Москвад Монгол, Оросын аврагчдын хамтарсан сургуулилт хийнэ

2015 оны 03 сарын 17      0      1767

“Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож буй Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын  Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах асуудал эрхэлсэн сайд Владимир Андреевич Пучковтой уулзлаа. 1995 онд Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай  Монгол улс, ОХУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан....

Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

2015 оны 03 сарын 17      0      1671

Монгол-Японы соёлын төвд энэ сарын 20-ны бямба гарагт ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын тав дахь удаагийн тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт тэмцээн болно. Монголын оюун ухааны академиас санаачлан жил бүр зохион байгуулдаг тус тэмцээнд энэ удаад 120 тамирчид бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөнө. Эндээс  шалгарсан 50 тамирчин дөрөвдүгээр сарын 4-нд эцсийн шалгаруулалтад оролцож шилдгүүдээ тодруулна....

“Аймаг, нийслэлийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөлгөөн” болов

2015 оны 03 сарын 17      0      1562

Үндэсний статистикийн хороо “Аймаг, нийслэлийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөлгөөн"-ийг Улаанбаатар хотноо зохион байгуулж эхэллээ.  Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр буюу НҮБ-тай хамтран “Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, статистикийн үүрэг, оролцоо” сэдэвт семинарыг зохион байгуулсан юм. Семинарт ҮСХ-ны удирдлага, хэлтсийн дарга, статистикч, ахлах шинжээч нар, нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд,...

Ядуу сэтгэлгээг хаях цаг болсон

2015 оны 03 сарын 17      0      2315

Бохир заваан орчин, утаа униар, архичин тэнүүлчин, арчаагүй амьдрал гээд шийдэхийг шаардсан олон асуудлыг дагуулсан гэр хорооллын нэгэн суурьшил хэдийнээ бий болжээ.  Хэдийгээр Монгол Улс нүүдлийн соёлтой, гэр гэх уламжлалт сууцтай хэдий ч суурьшмал амьдрал, хот газар тохирохгүй байгааг бид өдөр бүр харж, мэдэрсэн хэрнээ өөр арга байхгүй болохоор нүд, чихээ таглахаас өөр гарцгүй аж.  Гарцгүй ч биш юм. Зөв алхам хийж чадахгүй өдий хүрсэн нь ингэж бодоход хүргэсэн...

Замын хөдөлгөөнд соёлтой оролцъё

2015 оны 03 сарын 17      0      1564

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна.   Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 14-ний бямба гарагт 45 зөрчил гарчээ. Үүнээс улаан гэрлэн дохионы 33, хурд хэтрүүлсэн 12 зөрчил бүртгэгджээ. Харин ням гарагт 101 зөрчил илрүүлжээ. Үүнээс улаан гэрэл дохионы 48, хурд хэтрүүлсэн 53 зөрчил...

Герман улстай хамтарч ажиллана

2015 оны 03 сарын 17      0      1678

УИХ-ын Зандаахүүгийн Энхболд өчигдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземаннтай уулзав. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземанн Монгол Улсын Их Хурлын даргыг албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд Доод Саксон муж улсын Парламентын байрыг танилцуулав. Доод Саксон мужийн парламент 137 гишүүнтэй болохыг танилцуулан, Доод Саксон мужийн парламентын хүндэт зочны дэвтэрт гарын...

“CeBIT-2015” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2015 оны 03 сарын 17      1      1465

УИХ-ын дарга З.Энхболд мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтэд хүндэт зочноор оролцсон бол тэрээр өчигдөр буюу энэ сарын уг үзэсгэлэнд тавигдсан мэдээллийн технологийн шинэ санаа, шилдэг бүтээлүүдтэй танилцав.  “Германы үзэсгэлэн яармаг” ХК-ийн ТУЗ-ын гишүүн А.Грүхов УИХ-ын даргыг угтан авч үзэсгэлэнг танилцууллаа. Дэлхийн 70 гаруй орны мэдээллийн технологийн тэргүүлэх компаниуд оролцож, тус салбарын шинэ техник,...

Энэ сарын 21-нд зарим нутгаар шороон шуургатай

2015 оны 03 сарын 17      0      1538

Энэ сарын 18-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 19, 21-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 18-нд Алтайн уулс болон говь талын нутгаар,21-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа,...

“Байлдагчийн халаасанд генералын мөрдэс” үзэсгэлэн гарлаа

2015 оны 03 сарын 16      0      1483

“Монгол цэргийн өдөр”-т зориулсан үзэсгэлэн өнөөдөр “Цэргийн музей”-д нээлтээ хийлээ. “Байлдагчийн халаасанд генералын мөрдэс” үзэсгэлэнд батлан хамгаалахын үе, үеийн төлөөллүүдийн өмсөж, хэрэглэж байсан дүрэмт хувцсуудыг дэлгэсэн байна.

Хятад дуу дуулаачдын наадам болов

2015 оны 03 сарын 16      0      1522

"Дорнын аялгуу" хятад дуу дуулаачдын VI их наадам өнгөрсөн баасан гарагт Монголын хүүхдийн ордонд болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү наадмыг БНХАУ-ын Олон Улсын Радио, Монгол Улсын Үй Цай бүрэн дунд сургууль болон Күнзийн танхимаас хамтран зохион байгуулав. Энэ жилийн тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ерөнхий боловсролын хятад хэлний сургалттай 18 сургуулийн 70 гаруй сурагч оролцож, авьяас ур чадвараараа өрсөлдлөө. Уралдааныг 6-8, 9-11, 12-14, 15-17 гэсэн насны...