ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч, баяр хүргэв

2015 оны 03 сарын 11      0      1844

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Монголын эмэгтэй шигшээ багийн бөхчүүдийг ЭМСЯ-ны Биеийн тамир, спортын хөгжлийн төв /БТСХТ/-ийн дарга П.Бат-Эрдэнэ өнөөдөр хүлээн авч баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр, Та бүхэн олимпийн өмнөх жилийн анхны тэмцээндээ тун хариуцлагатай байж өндөр амжилт гаргалаа. ЭМСЯ болон БТСХТ-өөс тамирчдынхаа амжилтаа ахиулахад нь бүх талаас нь дэмжиж, МЧБХ-тойгоо нягт хамтран ажиллана....

“Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны нээлт боллоо

2015 оны 03 сарын 11      0      1751

“Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Батлан хамгаалахын их сургуулийн Соёлын төвд боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцсон юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах "Монгол цэргийн жавхаа" уралдааныг...

Хог хаягдалд хяналт тавих байгууллагуудад зөвлөгөө өглөө

2015 оны 03 сарын 11      0      1864

Төрийн бус байгууллагуудад хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламжийн ажилд хяналт тавьж хамтран ажиллах саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүргүүлсэн. Энэ саналын дагуу нийт 12 байгууллага материалаа ирүүлснээс “Нийслэлийн ногоон байгууламжийн иргэний зөвлөл” ТББ, “Монголын байгаль орчны мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны дээд зөвлөл” ТББ, “Далайн цалгиа” ТББ, “Монголын газрын менежментийн холбоо” ТББ-ууд...

Зуун буудалт даамны спортын аваргууд тодорлоо

2015 оны 03 сарын 11      0      1855

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, насанд хүрэгчдийн дунд 100-н буудалт даамны спортыг хөгжүүлэх, түүгээр хичээллэгсдийн цар хүрээг өргөтгөх, ур чадварыг дээшлүүлэх  зорилгоор ахмад даамчин н.Рэнцэндорж агсаны нэрэмжит  Зуунмод сумын аварга шалгаруулах “100-н буудалт даамны тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 100 гаруй тамирчин оролцож,  зургаан насны ангилалаар өрсөлдсөн байна. Хамгийн бага  буюу 5-7 насны эрэгтэй, эмэгтэй төрлийн тэргүүн...

Хөрш гурван орны худалдааны яармаг зохион байгуулна

2015 оны 03 сарын 11      0      1763

Баян-Өлгий аймгийн  Өлгий суманд энэ сарын 16-18-ны өдрүүдэд хөрш гурван орны худалдааны яармаг зохион байгуулагдахаар боллоо. Аймгийн ЗДТГ-аас энэ тухай мэдээлэхдээ, -Урьд хэд хэдэн удаа зохион байгуулсан уламжлалынхаа дагуу энэ ажлын талаар ОБНХУ-ын Алтайн хязгаарын БНУ, БНХАУ-ын Шинжианы Алтай аймгийн удирдлагад албан ёсоор мэдэгдсэний дагуу тэдгээр нутгаас худалдаачид олноор ирэх болж байна. Өлгий сумын «Жана өлке» битүү зах дээр явагдах энэ яармагийн үеэр...

Монголын үрс маш олон болж байгаа боловч хүүхдийн цэцэрлэг хүрэлцэхгүй байна

2015 оны 03 сарын 11      0      1682

УИХ-ын гишүүн А.Бакей, А.Тлейхан нар хуралдааны завсарлагаар тойрогтоо ажиллаж байна. Эрхэм гишүүд шинээр батлагдаж гарсан хууль тогтоомж, төр засгийн бодлогыг танилцуулан, иргэдтэй санал солилцож явна. Тэд Сагсай, Улаанхус, Ногооннуур зэрэг сумуудад ажиллахдаа иргэд ажилгүйдлийг бууруулахын тулд ашигт малтмалын орд газруудыг эргэлтэнд оруулах, жижиг дунд үйлдвэр үүсгэн хөгжүүлэх, нутаг хөгжүүлэх сангийн үр ашгийг дээшлүүлэх, газар тариаланг улсын зүгээс дэмжин хөгжүүлэх...

Мянгат тэмээчид тодорсоор байна

2015 оны 03 сарын 11      0      1723

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн харьяат, улсын сайн малчин Аюушийн Батбуян энэ жил мянгат тэмээчин боллоо. Тэрээр энэхүү баярт үйл явдлаа тэмдэглэж, нутгийн зон олонтойгоо мялаалга наадмаа зохион байгууллаа. Өнгөрсөн онд тус аймгийн мал сүрэг 5 төрөл дээрээ өсч, сая 800 гаруй толгой мал тоолуулж, үүнээс тэмээн сүрэг  112 мянган толгойд хүрсэн байна. А.Батбуянгийн хувьд говь нутгийнхаа бахархал болсон тэмээн сүргийг өсгөн үржүүлж,  2014 оны жилийн...

Улаан буудайнаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулжээ

2015 оны 03 сарын 11      0      1706

Улсын хэмжээний үр тариа, төмс, хүнсний ногооны үрийн болон хүнсний улаан буудайг лабораторийн шинжилгээнд хамруулах тухай МХЕГ-ын даргын 2015 оны 01/20 дугаар нэгдсэн удирдамжийн дагуу 24 аж ахуйн нэгж, нэг иргэний 7 сортын 4580 тонн тарих үрийн улаан буудайнаас дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээнд хамрагдсан нийт 4580 тонн тарих үрийн улаанбуудайн үрнээс 2300 тонн үр нь тарих үрийн буудайн MNS-0246:2010 стандартын чанарын шаардлага хангаагүй ажээ....

“Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” ажлыг эхлүүллээ

2015 оны 03 сарын 11      0      1681

Нийслэлийн Засаг даргын захирамжаар  “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” ажлыг эхлүүлээд байна. Уг захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг...

Гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

2015 оны 03 сарын 11      0      1612

Гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Скай ресорт”-д гурав дахь өдрөө үргэлжилж шилдгүүдээ тодруулсаар байна. Тус тэмцээнд 15 байгууллагын 70 гаруй тамирчин алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Энэхүү 60 гаруй жилийн түүхтэй УАШТ-ий энэ жилийн онцлог нь сүүлийн 20 гаруй жил зохион байгуулагдаагүй 30 км, 15 км-ын зайн уралдааныг хөтөлбөрт оруулсан явдал байв. Тус тэмцээний медальтнуудыг танилцуулж байна. Эрэгтэй 30...