Зээл олголтын хурд саарсан гэв

2015 оны 03 сарын 11      0      1701

Эхний хоёр сарын үзүүлэлтээр мөнгөний нийлүүлэлт буурч, зээл олголтын хурд саарлаа хэмээн статистикчид онцолж байна. Тодруулбал  “M2" буюу мөнгөний нийлүүлэлт хоёрдугаар сарын эцсээр 10.3 их наяд төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 4.1 хувиар өссөн ч, өмнөх сараас 0.6 хувиар буурчээ. Улмаар валютын ханшийн өөрчлөлттэй холбоотой төгрөгийн хадгаламж өмнөх сараас буурсан байна. Учир нь иргэд болон байгууллагууд хөрөнгөө валютаар хадгалах сонирхолтой болжээ. Тухайлбал...

Хот тохижилт төлөвлөлтийн зураг төслийг гаргана

2015 оны 03 сарын 11      0      1671

НИТХ - ын Тэргүүлэгчдийн тогтоолоор  “Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам” батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээлэл хийлээ. Уг журмын хүрээнд тохижилтын ажлын жишиг зураг төслийн даалгаврыг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, Гэр хорооллын дахин төлөвлөлт, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин...

Үр шигээ бодож, амь шигээ санаж бяцхан охинд амьдрал хайрлая

2015 оны 03 сарын 11      6      2925

Монголчууд бид өвдсөн зовсон нэгнээ тусалж тэтгэдэг, уужуу сэтгэлтэй ард түмэн. Гурван сая дахь иргэнээ өлгийдөн авч, “бид олуулаа боллоо” хэмээн цээжээ дэлдэн баярлацгаагаад л сайхан байсан. Гэвч..... Инээд нь цангинаж, жаргалтай харцаараа хорвоог гийгүүлэх учиртай бяцхан охин төрсөн эцгийнхээ хүчирхийллийн золиос болсон аймшигт хэрэг монголчуудыг сэртхийлгээд удаагүй байна. Бидний ирээдүй болсон бяцхан үрсийнхээ төлөө бид юу хийсэн билээ?, юуг хийж чадах билээ?... Ижий,...

Б.Батрэгзэдмаа: ”Чонон сүлд”-ийг үзчихээд шөнө унтаж чадсангүй

2015 оны 03 сарын 11      1      2145

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4  Р.Анхнямын тоглосон “Чонон сүлд” кино Азийн цээжинд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болоод байгаа эл үед шүүмжлэл магтаалыг зэрэг сонсож байгаа билээ. Үзсэн хүн бүр өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлтийг өгч мөн гол дүр болох Галсмаагийн дүрийг бүтээсэн жүжигчин бүсгүй киноныхоо талаар баруун солгойгүй магтаж ярьж...

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Удирдах зөвлөлийн 16 дугаар хуралдаанд оролцлоо

2015 оны 03 сарын 09      0      1822

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын Холбооны Улс (ШХУ)-ын Женев хотноо энэ сарын 4-5-ны өдрүүдэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Удирдах зөвлөлийн 16 дугаар хуралдаанд оролцлоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас ШХУ-д болон НҮБ-ын Женев дахь төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бөгөөд Байнгын төлөөлөгч В.Пүрэвдорж, Гадаад хэргийн яамны Олон талт хамтын...

Эмэгтэйчүүдийн баярын өдрөөр 163 хүн эрүүлжүүлэгджээ

2015 оны 03 сарын 09      0      1772

Өнгөрсөн амралтын өдрүүдээр олон улсын эмэгтэйчүүдийн баярыг өргөн тэмдэглэв. УБХЦГ-аас амралтын өдрөөр гарсан гэмт хэргийн мэдээллийг авахад, Улаанбаатар хотын хэмжээгээр нийтдээ 163 хүн эрүүлжүүлэгджээ. Хуучнаар Төмөр замын эрүүлжүүлэх буюу эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд олон эмэгтэй саатуулагдсан байна. Энэ нь эмэгтэйчүүд цөөнгүй тохиолдлоор архидсаных. Мөн замын цагдаагийн хяналтаар 98 согтуу жолооч илэрснээс 28 хүнийг нь эрүүлжүүлжээ. Зөвхөн эрүүлжүүлэн саатуулах...

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хуваарь гаргав

2015 оны 03 сарын 09      0      1886

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай”  захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хавар, намрын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа тэргүүтэй Хяналт шалгалтын ажлын хэсэг, ой, хээрийн түймрээс урьдчилан...

Г.Алтанхүүг дахин шүүнэ

2015 оны 03 сарын 09      0      1842

Найз бүсгүйнхээ амийг хөнөөсөн гэх хэрэгт татагдан хорих ял эдэлж байгаа  Г.Алтанхүүг дахин шүүх болжээ. Түүнийг талийгаач Н.Цэдэн-Ишийн аминд хүрээгүй, биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон хэмээн гурван жилийн хорих ял оноосон юм. Харин шүүхийн шийдвэрийг талийгаач Н.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн эсэргүүцэж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасан. Шүүх талийгаачийн ар гэрийнхний гаргасан гомдлыг хүлээн авч, М.Пүрэвсүрэн гэгч шүүгчид...

Зохиолч, сэтгүүлч Ш.Ганхуяг шинэ ном гаргалаа

2015 оны 03 сарын 09      0      1840

Их наадмын дэнжид сүүлийн зуун жилд хурдалж байгаа алдарт хурдан хүлгүүдийн удам угшил, эрдэм төгс уяачдын тухай баримт, судалгаа, өгүүлэл, тайлбаруудыг  зурагтайгаар багтаасан зохиолч, сэтгүүлч Шарын Ганхуягийн “Унаган хүлэг” номын тэргүүн дэвтэр худалдаанд гарчээ. Түүний энэ номонд Галшар адуу, Дагмид адуу, Донир адуу, Тайж адуу зэрэг хурдан угшил хэрхэн бий болсон, тэдгээр адууны удам болсон адуу энэ цагт хэрхэн хурдалж байгаа зэргийг судалгаа, тайлбар,...

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүд чуулав

2015 оны 03 сарын 09      0      1765

Монгол орон даяар ажилладаг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн хамгийн том бүтэц болох МХЭАХН-ийн үндэсний холбоо ээлжит зургаадугаар чуулганаа хийлээ.  Чуулганд хэрэглэгчдийн төлөө 21 аймаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж байгаа салбар нийгэмлэгүүдийн төлөөлөгчид оролцож байна.   Чуулганаар нийгэмлэгүүдийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, цаашдын зорилтын тухай Үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатарын илтгэлийг хэлэлцсэнээс гадна...