Газар өмчлөх эрхийг нь баталгаажууллаа

2015 оны 03 сарын 16      0      1384

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай”  захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг тус тус хянан үзээд 29  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулсан байна. Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу...

Хүүхдийн сүү хортой байж болзошгүй

2015 оны 03 сарын 13      0      3055

Шинэ Зеландад үйлдвэрлэсэн хүүхдийн сүү хордсон байж болзошгүйг Цагдаагийн байгууллага  шалгаж  байгаа талаар  энэ сарын 12 ны өдөр Рен Минсайт мэдээлжээ. Шинэ  Зеланд сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлогч хамгийн том орон бөгөөд  хамгийн том хэрэглэгч  нь Хятад улс  юм. Bloomberg, The Associated Press, "Toronto sun" зэрэг мэдээллийн агентлагууд энэ талаар  мэдээлсэн ба  Шинэ Зеландын Засгийн газрын мэдэгдэж байгаагаар,  хүүхдийн...

Театрын уран бүтээлчид уулзана

2015 оны 03 сарын 13      0      2997

Хүүхэд залуучуудын соёл урлагийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байсан ууган театрын үе үеийн уран бүтээлчид маргааш “РРTV” телевизийн байранд уулзалтаа хийх нь. Тус театр 1951 онд "Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байжээ. МУГЖ Б.Туяа театрынхаа бүтээл туурвил, уран бүтээлчдийн амьдрал уран бүтээлийг баримтжуулах, архивлан үлдээхээр тус уулзалтыг санаачлан зохион байгуулж байгаа аж.  Монголын жүжгийн урлагийн үе...

ӨМӨЗО-ны Үйлдвэр Худалдааны Засаг Захиргааны товчоотой танилцав

2015 оны 03 сарын 13      0      2889

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үйлдвэр Худалдааны Засаг Захиргааны товчоонд айлчилж тус товчооны дарга Chen Jie-тэй уулзалт хийж санал солилцов. Уулзалтаар БНХАУ-ын ӨМӨЗО-д Монгол иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авах, ажил үйлчилгээ авах, гүйцэтгүүлэх явцад эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд тухай бүр хохирлыг барагдуулж байхаар тохирлоо. Мөн Монгол улсын зах зээл дээр борлуулж байгаа, хэрэглэгчдийг төөрөгдүүлж болзошгүй бараа бүтээгдэхүүн, техник тоног...

Эрдэнэт, Дарханыг албан ёсоор хотын статустай болгомоор байна гэв

2015 оны 03 сарын 13      0      3009

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг Орхон, Дархан-Уул аймагт энэ сарын 8-12-ны өдөр ажиллалаа. Тэрбээр хоёр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, Дархан-уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  хуралдаанд оролцсон байна. Уг  хуралдааны үеэр Дархан, Орхон зэрэг хүн ам ихээр төвлөрсөн аймгийн төвүүдийг хотын статустай болгох талаар аймгуудын ИТХ-аас удаа дараа санал гаргаж байсан талаар дурьдан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

Эрүүл мэндийн технологийн хэлтсийн багийн ахлагчийг хүлээн авч санал солилцов

2015 оны 03 сарын 13      0      2817

МХЕГ-ын дэд дарга Б.Эрдэнэбилэгт өнөөдөр ДЭМБ-ын Ази-Номхон далайн бүс хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн технологийн хэлтсийн багийн ахлагч Клара Тисоки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.   Талууд манай улсад эмийн үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэрэгжүүлэхэд эм биобэлдмэлийн хяналтын үүрэг, оролцоо, эмийн хяналтад чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх шаардлага, хамтран хэрэгжүүлж байгаа төслийн талаар ярилцав. ДЭМБ-ын төлөөлөл ирэх сард манай...

Оюутнууд дунд бөхийн үндэсний бөхийн тэмцээн зохионо

2015 оны 03 сарын 13      0      2779

Оюутны улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн багийн тэмцээнийг маргааш 12 цагаас Бөхийн өргөөнд зохион байгуулна. Монголын үндэсний бөхийн холбоо, “Шонхор” дээд сургууль, Баянхонгор аймгийн оюутны холбоо, Булган аймгийн оюутны холбоо хамтран зохион байгуулах тус тэмцээнд оролцох нэг багт зургаан бөх байх юм. Энэхүү барилдаанд түрүүлсэн багт цом, өргөмжлөл, медаль 400 мянган төгрөг, хоёрдугаар байрт өргөмжлөл, медаль 300 мянга, гуравдугаар байрт өргөмжлөл,...

“Хөдөө Аж Ахуйн Төслийн Санхүүжилт” зөвлөлгөөн болно

2015 оны 03 сарын 13      0      2905

Голомт банкнаас энэ сарын 19-нд “Хөдөө Аж Ахуйн Төслийн Санхүүжилт” зөвлөлгөөнийг зохион байгуулах гэж байна. Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг дангаар бүрдүүлдэг ч шинэчлэлт хөгжил ихээр шаардлагатай байгаа салбар хэмээн тус банкнаас үзэж буй аж. Манай улсад малын тоо толгой олон боловч чанар, гарц, түүхий эд боловсруулалт бага, хүнсний дотоодын хэрэгцээний хангалт муу, дэд бүтэц, санхүүгийн систем бүрэлдэн тогтож амжаагүй...

Эрүүл мэндийн дэд сайд Д.Атармаа төгссөн сургуулиа эргэв

2015 оны 03 сарын 13      0      3803

Энэ  сарын 06-нд Эрүүл мэндийн дэд сайд Д.Атармаа Дорноговь аймагт ажиллалаа. Тэрээр  20 гаруй жилийн өмнө Дорноговийн Анагаахын сургуулийг хүний их эмч мэргэжлээр суралцан төгсөж байсан бөгөөд  төрөлх сургуульдаа ирж суралцаж байсан анги танхимаараа орж, ажил байдалтай нь танилцсан байна. Мөн эрүүл мэндийн салбарынхантай уулзаж төрөөс эрүүл мэндийн талаар явуулж байгаа бодлого шийдвэр, цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж эмч, ажилчдын сонирхсон асуултад...

Дорноговь аймагт 11.16 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийжээ

2015 оны 03 сарын 13      0      2826

Дорноговь аймагт 2014 онд  Азийн Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар усан хангамж, бохир ус, төвийн халаалт, зам, хатуу хог хаягдал болон эрчим хүчний чиглэлээр нийт 11.16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт буюу бүтээн байгуулалт хийгдэж дуусах шатандаа явж байна.  Үүнээс Замын-Үүдэд баригдаж  буй дулааны станц, зарим засмал зам зэрэг ажил дуусаагүй байгаа юм. Харин Сайншанд хотын  баруун этгээд буюу шинэ сууршлын бүсэд барьсан 8.4 мегабаттын хүчин чадалтай...