ОХУ-ын автономит Буриад улстай хамтарч ажиллана

2015 оны 03 сарын 24      4      1934

Монгол улсын Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид БНХАУ-ын Өвөрмонгол, ОХУ-ын автономит Буриад улстай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргажээ. 2013 оноос Улаан-Үүд хотоос нарийн мэргэжлийн найруулагч уран бүтээлчид Цэцэрлэг хотод ажиллаж монголын залуу уран бүтээлчдийг сургаж дадлагажуулсан бол 2014 онд тус театрынхан дурьдсан хоёр орноор гурван сар айлчилан тоглолт хийж, нутаг орныхоо язгуур урлагийг сурталчилсан...

Хурууны хээ гарсан гадаргууг алсаас бүртгэх боломжтой төхөөрөмж бүтээв

2015 оны 03 сарын 24      9      1917

Хурууны хээ үлдсэн гадаргууд хүрэхгүйгээр тухай хээг тодруулах боломжтой шинэ төхөөрөмж бүтээснээ Японы судлаачид мэдэгдлээ. “Forensic Hyperspectral Imager" гэх уг төхөөрөмжийг Японы Васэда их сургуулийн судлаачдын баг Цагдаагийн шинжлэх ухааны үндэсний судалгааны хүрээлэн болон хувийн нэгэн компанитай хамтран зохион бүтээжээ. Энэ төхөөрөмж нь тусгай ногоон лазерын туяаг ашиглан нэг минутын дотор хурууны хээг цуглуулж, өөх тос болон уургийн толбыг илрүүлэх боломжтой аж....

Автоматаар эгнээ байрлалаа солих боломжтой машинуудыг бүтээнэ

2015 оны 03 сарын 24      0      1487

Автомат тээврийн хэрэгслийн дараагийн шинэ үеийг бий болгон хөгжүүлэхийн тулд Японы автомашин үйлдвэрлэгчид өрсөлдөн ажиллаж байна. Автоматаар эгнээ байрлалаа солих боломжтой машинуудыг Японы “Тоёото Мотор” компани 2020 он гэхэд бүтээхийг зорьж байгаа аж. Тус компани АНУ болон Японд туршилтын жолоодлого хийжээ. Мөн өнгөрсөн оны есдүгээр сараас хойш “Хонда Мотор” компани АНУ-ын хурдны зам дээр автомат автомашинаар өөр эгнээнд шилжих туршилтыг хийсээр...

“Дэлхийн тулааны урлагийн наадам-2015” болно

2015 оны 03 сарын 24      1      1704

“Дэлхийн тулааны урлагийн наадам-2015” Вьетнамын Хошимин хотод дөрөвдүгээр сарын 19-25-нд болно гэж уг наадмыг зохион байгуулагчид мэдэгдлээ. Наадамд олон улс болон бүс нутгийн 300 гаруй зочид төлөөлөгчид, тулааны урлагаар хичээллэгсэд оролцоно. “Тулааны урлагийн мөн чанар-Нэгдэл ба Хөгжил” сэдвийн хүрээнд болох энэ наадам нь Дэлхийн тулааны урлагийн холбооны гишүүдийн дунд тулааны урлагийн спортын шинж чанарыг тод томруун харуулна. Ялангуяа тулааны урлагаар...

Наймдугаар сард ”Эбола” вирусын тархалт зогсоно

2015 оны 03 сарын 24      8      1556

Баруун Африкт дэгдсэн “Эбола”-гийн халдварын тархалт энэ оны наймдугаар сар гэхэд зогсоно гэж НҮБ-ын яаралтай хариу арга хэмжээ авах ажиллагааны ахлагч Исмаил Ульд Шейх мэдэгджээ. Одоогийн байдлаар 10 мянга гаруй хүн уг вирусын халдвараар нас бараад байгаа бол 23 мянга орчим хүн халдвар авсан байна. “Эбола”-гийн халдвар одоогоор Либери, Сьерра-Леон болон Гвиней улсад тархсан хэвээр байгаа юм. Үхлийн аюултай вирусийн халдвар 2013 оны 12 дугаар сарын эхээр...

“Хьюстон Рокитс”-ын Жеймс Харден 44 оноо авлаа

2015 оны 03 сарын 24      3      1584

Өчигдөр орой “Хьюстон Рокитс” багийн од тоглогч Жеймс Харден 44 оноо авснаар түүний баг “Индиана Пейсерс” багийг 110:100 харьцаагаар хожлоо. “Хьюстон Рокитс” багийн Жош Смит 18 оноо, Донатас Мотеюнас 17 оноо, Кори Брюэр 11 оноо тус тус авснаар энэ багийнхан сүүлийн таван тоглолтын дөрөвт нь ялалт байгуулаад байна. Сүүлийн зургаан тоглолтод дараалан ялагдал хүлээгээд байгаа “Индиана Пейсерс” багийн Си.Жей.Ватсон 23 оноо, Жорж Хилл 20...

Говь-Алтай аймгийнхан гар бөмбөгийн аваргаа шалгаруулав

2015 оны 03 сарын 24      3      1497

Говь-Алтай аймаг дахь Хас банкны салбараас харилцагч үйлчлүүлэгчдийнхээ дунд волейболын тэмцээн зохион байгуулсан байна. Энэ удаагийн тэмцээнийг хамтран ажилладаг байгууллагуудын ажиллагсад, аж ахуйн нэгж, иргэдийг банкны цахим бүтээгдэхүүнд бүрэн хамруулах, цахим үйлчилгээг харилцагчдынхаа өдөр тутмын хэрэгсэл болгох, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор явуулсан байна. Нийт 11 байгууллагын эрэгтэй, эмэгтэй 16 багийн 120 гаруй тамирчид хурд хүчээ сорин...

Баруун-Урт сумынхан теннисний аваргаа шалгаруулав

2015 оны 03 сарын 24      11      1607

2015 оны аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн ширээний теннисний тэмцээн өнгөрсөн ням гарагт Баруун-Урт суманд болжээ. Тэмцээнд 16 байгууллагын эрэгтэй 25, эмэгтэй 12 тамирчин өрсөлдснөөс эрэгтэйчүүдээс “Оюунлаг” клубын тамирчин Ж.Энхбаатар,Т.Тэмүүжин, З.Төгөлдөр, эмэгтэйчүүдээс “НИК Петровис” ШТС-ын тамирчин Ц.Наранчимэг “Оюунлаг” клубын тамирчин Д.Мөнхчимэг, Баруун-Уртын  4 дүгээр бүрэн дунд сургуулийн Э. Баттуяа эхний гурван...

Сүхбаатар аймгийн ОБГ-ын даргаар Т.Энхбаатарыг томилов

2015 оны 03 сарын 24      0      1936

Өвөрхангай аймгийн Онцгой Байдлын Газар шинэ даргатай болсон нь ар, өврийн хаалганы асуудал хэмээн хардах хүн олон байсан. Тэгвэл тус газрын дарга Т.Энхбаатар Сүхбаатар аймгийн ОБГ-руу томилогдож, дэд хурандаа Д.Бэхбаяр түүний ажлыг авлаа. Тэрээр 1995 онд Өвөрхангай аймгийн Гал унтраах 12-р ангид гал сөнөөгчөөр орон ажлын гараагаа эхэлснээс хойш энэ салбарт тасралтгүй ажиллаж байгаа ба энэхүү ажилд томилогдохын өмнө Төрийн ордны Онцгой байдлын албаны даргаар ажиллаж, Засгийн...

Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарыг өөрчлөв

2015 оны 03 сарын 24      4      1589

Улаангом хот дотор нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг микро автобусууд нь хүнд сурталтай, цагаа барьдаггүй, хүүхэд, өндөр настан, оюутнуудад хөнгөлттэй үнээр үйлчлэхгүй байна гэсэн иргэдийн гомдлын дагуу өнгөрсөн долоо хоногт Улаангомын ЗДТГ-аас нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг жолооч нарыг бүгдийг нь өөрчилсөн байна.  Шинээр орсон жолооч нарын хувьд иргэдийг соёлтой, зөв боловсон үйлчлүүлэхийг хүсээд хамгийн гол нь оюутнууд үнэмлэхээ, өндөр настнууд гэрчилгээгээ авч...