Ээжүүдийг инээмсэглүүллээ

2015 оны 03 сарын 13      0      2876

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу мартын 8-ныг тохиолдуулан Дорноговь аймгийн Ардчилсан нам, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хамтран “1000 ээжийн инээмсэглэл” арга хэмжээг зургаа дахь жилдээ зохион байгууллаа. Зохион байгуулагчид гудамжаар, дэлгүүр, худалдааны төв, эмнэлэг зэрэг олон хүн цуглардаг газраар явж улаан сарнай цэцэг,  амтат школад, баярын мэндчилгээг  бүсгүйчүүдэд  гардуулж   бэлэг барьсан байна.  Мөн...

Стандартчилал хэмжилзүйн хэлтэс тэргүүлжээ

2015 оны 03 сарын 13      0      2843

Дорноговь аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэс өнгөрөгч онд  ажлаараа аймгийн газар, хэлтэс агентлагууд  дундаа тэргүүлжээ. Тус хэлтэс  орон нутгийн төсвийн 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэмжилзүйн лабораторио шинэчлэн тохижуулж, эталон тоног төхөөрөмжүүд худалдан авч олон улсын чанарын тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд үе шаттай сургалт зохион байгуулж үйл ажиллагаагаа олон нийтэд нийтэд нээлттэй ил тод явуулж,...

Үлгэр жишээ хот болно

2015 оны 03 сарын 13      0      2788

Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс “Миний гэр-миний сум аянг” Мөрөн сумын 13 багийн 260 орчим өрхийг сонгон хэрэгжүүлэхээр боллоо. Аяны хүрээнд эцэг, эх, хүүхдийн  уялдаа холбоо сайжирч өсөж төрсөн сумаа өөрийн гэр мэт хайрлан гудамж талбайд хог хаяхгүй зэрэг үзэл бодлыг төлөвшүүлж олон үр дүнд хүрэхээр зорьж байгаа гэнэ. Мөн энэ онд гэр бүлд чиглэн хийж хэрэгжүүлэх ажлаа “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран хэлэлцэн...

“Иргэдийн оролцоог дэмжих” төсөл боловсруулна

2015 оны 03 сарын 13      0      2684

Дэлхийн банкны “Иргэдийн оролцоог дэмжих төсөл”, нийслэлийн төвийн 6 дүүргийн ЗДТГ хамтран Хороо, дүүргийн түвшинд иргэддээ илүү нээлттэй, ойр ажиллах, тэдний оролцоог дэмжих аргачлал, арга зүйн зөвлөмжийг хуваалцах зорилгоор цуврал сургалтууд зохион байгуулж байна. Эл сургалтын хүрээнд 92 хорооны 368 ажилтан, 6 дүүргийн 300 мэргэжилтнийг сургаж, оролцоонд суурилсан хөгжлийн чиглэлээр олон улсын шилдэг туршлага, бодит сургамжуудаас хуваалцах юм.  Сайн...

Дуучин Т.Дэлгэрмөрөн аялан тоглолт хийнэ

2015 оны 03 сарын 13      0      2933

СТА, дуучин Т.Дэлгэрмөрөн Европын улс орнуудад амьдарч байгаа Монголчууддаа зориулан айлчлан тоглолт хийхээр тус тивийг зорьжээ. Тэрээр амьд хөгжмийн  HEAVEN  хамтлагтай хамтран  тоглох юм. Тоглолт энэ сарын 13-нд Германы Берлин хотод, 15-нд Швейцарийн Женевт, 18-нд Испанийн Сан-Себистяан хотод, 20-нд Францын Rennes-д, 21-нд Белгийн Antwerpen-д, 28-нд Шведийн Стокгольмд, ирэх сарын 4-нд Туркийн Истамбул хотод  тус тус  болох аж.

Манай багийг Тиморчууд 4:1-ээр хожлоо

2015 оны 03 сарын 12      0      3265

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт Азийн бүсийн урьдчилсан шатанд Монгол, Зүүн Тимор улсын шигшээ багийн эхний тоглолт дөнгөж сая болж манай багийг Тиморчууд 4:1-ээр хожлоо. Зүүн Тимор улсын шигшээ багийн тоглогч Chiquito DO CARMO 7”, 10 минутад,  Rodrigo Silva 89 минутад,   Jairo NETO 90 минутад тус тус манай хаалганд гоол оруулсан байна. Харин Монголын шигшээ багийн ганц гоолыг 92 дахь минутад хамгаалагч Б.Эрхэмбаяр оруулж амжжээ. Манай...

В.И.Лениний музейг Буддын соёлын музей болгож магадгүй

2015 оны 03 сарын 12      4      3073

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж  Буддын соёлын музейг Монголд байгуулах санал гаргалаа. В.И.Лениний музейг өмнө нь намын байр, худалдааны төв зэрэг янз бүрийн зориулалтаар ашиглаж, хамгийн сүүлд Үлэг гүрвэлийн музей болгохоор шийдвэрлэсэн боловч шинэчлэл хийж Буддын соёлын музей болгох саналтай байгаа аж. Тэрбээр хэлэхдээ, “Монголчууд энэ жил Өндөр гэгээн Занабазарыг мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэнэ. Мөн...

ИТХ-ын дарга Т.Болдбаатар Нэгдсэн эмнэлгийн ажилтай танилцлаа

2015 оны 03 сарын 12      0      3088

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, тэргүүлэгч П.Отгон-Очир, М.Ганболд болон хэлтэс агентлагийн дарга нар аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа. Тус эмнэлэгт шарил хадгалах хөргөгч, угаалгын машин, индүү, аюултай хог хаягдлын цэг зэрэг олон ажил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн хэдий ч үр дүнд хүрэхгүй ашиглалтанд ороогүй байгаа аж. Энэ үеэр аймгийн...

Байгаль орчны байгууллагууд хамтран нэг сарын аян зарлалаа

2015 оны 03 сарын 12      0      3351

Жил бүрийн 3 дугаар сарын 3-нд Байгалийн амьтан, ургамал хамгаалах өдөр, 3 дугаар сарын 20-нд Олон улсын Усны өдөр, 3 дугаар сарын 21-нд, Олон улсын Ойн өдөр, 3 дугаар сарын 22-нд Цаг уурчдын өдөр, 3 дугаар сарын 28-нд Эх дэлхийн цаг гэсэн олон тэмдэглэлт өдрүүд тохиодог. Байгаль орчны байгууллагууд хамтран “Мод дагаж ус, Ус дагаж амьдрал” сэдэвт сарын аяныг зарлаж энэ хүрээнд  хүрээд 22 ажил төлөвлөн зохион байгуулахаар  удирдлагуудаар батлуулан...

Эр цэргийн баяр угтсан уралдаан эхэллээ

2015 оны 03 сарын 12      0      3366

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан түүхт 94 жилийн ой угтсан уралдаан гар бөмбөгийн тэмцээнээр эхэлсэн бөгөөд Хөвсгөл аймгийн 9 байгууллагын 180 гаруй тамирчид 118 медалийн төлөө өрсөлдөж эхэлжээ. Монгол цэргийн өдрийг угтан үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд 5 төрлийн тэмцээн наадмуудыг зохион байгуулна. Түүхт баярын өдрийг угтан гар бөмбөг, сагс, теннис, гар барилдаан, дарга нарын дунд дардасны тэмцээнүүд марш тактик, Онцгой байдлын...