Хотонд орж ирсэн үнэгнээс боом өвчин халдварлажээ

2015 оны 03 сарын 26      0      2819

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багт үхрийн галзуу өвчин гарчээ. Энэ нь айлын хотонд орж ирсэн үнэгнээс халдварласан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Иймд тухайн голомтод 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоож тухайн үнэгтэй ойр байсан үхэр, нохойг устгажээ. Мөн 800 гаруй малыг вакцинжуулсан байна. Өнгөрсөн сард тус багийн малчин Б-ийн хотонд үнэг орж ирсэн байна. Тухайн үед уг үнэгийг үхэр мөргөж дараа нь хотны нохой нь зуужээ. Иймд гэрийн эзэн уг...

Цагаа урагшлуулхаа мартуузай

2015 оны 03 сарын 26      5      3737

Маргааш буюу Баасан гарагийн шөнийн 02:00 цагт цаг нэг цагаар урагшилна. Тиймээс орон даяар цагаа урагшлуулна. Тодруулбал гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөх юм.  Цагийн...

“Мах-Импекс” МХГ-т шалгуулав

2015 оны 03 сарын 26      0      2947

МХЕГ-ын хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй “Мах-Импекс” компанийн Хиам консервийн үйлдвэрийг энэ сарын 17-20-ны өдрүүдэд шалгасан талаараа мэдээлжээ. Шалгалтаар тус үйлдвэр бага эрсдэлтэй үнэлгээ авсан байна.  “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийг шалгах хяналтын хуудас”-аар тус үйлдвэрийг шалгасан бөгөөд хяналтын хуудсанд тусгагдсан асуумж, үүсч болох...

Монголбанк өнөөдрийн арилжаанд оролцсонгүй

2015 оны 03 сарын 26      0      2644

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 0.2 сая ам.долларыг 1990.0 төгрөгийн ханшаар худалдан авах, 3.5 ам.долларыг 1990.0-1995.0 төгрөгийн ханшаар худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Юанийн дуудлага худалдаагаар юань худалдах, худалдан авах санал ирүүлээгүй байна. Мөн  өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 7.3 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп хэлцэлийн санал ирүүлж, Монголбанк саналыг...

Насанд хүрэгчдэд зориулсан цэцэрлэг нээлтээ хийв

2015 оны 03 сарын 26      0      2913

Нью-Йоркийн Бруклин районд нэгэн ер бусын цэцэрлэг  үүдээ нээж анхны зургаан хүмүүжигчээ хүлээн авчээ. Энэ цэцэрлэгт бяцхан охид хөвгүүд биш насанд хүрсэн жирийн хүмүүс явах гэнэ. Анхны хүмүүжигчээр  нь л гэхэд зохиолч, хуульч, программ зохиогчид иржээ. Цэцэрлэг байгуулагчийн хэлж байгаагаар бол энэ ер бусын цэцэрлэгт мартагдаад олон жил болж байгаа хүүхэд насаа эргэн дурсах, зарим нь бол зүгээр л цагийг зугаатай өнгөрүүлэх зорилгоор ирэх гэнэ. Ингэснээр хүн өөртөө итгэлтэй...

Хэт их гэрийн даалгавраар хүүхдийг шахах хэрэггүй

2015 оны 03 сарын 26      0      2754

Австралийн эрдэмтэд нэгэн судалгааны ажил явуулаад үр дүнд нь гэрийн даалгавар хийх нь тийм ч ач холбогдолтой зүйл биш гэдгийг олж мэджээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, бага ангийн хүүхдүүдэд гэрийн даалгавар өгөх нь ямар ч хэрэггүй зүйл бөгөөд дунд ангийн хүүхдүүдэд тэр нь бага зэрэг нэмэлт мэдлэгийг олгодог болох нь тогтоогдов. Эрдэмтдийн ажигласнаар бол ахлах ангийн сурагчдын ердөө талд нь гэрийн даалгавар хийх явдал үнэхээр сурлагад нь тус болж байсан гэнэ. Бусад нь мэдлэгээ...

“Сан Антонио Сперс” Р.Уэстбрукийг хөдөлгөсөнгүй

2015 оны 03 сарын 26      0      2619

NBA-ийн талбайд өнөөдөр 13 тоглолт боллоо. Эдгээрээс “Бруклин Нэтс”-“Шарлотте Хорнетс” 91:88, “Лос Анжелес Клипперс”-“Нью Йорк Никс” 111:80, “Атланта Хакус”-“Орлэндо Мэжик” 95:83, “Индиана Пэйзерс”-“Вашингтон Визардс” 103:101, “Чикаго Буллз”-“Торонто Рэпторс” 116:103, “Майами Хит”-“Бостон Селтикс” 93:86, “Клевлэнд...

Анхны бороо орлоо

2015 оны 03 сарын 26      0      4240

Энэ жилийн хаврын анхны бороо өчигдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд орсон. Тэгвэл өнөөдөр Сэлэнгэ аймагт бороо орж байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээгээр өнөөдөр Зүүн зүгийн нутгаар үүлших бол бусад нутгаар үүлэрхэг байх аж. Харин баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орох бөгөөд бусад нутгаар хур тунадас орохгүй. Алтайн салбар уулс болон говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурах ажээ.

ҮЦТТТХТ-ийн захирлаар Ж.Алдаржавхланг томилов

2015 оны 03 сарын 26      0      2721

“Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-ийн ТУЗ-ийн хурал энэ сарын 25-нд боллоо. Хурлаар тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Алдаржавхланг томилсон байна. Ж.Алдаржавхлан өмнө нь Орон сууц, санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ. Тэрээр олон жил ОССК-ийг удирдсан бөгөөд энэ хугацаанд  иргэдийг орон сууцжуулах ажил үндсэндээ зогсонги байдалд байсан гэж дүгнэдэг. ...

Нийслэлийн хог тээвэрлэлт, хот тохижилтод хяналт тавьж ажиллана

2015 оны 03 сарын 26      0      2741

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал нар нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламжийн ажилд хяналт тавьж ажиллах байгууллагууд болон Монголын оюутны холбоо, Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах, орчны эрүүл ахуйг дээшлүүлж, хяналт тавихад...