Суралцаж төгссөн иргэдийг Дүүргүүдийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг харгалзан харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд Улаанбаатар хотын цагдаагийн...

“Банк төгөл” аяныг үргэлжлүүлнэ

2015 оны 03 сарын 05      0      3017

Банкууд энэ оноос эхлэн Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг нэвтрүүлж, тодорхой арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд банкуудын удирдлагууд “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн гишүүдээс хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа.   Ингэснээр банкууд зарим харилцагчийн байгаль орчин, нийгмийн эрсдлийг тооцоолдог болох, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах...

Монгол, япон бичгийн уран татлагын үзэсгэлэн гарлаа

2015 оны 03 сарын 05      0      2945

“Тэнгэр, Нар, Түншлэл” монгол, япон бичгийн уран татлагын үзэсгэлэн энэ сарын 4-ний өдөр Токио хотын “ITOCHU AOYAMA ART SQUARE” -д нээгдэв. Үзэсгэлэнг Монголын орчин үеийн каллиграфчдын холбоо, Японы парламентын Япон-Монголын найрамдлын бүлэг, Япон-Монголын Эдийн засгийн хороо хамтран гаргажээ. Үзэсгэлэнг нээж Японы парламентын ЯМНН-ийн дарга М.Хаяши, С.Эда, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн ахлагч Д.Ганхуяг, Монголын...

АТГ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн сануулга өгөв

2015 оны 03 сарын 05      0      3370

АТГ-аас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ажиллах явцад зарим дүүргийн ЗДТГ-ын авто машинуудад чанга яригч, дуут дохио, гэрлэн дохио худалдан авахад төсвөөс мөнгө зарцуулж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албан тушаалын байдлаа ашиглан давуу эрх эдэлсэн авлигын шинжтэй зөрчлийг илрүүлжээ.   “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-д зааснаар тусгай дуут болон гэрэл...

Эмэгтэй цагдаа нар хүмүүжиж буй бүсгүйчүүдэд сэтгэлийн дэм өглөө

2015 оны 03 сарын 05      0      2943

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эмэгтэй албан хаагчид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ШШГЕГ-ын харьяа 407 дугаар ангитай хамтран "Гэгээн өдөр" өдөрлөг зохион байгууллаа. Тус ангид хүмүүжиж байгаа бүсгүйчүүдтэй уулзаж ярилцан, сэтгэлийн дэм, амьдрах урам зориг өгсөн энэ өдөрлөгт ЦЕГ-ын Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвийн уран бүтээлчид, Улаанбаатар хотын цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн баг, Зүүн хүрээ...

Зам тээврийн ослын 208 дуудлага иржээ

2015 оны 03 сарын 05      0      2826

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар өчигдрийн байдлаар зам тээврийн ослын 208 дуудлага хүлээн авчээ.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон таван жолоочид арга хэмжээ авсан байна. Ганц жишээ дурдахад,  Батлах хамгаалах яамны урд замд согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ жолоо барьж явснаас болж, машинтай мөргөлдөж, гурван зорчигчийг гэмтээсэн хэрэг гарчээ. Түүнчлэн замын цагдаа нар согтуугаар машин жолоодож явсан 82...

”Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган боллоо

2015 оны 03 сарын 05      0      3090

Монфемнет үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган 10 дахь жилдээ "Төрийн хариуцлага" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулганаар эдийн засгийн аюулгүй байдал, хүний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал зэрэг асуудлуудыг төрийн хариуцлагатай холбон хэлэлцэж байгаа бөгөөд чуулганд  эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагын нийт 400 гаруй төлөөлөл оролцож байгаа юм....

Онгоц газардах үедээ зурвасаас хэтэрч хамраараа газар мөргөжээ

2015 оны 03 сарын 05      0      3108

Өчигдөр “Turkish Airlines” компанийн 238 зорчигчтой “Airbus A330” онгоц Балбын нийслэл Катманду хотын нисэх онгоцны буудалд газардах үедээ зурвасаас хэтэрч хамраараа газар хатган осолджээ. Ослын улмаас зорчигчид хүнд гэмтэж бэртээгүй боловч онгоцны урд дугуй салж унасан байна. Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг цаг агаар муу, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсантай холбон тайлбарлаж байгаа аж.

Троллейбусны гадаад гэрэлтүүлгийн хошуу сугарч машины цонх хагалжээ

2015 оны 03 сарын 05      0      2961

Өнөөдөр Төмөр замын дуу бүжгийн чуулгын хажуугийн замаар явж байсан троллейбусны гадаад гэрэлтүүлгийн хошуу сугарч ар талд нь хөдөлгөөнд оролцож явсан автомашины цонхыг хагалжээ. Азаар машинд явсан хүмүүс бэртэж, гэмтээгүй бөгөөд машинд 1-3 насны хоёр хүүхэд ээжүүдийнхээ хамт зорчиж явсан байна.