Ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ

2015 оны 03 сарын 18      0      1932

Увс аймгийн Түргэн сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн 75-аас дээш насны 9 ээжид хүндэтгэл үзүүлжээ. Тухайлбал, “Бурхан ээж”-ээрРашаант багийн Б.Дариймаа, “Ачлалт ээж”-ээр Баянхайрхан багийн Б.Галя, “Уран ээж”-ээр Баянхайрхан багийн Д.Нүрзэд, “Асралт ээж”-ээр Баянхайрхан багийн Ц.Тэшжаргал, “Өнөр ээж”-ээр Рашаант багийн Б.Цэвэлмаа,...

“Kaspersky” программыг 365 хоногийн лизенцтэй суулгана

2015 оны 03 сарын 18      0      1916

Үндэсний Статистикийн хорооноос Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж болох багийн Засаг дарга нарыг ажил үүргээ явуулахад нь дэмжлэг үзүүлж  албаны компьютерт нь вирусээс хамгаалах “Kaspersky”  программыг 2 дахь жилдээ 365 хоногийн лизенцтэй суулгуулахаар орон нутагт нь ирүүлжээ. Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн Статистикийн хэлтсээс сумдын багийн Засаг дарга  нарын ажлын компьютерт вирусын программ суулгаж өгсөн байна. Мөн тэдний...

Баруун бүсийн залуу багш нарын зөвлөгөөн боллоо

2015 оны 03 сарын 18      0      1683

Хөвсгөл аймгийн урд болон баруун бүсийн залуу багш нарын зөвлөгөөн Шинэ-Идэр суманд болж Мөрөн, Төмөрбулаг, Цэцэрлэг, Галт, Жаргал, Бүрэнтогтох сумын 200 гаруй багш нар оролцлоо. Энэ үеэр Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр, Иргэндээ ээлтэй төрийн үйлчилгээ, Оюунлаг Хөвсгөл, боловсролын хөгжлийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийн талаар дэлгэрэнгүй танилцаж энэ онд боловсролын шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлэх, багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр зохион байгуулах ажлаа...

Каваучи Широ-г ”Алтан медаль” хүндэт тэмдгээр шагнав

2015 оны 03 сарын 18      0      1897

Монголд бейсболын спортыг хөгжүүлэхээр ирсэн Каваучи Широ-д Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны "Алтан медаль" хүндэт тэмдгээр шагнав. Каваучи Широ нь Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын хүсэлтээр манай улсад бейсболын спортыг өргөн дэлгэр хөгжүүлэх гурван талт бодлогыг дэмжин ажиллаж байгаа юм. 2012 онд Бейсболын спортын түүхэн замналыг харуулсан “Ганц-Оноо” кино, 2014 онд клубуудын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний...

Цагаатгах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу

2015 оны 03 сарын 18      0      1742

Монгол Улсын Цагаатгах Ажлыг удирдан зохион байгуулах Улсын Комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах Ажлыг удирдан зохион байгуулах Улсын Комиссын дарга Л.Цог шинээр комиссын гишүүн болсон хүмүүсийг танилцуулаад өнөөдөр тохиож буй Монгол цэргийн баярын мэндийг хүргэсэн юм.    Дараа нь Цагаатгах Ажлыг удирдан зохион байгуулах Улсын Комиссын Нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн өнгөрсөн оны тайлангаа танилцуулав. Улс төрийн хилс...

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ес дэх даваагаа авлаа

2015 оны 03 сарын 18      0      1870

Харү башёгийн арав дахь өдөр буюу мягмар гарагт Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Котошёогикүг давж, ес дэх даваагаа авч 69 дэх Их аваргын араас нэхэж явна. Тэрбээр озэки Кисэносатод ялагдсан юм. Харү башёг 10 өдрийн дараах байдлаар нэг ч унаагүй байгаа Ёкозүна Хакүхо М.Даваажаргал (10-0) тэргүүлсээр байна. 10 дахь өдрийн барилдаанд озэки Кисэносато, Гоэйдо нар оноолт таарчээ. Энэхүү барилдаанд Кисэносато давж, 50 хувийн амжилтаа үзүүлэхэд нэг даваа үлджээ. Харин озэки Гоэйдо...

”Хяналтын хуудас”-ны ач холбогдлыг сурталчлав

2015 оны 03 сарын 18      0      1955

Хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж буй "Хяналтын хуудас"-ны ач холбогдлыг сурталчлах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хяналт шалгалтын ажлыг нээлттэй, ил тод байлгах чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр МХЕГ-ын хурлын танхимд боллоо. Санамж бичигт МХЕГ, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мэргэжлийн хяналтын байгууллага өнөөдөр МҮХАҮТ, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, Монголын...

Наурызын баяраар Цагаан нуурын боомтыг хаана

2015 оны 03 сарын 18      0      1795

Казах үндэстний Нарны баяр Наурызын баяр энэ сарын 22-нд болно. Үүнтэй холбогдуулан энэ сарын 18, 21, 22, 23-нд Цагааннуур боомтыг түр хугацаагаар хаахыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлэв. Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт оршдог, ОХУ-ын Уулын Алтайн БНУ-ын Ташанта боомттой хиллэдэг. Улсын хилээс 4,5 км, Баян-Өлгий аймгийн төвөөс 100 км, Улаанбаатар хотоос 1900 шахам км алслагджээ.

Эрчүүдийн тухай хөгжилтэй баримтууд

2015 оны 03 сарын 18      0      1904

1.    Эрчүүд ил гал дээр шорлог хийх дуртай. Учир нь тэдний хийж байгаа зүйлд аюул бага зэрэг ч хамаагүй байх ёстой. 2.    Урьд нь гэрлэж байсан эртэй гэрлэнэ гэдэг байгаль орчинд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг. Дэлхий дээр эрэгтэйгээсээ эмэгтэй нь олон байдаг болохоор дахин боловсруулах шаардлага зайлшгүй гарна шүү дээ. 3.    Эрэгтэй хүмүүс өөртөө маш их итгэлтэй байдаг. Ялангуяа спортын нэвтрүүлэг үзэж байхдаа. 4.  ...

Монгол улс Берлин хоорондын хамтын ажиллаганы талаар санал солилцов

2015 оны 03 сарын 18      0      1446

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод  өчигдөр Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийланд бараалхав. Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийланд УИХ-ын даргыг Райхстагийн ордонд угтан авч, хоёр орны парламент хоорондын харилцаа,  хамтын ажиллагааны талаар санал солилцов. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд Берлин хотын Алтан дэвтэрт гарын үсэг зурлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.