Савласан бүтээгдэхүүний жин, хэмжүүрт хяналт хийв

2015 оны 03 сарын 24      0      1705

Увс аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсээс “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд аймгийн ШӨХТГ-ын улсын байцаагч болон МХГ-ын хэмжилзүйн хяналтын улсын байцаагчтай хамтран хүнсний зах, дэлгүүрүүдэд борлуулагдаж байгаа савласан бүтээгдэхүүний жин хэмжүүрт хяналт хийжээ. Хяналтанд Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг “Баянчинээ” зах, “Ихнуургом” зах болон хүнсний зарим дэлгүүрүүд хамрагдсан байна. Энэ үеэр худалдаа үйлчилгээ...

МИАТ-ын засварчид олон улсад ажиллаж байна

2015 оны 03 сарын 24      0      1770

МИАТ ХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженер техникийн ажилтнууд олон улсын авиа компанийн агаарын хөлөгт хүнд хэлбэрийн техник үйлчилгээг хийж байна. Монгол инженерүүд өнгөрсөн онд Тайландын “ORIENT THAI” компанийн Боинг 767-300 агаарын хөлгийн засвар үйлчилгээг амжилттай гүйцэтгэсэн.  Үүнээс хойш МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар Тайландын ORIENT THAI компанийн БОИНГ 767-300 агаарын хөлгийн 3 удаагийн засвар...

100 буудалт даамын түргэн тоглолтын тэмцээнд Р.Манлай түрүүлэв

2015 оны 03 сарын 24      0      1838

Өчигдөр болсон Улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын түргэн тоглолтын эрэгтэйчүүдийн ангилалд 34 даамчин өрсөлдсөнөөс 7 өргийн дараа “Масс” агентлагийн тамирчин, Дэлхийн даамын холбоо /ДДХМ/-ны мастер Р.Манлай тэргүүллээ. Мөн ОУИМ Г.Ганжаргал, ДДХМ С.Даваадорж нар тэргүүлэгчтэй адил 11 оноогоор эхний гурван байрт шалгарлаа. Улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын насанд хүрэгчдийн тэмцээний шигшээ тоглолт гуравдугаар сарын 19-27-нд Баянзүрх дүүрэгт...

Грашны оронд цэцэрлэг барьжээ

2015 оны 03 сарын 24      0      1514

Баянзүрх дүүргийн авто машины гарааш байсан газрыг чөлөөлснөөр 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хоёр давхар шинэхэн цэцэрлэгийг барьжээ. Тус дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт тус цэцэрлэг ашиглалтанд орж багачуудаа хүлээн авахад бэлэн болжээ. Тус газарт хоёр жилийн өмнө авто машины гарааш байсан бөгөөд иргэд санаачлага гарган газрыг чөлөөлж, дүүрэг нь орон нутгийн төсвийн хөрөнгөөс дэмжлэг үзүүлснээр  уг цэцэрлэг баригджээ. 2013 оны орон нутгийн хөгжлийн...

Тариалалтын технологийн зөвлөлгөөн болж байна

2015 оны 03 сарын 24      0      1761

ХХААЯ-наас тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулан Тариалалтын технологийн зөвлөлгөөнийг орон нутагт зохион байгуулж эхэллээ. Дээрх зөвлөлгөөн Сүхбаатар аймгийн төвөөс эхэлж байна. Зөвлөлгөөнөөр салбарын мэргэжилтнүүд, ХААИС-ийн эрдэмтэд, туршлагатай тариаланчид технологийн зөвлөмж өгч санал солилцсон байна. Энэ сарын 27-нд Сэлэнгэ, Дархан хотод болох бол  4-р сарын 3-нд Дорнодод, 4-р сарын 8-нд Орхон, Хэнтий аймгуудад,  4-р сарын 10-нд Говь-Алтай, Төв...

Хасын хүлгүүд “Cупер лиг”ийг хошуучилж байна

2015 оны 03 сарын 24      0      1698

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос (МҮСБХ) зохион байгуулж байгаа “Cупер лиг” плэй-оффын тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилж байгаа бөгөөд “Хасын хүлгүүд” цувралыг тэргүүлж байна. Плэй-оффт түрүүлж гурав хожсон баг хагас шигшээд өрсөлдөх эрхийг авах юм. Багууд одоогоор нэгээс хоёр тоглолт хийгээд байгаагаас хоёр тоглолтын дараа улирлыг тэргүүлсэн “SBL Хасын хүлгүүд” 2:0-оор тэргүүлж байна. Харин плэй-оффын эхний шатны...

Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх өдөр

2015 оны 03 сарын 24      0      1717

Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг манай улс энэ жил “Сүрьеэг илрүүлье, эмчлье, эдгэрүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Дэлхий нийтэд сүрьеэ өвчин нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. 2013 оны ДЭМБ-ын тайланд дурдсанаар 9 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.5 сая хүн  нас баржээ. “Мянганы хөгжлийн зорилт”-д 2015 онд сүрьеэ өвчний тархалт, нас баралтыг 1990 оны түвшингээс 50 хувиар бууруулах...

64 компани нэгдэж Улаанбаатар хотын Худалдааны танхим байгуулав

2015 оны 03 сарын 24      0      2036

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 64 компани нэгдэж Улаанбаатар хотын Худалдааны танхим байгууллаа. Тус танхимын ТУЗ-д МСS, UFC, Шунхлай, Ард санхүүгийн нэгдэл, Голомт банк, Ньюком, Жигүүр гранд, Номин холдинг зэрэг компанийн төлөөлөл бүхий 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд МСS группын Ерөнхийлөгч Ж.Одыг Улаанбаатар Хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгчөөр 100 хувийн саналаар сонгосон байна. Улаанбаатар танхимын Ерөнхийлөгч Ж.Од хэлэхдээ, “Улаанбаатарыг хөрөнгө...

IV амаржих газрыг барихад хандив цуглуулна

2015 оны 03 сарын 23      0      1729

“Энхрий үрс халуун сэтгэл” төрийн бус байгууллагаас IV амаржих газрыг барихад хандив цуглуулах аян өрнүүлэхээр болсон талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү хандивын аяныг II амаржих газрын мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч О.Энхмаа санаачилсаныг сайхан сэтгэлт хүмүүс дэмжиж байгаа юм. Олон түмнийхээ хандив тусламжаар ч болов мөнгө олж тус амаржих газрын барилгыг үргэлжлүүлэн барьж, эх нялхсаа энэ шинэ эмнэлэгтээ...

Орон нутагт ажиллах байцаагчидад сургалт хийв

2015 оны 03 сарын 23      0      1516

Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр ШӨХТГ орон нутагт ажиллах байцаагчиддаа зориулсан сургалт зохион байгууллаа. Уг сургалтад 21 аймагт ажиллах байцаагчид оролцсон юм. Тэднийг аймгуудын ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн ажилтнуудаас сонгон шалгаруулж ШӨХТГ-ын орон нутаг дахь байцаагчаар ажиллуулах бөгөөд холбогдох хууль, хариуцах ажлын талаар зөвлөгөө өгч, хяналт шалгалт хийх аргачлалыг заалаа. Сургалтыг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан нээж, мэргэжилтнүүд нь хичээл зааж, гарын авлага,...