“Жаргалтай явна хоёулаа” цомог худалдаанд гарлаа

2015 оны 03 сарын 08      0      1814

Хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн “Жаргалтай явна хоёулаа” уран бүтээлийн цомог сонсогч түмнийхээ гарт очлоо. Энэхүү цомогт  16 шилдэг дуу, “Жаргалтай явнаа” кино концерт, 7 дууны  клип багтжээ. Түүний хөгжмийг нь бичсэн СТА Э.Төрмандахын дуулсан “Жаргалтай явна хоёулаа”, СТА Б.Буянжаргалын дуулсан “Чамдаа би хайргүй байхын аргагүй”, СТА Л.Болдбаатарын “Хувьхан заяаны харгуй”, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын...

Алматы хотод 100 гаруй улсын спортын сэтгүүлчид хуралдана

2015 оны 03 сарын 08      0      1574

Ирэх 2016 онд Казахстаны Алматы хотод 100 гаруй улсын спортын сэтгүүлчид хуралдана. Энэ тухай Алматын олон улсын спортын төсөл хариуцсан газрын дарга Илья Уразаков хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдлээ. Түүний хэлснээр, олон улсын спортын сэтгүүлчид чуулга уулзалтын үеэр спортын сэтгүүлчдийн холбоонд тулгамдсан асуудлууд, спортыг хөхиүлэн дэмжихийн тулд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх болон сэтгүүлчид хоорондын хамтын ажиллагааг сайжруулах арга замыг...

Завхан аймаг цэцэрлэгт хамарсан хүүхдийн тоогоороо улсад дээгүүрт байна

2015 оны 03 сарын 08      0      1675

Завхан аймагт энэ жил 36 цэцэрлэгт 4593 хүүхэд суралцаж, хамрагдвал зохих хүүхдийн 74.4 хувийг эзэлж байгаа нь улсын дунджаас 8,4 хувиар дээгүүр байна. Сүүлийн таван  жилд аймгийн 7 цэцэрлэгийн барилга шинээр баригдаж, 14 цэцэрлэгийн барилгад урсгал болон их засвар хийгдэн, 44 гэр цэцэрлэгийг нийлүүлсэн явдал нь бага насны хүүхдийн сурч хөгжих таатай орчин бүрдүүлэх, хамран сургалт нэмэгдэхэд ихээхэн хувь нэмэр болжээ.  Цэцэрлэг, сургуульд олгож  байгаа эерэг...

Рок попын одууд “VIP” амьд тоглолт толилуулна

2015 оны 03 сарын 08      0      1654

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан “Up Music” продакшнаас санаачлан Монголын рок поп хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчдийн “VIP” амьд тоглолтыг толилуулах гэж байна. Тоглолтыг мэргэжлийн, өндөр түвшинд зохион байгуулахаар бэлтгэлдээ ороод буйгаа зохион байгуулагчид онцлов. “VIP” тоглолт энэ сарын 7, 8-нд “Баянгол” ресторанд болох юм.  Энэ дугаар сарын 7-нд “Харанга” хамтлаг, МУГЖ Т.Ариунаа нар...

Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн гарлаа

2015 оны 03 сарын 08      0      1673

Монголын урчуудын эвлэлээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр уламжлал болгон зохион байгуулдаг эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-нд нээлтээ хийлээ. “Хатан-Эрдэнэ 2015” үзэсгэлэнд уран бүтээлч эмэгтэйчүүд өөрсдийн шилдэг бүтээлээр оролцож, уран бийр, ухаан бодлоороо өнөөгийн нийгэмд гэгээн өнгө нэмсэн аж. Бүсгүйчүүд уран бүтээлээрээ нийгмийн сайн сайхан, эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, оюунлаг монгол иргэнийг...

“Завхан хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ

2015 оны 03 сарын 08      0      1704

Завхан аймаг “Завхан хүүхэд” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан баталлаа. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт: Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэн уг үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор баталсан.  Тэгвэл энэ хүрээнд  Завхан аймгийн Засаг...

“Ээждээ захидал бичээрээ” уралдаан зохион байгуулжээ

2015 оны 03 сарын 08      0      1851

Ренчингийн Чойномын нэрэмжит Хэнтий аймгийн нийтийн номын сан, Өндөрхаан телевиз хамтран зохион байгуулдаг ээждээ захидал бичээрэй захидлын уралдаан дүнгээ гаргаж шилдэгүүдээ тодрууллаа. Захидлын ач холбогдлыг олон түмэнд сурталчилах, мөн захиа бичих соёлыг түгээх, түүгээр дамжуулан хэн нэгэнд чин сэтгэлийн үгээ илгээх боломжийг олгож байдаг аймгийн Нийтийн номын сан, Өндөрхаан телевиз хамтран “Ээждээ захидал бичээрээ” уралдааныг 2 жил дараалан зохион байгуулж...

Гран при тэмцээнээс Э.Бэхбаяр хүрэл медаль хүртлээ

2015 оны 03 сарын 08      0      1720

Беларусь улсын нийслэл Минск хотод А.Медведийн нэрэмжит олон улсын 14 дэх олон улсын уламжлалт Гран при тэмцээнээс ОУХМ Э.Бэхбаяр хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээний эхний өдөр эрэгтэй 57, 65, 74, 97 кг, эмэгтэй 48, 55, 60, 69 кг жингийн барилдаанууд боллоо. Тэмцээнд Англи, АНУ, Аргентин, Армян, Беларусь, Гүрж, Египет, Иран, Итали, Киргиз, Казахстан, Колумб, Латви, Литов, Молдав, Монгол, ОХУ-ын Дагестан, Якут улсууд, Серб, Словак, Словени, Тажик, Туркмен, Украин, Франц,...

1000 ээжийн чуулган болж байна

2015 оны 03 сарын 08      0      1722

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд Төрийн ордонд Алдарт эхийн одонтой 1000 ээжийн чуулган болж байна. Төрийн ордны их танхимд өглөө 10 цагт эхлэсэн тус чуулган нь жил бүр болдог уламжлалтай. Энэхүү чуулганд 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл болсон 1000 ээж оролцох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхчүүдэд баяр хүргэх юм. Мөн чуулганы үеэр ээжүүдэд шагнал гардуулахаар зэхжээ.

Зүүн өмнөд Азийн бүсийн тэмцээний шүүгчээр ажиллах урилга ирүүлжээ

2015 оны 03 сарын 08      0      1772

Монголын гандболын холбооны шүүгч Дөлийн Эрдэнэ-Очир, Баасанцоогийн Бадамсэд нарыг Олон улсын гандболын холбоо (IHF)-ноос Тайланд улсад болох Зүүн өмнөд Азийн бүсийн тэмцээнд шүүгчээр ажиллуулах урилга ирүүлжээ. Тус тэмцээнийг ирэх сарын 28-наас тавдугаар сарын 3-нд Тайландын Бангкок хотноо зохион байгуулах юм. Тэд өнгөрсөн онд Улаанбаатар хотноо болсон олон улсын тэмцээнд шүүгчээр ажилласан туршлагатай шүүгчид билээ. Д.Эрдэнэ-Очир хувьд Катарын Доха хотноо мэргэжил...