630 толгой хонь бэлчээрээр хил давах гэж байв

2015 оны 03 сарын 18      0      1647

Хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 2-ны өдөр Увс аймгийн Тэс сумын иргэн Л-ийн 630 толгой хонь бэлчээрээр хилд тулсныг хилчид илрүүлжээ. Мөн өдөр Хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр Увс аймгийн Давст сумын иргэн Н-ийн нэг үхэр, энэ сарын 3-нд Хилийн 0168 дугаар ангийн хариуцсан хэсгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Н-ийн 15 толгой үхэр, энэ сарын 8-нд Хилийн 0285 дугаар ангийн хариуцсан хэсгээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэн С-ийн...

Өнөөдөр гурван генерал шинээр төрнө

2015 оны 03 сарын 18      0      1595

М онгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний  94 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойн хүрээнд өнөөдөр гурван генерал шинээр төрөх бөгөөд тодруулбал зэвсэгт хүчин, тагнуул, хилийн цэргээс гурван эрхэм энэ цолыг авах нь тодорхой болжээ. Генерал цол олгох ёслол өнөөдөр 11:40 минутаас Төрийн ордонд болох юм.

АТГ албан ёсны цахим хуудасныхаа нэрийг өөрчиллөө

2015 оны 03 сарын 18      0      1557

АТГ-ын албан ёсны цахим хуудасны АТГ.мон гэсэн монгол домэйн нэр өнөөдрөөс ашиглалтад орлоо. Ингэснээр иргэд дээрх кирилл монгол үсгийн хаягаар Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn цахим хуудсанд хандах боломжтой болов. Түүнчлэн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлдэг цахим хуудас https://meduuleg.iaac.mn нь МЭДҮҮЛЭГ.мон, төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлдэг цахим хуудас...

Зам тээврийн дэд сайд Х.Ержан Баян-Өлгий аймагт ажиллав

2015 оны 03 сарын 17      0      1943

Намрын чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын дарга А.Бакей, УИХ-ын гишүүн, Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү, Зам тээврийн дэд сайд Х.Ержан нар Баян-Өлгий аймагт ажиллав. Энэ сарын 8-10-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын дарга А.Бакей Улаанхус, Цэнгэл, Ногооннуур, Толбо сумын ард иргэдтэй, 11-ний өдөр УИХ-ын гишүүн Г.Батхүү, Зам тээврийн дэд сайд Х.Ержан нар Өлгий сумын ард иргэдтэй тус тус уулзалт хийв. Гишүүд...

“Цэрэг эрс Танаа”тоглолт болно

2015 оны 03 сарын 17      0      2446

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг угтаж МАН-аас “Цэрэг эрс Танаа” хүндэтгэлийн арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр зохион байгууллаа. МАН-ын дарга М.Энхболд хүндэтгэлийн арга хэмжээг нээж, хүрэлцэн ирсэн зочид болон ахмад дайчид, зэвсэгт хүчний нийт генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, энхийг сахиулагч нарт баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, "Монгол цэргүүд маань өнөөдөр эх орноо үнэнчээр батлан хамгаалах...

“Зуух” хөтөлбөр хэрэгжүүлж байна

2015 оны 03 сарын 17      0      1644

Налайх дүүргийн ЗДТГ-аас Цэвэр агаар төсөлд хамтран ажиллах санал тавьсны дагуу холбогдох мэдээлэл судалгааг үндэслэн “Зуух” хөтөлбөрийг тус дүүрэгт өргөжүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийн албан ёсны нээлтийн ажиллагааг тус дүүрэгт зохион байгуулсан байна.  Нээлтийн ажиллагааны үеэр 300 орчим иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч, үзүүлэх сургалтад хамруулжээ. Налайх дүүрэгт хэрэгжих “Зуух” хөтөлбөр нь өчигдрөөс эхлэн 3 долоо хоног үргэлжлэх юм байна....

Сураг тасарсан Владимир Путин шуугиан тарив

2015 оны 03 сарын 17      0      1843

Өчигдөр  ерөнхийлөгч  Владимир Путины нууцлаг эзгүйрэлтэй  холбоотой дэлхий дахины шуугиан намжив. Усанд хаясан  чулуу мэт  10 хоног сураг нь тасарсан Оросын ерөнхийлөгч Владимир Путин,  Киргизийн тэргүүн  Алмазбек Атамбаевыг  Санкт-Петербург дахь  Константинополийн ордондоо   хүлээж авч байгаа тухай телевизийн сувгуудын шууд нэвтрүүлэг эрхгүй нүд бүлтийлгэж , чих дэлдийлгэв. Оросын ерөнхийлөгч хамгийн сүүлд 3-р сарын 5...

“Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт уулзалт эхэллээ

2015 оны 03 сарын 17      0      1551

Азийн эрчим хүчний хэрэглээ 2030 он хүртэлх судалгаагаар нэмэгдэх хандлагатай байгааг томъёолсон. Тиймээс хоёр дахин нэмэгдсэн энэ хэрэглээг ямар эх үүсвэрээр хангах вэ гэдэг асуудал тулгарч буй юм. Үүнд хариулт өгөх “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт Зүүн хойд Азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт Гадаад Хэргийн яамны хурлын танхимд эхэллээ. Тус уулзалт “Зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд...

О.Баасанхүү: ”Сүүлийн үед иргэдээс ирүүлэх өргөдөл хүсэлтийн тоо эрс нэмэгдэж байгаа”

2015 оны 03 сарын 17      0      1718

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Мэдээллийг тус байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар хийсэн юм. Байнгын хорооны дарга О.Баасанхүү, “Сүүлийн үед иргэдээс ирүүлэх өргөдөл хүсэлтийн тоо эрс нэмэгдэж байгаа учраас өргөдөл авах явцыг хөнгөвчлөх зорилгоор цахим хэлбэрт шилжүүллээ. Мөн 900-гаас дээш тооны иргэдээс ирүүлсэн буюу олон нийтийн анхаарлын төвд буй...

Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг орон нутагт ажиллав

2015 оны 03 сарын 17      0      1711

АТГ-ын ажлын хэсэг Ховд аймгийн Дарви, Зэрэг, Манхан, Жаргалан суманд ажиллав. Ховд аймгийн Дарви, Зэрэг, Манхан сумын Засаг даргын захирамж, ЗДТГ-ын даргын тушаал, ИТХ-ын тогтоол, хурлын даргын захирамж, хуралдааны материал зэрэг өнгөрсөн оны 4 дүгээр сараас энэ оны 3 дугаар сар хүртэлх хугацааны баримт бичиг, мөн өнгөрсөн онд ажилласан ажлын хэсгийн илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгасан байдалтай газар дээр нь үзэж танилцав. Дээрх сумдын тухайд өнгөрсөн онд ажилласан ажлын...