Усны зохимжтой хэрэглээг зааж сургав

2015 оны 03 сарын 23      0      1212

Жил бүрийн 3 дугаар сарын 22-ныг дэлхийн усны өдөр болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж усны үнэ цэнэ, зохистой хэрэглээ, усыг хэрхэн хайрлаж гамнах, хэмнэх талаар олон нийтэд тодорхой мэдээлэл сурталчилгааг хүргэдэг уламжлалтай. Говь-Алтай аймгийн БОГ-аас усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, усыг хамгийн ихээр хэрэглэж ашигладаг байгууллагуудтай хамтран “Усны зүй зохистой хэрэглээ, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр хэлэлцүүлэг хийж байгууллага, иргэд, олон нийтэд...

Наурызын баярт зориулсан бөхийн барилдаанд Б.Эрдэнэхүү түрүүлэв

2015 оны 03 сарын 23      0      1286

Казах түмний Наурызын баярт зориулсан Баян-Өлгий аймгийн нэрэмжит үндэсний бөхийн уламжлалт барилдаан бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болж аймгийн арслан Б.Эрдэнэхүү түрүүлэв. Тус барилдааныг МҮБХ, Баян-Өлгий аймаг, Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, "Бес богда бүргэд" дэвжээ хамтран зохион байгуулсан бол ивээн тэтгэгчээр "Өег гурил" ХХК ажиллажээ. Барилдаанд аймгийн хурц арслан С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, М.Бадарч, Д.Амаржаргал,...

Харү башё-д Их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүллээ

2015 оны 03 сарын 23      0      1444

Я поны мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын Харү башёгийн 15 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нар тун ширүүхэн барилдсаны эцэст М.Даваажаргал Их аварга давж Японы эзэн хааны цомыг 34 дэх удаагаа хүртлээ.  Тэрбээр энэ башёд түрүүлснээр хоёр дахь удаагаа зургаа дараалан түрүүлсэн амжилтыг үзүүлээд байна. Энэ өдрийн барилдааны өмнө ёкозүна М.Даваажаргал тэмцээнийг 13 даваа, нэг унаатайгаар тэргүүлж,...

УИХ-ын дарга З.Энхболд компаниудын үйл ажиллагаатай танилцав

2015 оны 03 сарын 23      0      1105

УИХ-ын дарга З.Энхболд  өчигдөр буюу энэ сарын 22-нд “Санко Соолар Монголиа” болон “Санко Тек Монголиа” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын дарга эхлээд “Санко Соолар Монголиа” компанийн үйлдвэрлэлийн явцтай танилцсан юм. Тус компани нь 2011 оны 3 сараас нарны зайн туршилтын үйлдвэрлэлийг албан ёсоор явуулж эхэлжээ. Нарны зайн дэлгэцийг Монголдоо үйлдвэрлэж ISO9001 болон TUV Rheinland JAPAN олон улсын чанарын шаардлагад...

МАН-аас санаачлан зохион байгуулсан тэмцээний ялагчдад шагнал гардуулна

2015 оны 03 сарын 23      0      1102

Эх орончдын баярыг тохиолдуулан МАН-аас санаачлан зохион байгуулж буй “Эх орны дууг хэн хамгийн сайн COVER-лох вэ” тэмцээний ялагчдад ирэх сарын 7-нд шагналыг нь гардуулна. Эхний шатны шалгаруулалт Тусгаар тогтнолын ордонд болж, нийт 72 хамтлаг, дуучин оролцож өөр өөрсдийн сонгосон дуугаараа өрсөлдсөн юм. Үүнээс шүүгчдийн үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан 10 оролцогч дараагийн шатанд оролцох эрхтэй болох юм. Хоёрдугаар шатанд зохион байгуулагчдын зүгээс санал...

Улаанбаатар хотод 372 сүм хийд, шашны байгууллага үйл ажиллагаа явуулдаг

2015 оны 03 сарын 21      0      2026

Нийслэлийн Статистикийн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагын талаар танилцууллаа.   Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагын тооллого явуулж, бүртгэлжүүлэх, сүм хийдийн байршлыг тогтоож, орон зайн мэдээлэл бүхий цахим сан үүсгэх ажил хийжээ. Нийслэлийн сүм хийдийн талаар дэлгэрэнгүй түвшинд судалж, бүртгэлжүүлж, байршлыг тогтоож, мэдээллийг газрын зурагт оруулж, хэрэглэгчийн хэрэгцээ...

ХХААЯ-наас хаврын тариалалтын бэлтгэл ажлаа хангаж байна

2015 оны 03 сарын 21      0      1539

ХХААЯ-наас хаврын тариалалтын бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ жил улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай,  13.9 мянган га-д төмс,  8.3 мянган га-д хүнсний ногоо, 1000 га-д жимс жимсгэнэ, 16.0 мянган га-д тэжээлийн таримал,  33.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 400.8 мянган  га-д тариалалт хийж,  500.2 мянган тонн үр тариа, үүнээс 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний...

Энэ сарын 22-ноос ихэнх нутгаар дулаарна

2015 оны 03 сарын 21      0      1629

Бүх хугацаанд цас орохгүй. Салхи 25-нд баруун зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Энэ сарын 22-ноос ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс...

Маргааш Наурызын баяр болно

2015 оны 03 сарын 21      0      1717

Казах түмний үндэсий баяр болох Наурызын баяр маргааш буюу энэ сарын 22-нд болно. Наурыз гэдэг Перси гаралтай vг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу шинэ өдөр гэсэн утгатай юм. Энэ утгаараа Цагаан сартай ижил төстэй гэж ойлгож болно. Тус баярыг Казах, Киргиз, Туркмен зэрэг 40 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Наурызын баярын өдөр айл болгон хоол унд элбэг дэлбэг бэлтгэн, эрчvvд нь “Көкпар” буюу тулам булаалдана. Энэ баярыг нарны баяр, хаврын баяр гэх мэтээр...

2024 оны Олимпын наадмыг зохиохоор бол бүтээн байгуулалтад 3.8 тэрбум доллар зарцуулна

2015 оны 03 сарын 21      0      1671

АНУ-ын Бостон хот 2024 оны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авсан тохиолдолд спортын байгууламжууд барих бүтээн байгуулалтад 3.8 тэрбум доллар зарцуулах бол үйл ажиллагааны зардал нь 5.3 тэрбум доллар зарцуулна гэж Донахью хүрээлэн болон арилжааны бус “Boston Foundation” байгууллагын тайланд дурджээ. 2024 оны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Бостон хотоос гадна Италийн Ром болон Германы Гамбург хот өрсөлдөж байгаа юм. Дээрх хоёр байгууллагын...