”Оскар”-ын наадамд өмсөж байсан хамгийн муухай даашинзнуудыг тодрууллаа

2015 оны 03 сарын 30      0      3115

Америкийн кино академийн зүгээс санаачлан зохион байгуулдаг "Оскар" наадамд ирсэн бүх цаг үеийн зочдоос хамгийн сонголт муутай бүсгүйчүүдийг themost10.com сайт тодруулжээ. 10 – Uma Thurman – 2004 Uma Thurman – 2004 09 – Whoopi Goldberg – 1993 Whoopi Goldberg – 1993 08 – Cher – 1988 Cher – 1988 07 – Kim Basinger – 1990 Kim Basinger – 1990 06 – Demi Moore...

Дуурийн дуучин Х.Уртнасанд зориулж тоглолт хийнэ

2015 оны 03 сарын 30      0      2855

Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн 70 насны ой тохиож байна. УГЗ Л.Эрдэнэбулган санаачлан ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт зохион байгуулахаар болжээ. Тоглолтод УДБЭТ, УДЭТ, ҮДБЭЧ, ЦДБЭЧ, Улсын филармони, ХЦДБЧ, ХБК, Төв аймгийн “Монгол туургатан” болон Булган аймгийн Хөгжимт драмын  театрын хамт олон ая дуугаа өргөж, хүндэтгэл үзүүлэх юм. Тоглолт ирэх сарын 19-нд СТӨ-нд болно.

УИХ-ын чуулганаар баталсан хууль, тогтоомжуудыг иргэдэд танилцуулав

2015 оны 03 сарын 30      0      2692

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг УИХ-ын намрын чуулганаар баталсан хууль тогтоомжууд болон Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор Налайх, Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзалт хийв. Иргэдийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, нэг ангид хэтэрхий олон хүүхэд сурч байгаа тул сандал ширээ хангалтгүй, цалин тэтгэвэр нэмсэн нэртэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгддэг зэрэг шүүмжлэлтэй хандаж байлаа.  Мөн эрүүлжүүлэх...

ШЕЗ орон нутгийн шүүхийн ажил байдалтай танилцжээ

2015 оны 03 сарын 30      0      2773

ШЕЗ өнөөдөр өөрийн байрандаа ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа мэдээлэв. ШЕЗ-ийн дарга, гишүүд ажлын хэсэг гаргаж хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 27 хүртэл 21 аймагт ажиллаж, орон нутагт байрлах 73 шүүхийн ажил байдалтай танилцсан байна. Энэ үеэр иргэдтэй уулзалт хийж шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны ажлын тайлан, хууль тогтоомж сурталчлан, ажлыг шалгаж, шүүхийн тамгын газруудын үйл ажиллагаатай танилцаж арга зүйн зөвлөлгөө өгчээ....

Төрийн дээд одон медалиар эмч нарын гавьяаг үнэлэв

2015 оны 03 сарын 30      0      2958

Олон улсын эмч нарын өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ сарын 17-ны өдрийн 47 дугаар зарлигаар дараах нэр бүхий хүмүүс төрийн дээд одон медалиар шагнасан юм. Шагналыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр гардуулан өгөв.    “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн тасгийн эрхлэгч Д.Лянхуа, “Алтангадас одон”-гоор Скай эмнэлгийн их эмч Б.Туяа, III...

Олон улсын мотоспортын тэмцээнд ОУХМ Э.Халиунболд амжилттай оролцлоо

2015 оны 03 сарын 30      0      3054

АНУ-ын Лос-Анжелес хотноо энэ сарын 28-29-нд Riverside-д Loretta Lynn олон улсын мотоспортын тэмцээнд ОУХМ Э.Халиунболд оролцож нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж Монгол Улсынхаа Төрийн далбааг алсын Америкт мандуулав. Ази тивийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Эрдэнэбилэгийн Халиунболдын хурд хүчээ сорьсон тус тэмцээн нь АНУ-д зохион байгуулдаг супер кросс уралдааны ДАШТ болон АНУ-ын АШТ-ий дараа ордог томоохон уралдаан юм. Тэмцээний эхний өдөр буюу гуравдугаар сарын 28-ны...

Боловсруулалт хийгээгүй түүхий эдийг нийслэлд нэвтрүүлэхийг хориглов

2015 оны 03 сарын 30      0      3095

Нийслэлийн Засаг дарга “Ноос боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/230 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийн дагуу малын гаралтай анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн...

“Mongolia open-2015”-аас Г..Мандахнаран дөрөв дэх алтан медалиа хүртлээ

2015 оны 03 сарын 30      1      2923

“Mongolia open-2015” олон улсын А зэрэглэлийн  тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран дөрөв дэх алтан медалиа хүртэж  нэгэн дээд амжилтын эзэн болов. Буянт-Ухаа спортын ордонд Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулдаг тус тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж Дэлхийн аварга С.Батцэцэг гурав дахь удаагаа алтан медаль хүртэж, гавьяат тамирчин Т.Мөнхтуяа, ОУХМ Д.Гомбодорж, П.Орхон, Б.Нэмэхбэяр нар хошой аварга болсон бол...

Олимпийн наадмын эрхийн оноо цуглуулах тэмцээнд манай улс 13 дугаарт байна

2015 оны 03 сарын 30      0      2751

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид "Рио де Жанейро-2016" олимпийн наадмын эрхийн оноо цуглуулах Туркийн Гран при  тэмцээнээс нэг мөнгө, хос хүрэл медаль хүртлээ. Эхний өдрийн тэмцээнд манай баг тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн бөгөөд тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -70 кг-д барилдсан Ц.Наранжаргал хүрэл медалийн эзэн болов. Мөн эрэгтэйчүүдийн 81 кг-д хүч үзсэн О.Ууганбаатар шагналт тавдугаар байрт шалгарсан байна. Өнөөдрийн байдлаар манай улсын...

Монголын баг Лаост хожигдов

2015 оны 03 сарын 30      0      2774

Монголын хөлбөмбөгийн залуучуудын шигшээ баг өчигдөр Лаосын багтай нутагт нь тоглож, 0:7 гэсэн оноогоор хожигдлоо. Өмнө нь БНХАУ-ын багт 0:5 гэсэн оноогоор хожигдсон бөгөөд манай шигшээ хоёр хожигдолтой хэсгийн сүүл мушгиж байна. Тэд мягмар гарагт хэсгийн сүүлийн тоглолтоо Сингапурын багтай хийнэ. Энэ хэсгийг БНХАУ хоёр хожилтой тэргүүлж дараагийн тойрогт өрсөлдөх эрхээ авсан бол Лаос, Сингапурын баг хоёрдугаар байрын төлөө өрсөлдөнө.