Улаанбурхан гарсантай холбогдуулж шуурхай хуралдлаа

2015 оны 03 сарын 31      0      2695

Манай улсад улаанбурхан гарсантай холбогдуулж ЭМСЯ, Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ХӨСҮТ болон НЭМГ-ын удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцсон шуурхай хуралдаан өнөөдөр болов. Улаанбаатар хотын таван дүүрэг, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчний 299 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 93 тохиолдол /31.1%/ нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан юм. Хурлаар улаанбурхан өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй дэлгэрэнгүй танилцжээ. Тус...

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ро эх орондоо бүр мөсөн буцна

2015 оны 03 сарын 31      0      2530

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ро-г эх орондоо  бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Ли Тэ Ро Монголд ажилласан гурван жилийн хугацаанд хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглээд саяхан болсон Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хуралдаанаар хоёр тал дипломат харилцаа тогтоосон өнгөрсөн 25 жилийн хугацаанд хийж...

“Алтан хальс олон улсын андерграунд кино наадам”-ын бүртгэл эхэллээ

2015 оны 03 сарын 31      0      2493

“Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” уралдаант хэсэгтээ бүтээл хүлээн авч эхэллээ. Энэхүү наадмыг Монголд артхаус кино түгээн дэлгэрүүлэх зорилготой "Алтан хальс" холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Уралдаанд 18 нас хүрсэн Монгол болон гадаадын иргэд өөрсдийн бүтээлээр өрсөлдөх боломжтой. Сэдэв чөлөөтэй, бүтээл шинийг эрэлхийлсэн содон хийцтэй, ямар нэг байдлаар давтагдаагүй, дуураймал бус, өвөрмөц байх ёстой аж. Мөн тухайн бүтээл өмнө...

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдааны дүн

2015 оны 03 сарын 31      0      2562

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 21.6 сая ам.долларыг 1980.0-1986.12 төгрөгийн ханшаар, 89.0 сая юанийг 319.16-319.96 төгрөгийн ханшаар худалдан авах санал тус тус ирүүлжээ. Харин Монголбанк 1984.61 төгрөгийн ханшаар 7.5 сая ам.доллар, мөн 42.0 сая юанийг 319.69 төгрөгийн ханшаар нийлүүллээ. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 1.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 191.5 сая ам.доллар худалдах...

“Шинэ Яармаг” орон сууцны хороолол барих төслийг эхлүүлнэ

2015 оны 03 сарын 31      1      2821

Засгийн газрын хуралдаанаар “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд “Шинэ Яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг баталжээ. УИХ-ын тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ Яармаг”...

Бидний бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшинд анхаарах гэнэ

2015 оны 03 сарын 31      0      2627

Б иеийн тамир спортын хөгжлийн төв /БТСХТ/-ийн Нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн хэлтсээс 2015 оны дөрөвдүгээр сард хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшинг тодорхойлох сорил болон сургалтыг орон даяар зохион байгуулахаар төлөвлөсөн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тухайлбал, ирэх сарын 2-3-нд БТСХТ-ийн Хурлын танхимд Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшинг тодорхойлох сорилыг зохион байгуулах төв, орон нутгийн биеийн тамирын арга зүйчдийн...

Хоригдож буй хүмүүст амьдралын төлөвлөгөө хийх аргачлал заажээ

2015 оны 03 сарын 31      0      2381

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд өнөөдөр "Монголын хорих байгууллагуудад хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийг дэмжих төсөл"-ийн хаалтын ажиллагаа боллоо. Хаалтын энэ ажиллагаанд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Ш.Булган, Төслийн  "Каритас Чех Репаблик" байгууллага, хорих байгууллагын нөхөрлөл ТББ-ын удирдлагууд оролцов. Мөн энэ үеэр төслийн зохицуулагч Ч.Уянга, Г.Пүрэвсүрэн, ажилтан Ч.Цэндсүрэн, Г.Золжаргалан нар танилцуулга...

Монгол бөхийн өргөө ирэх сард ачаалалтай байна

2015 оны 03 сарын 31      0      2650

Маргааш дөрөвдүгээр сар эхэлнэ. Ханш нээх хаврын эхний энэ сард Монгол бөхийн өргөөнд 10 томоохон барилдаан болох тов гарчээ. Дөрөвдүгээр сарын 4-нд Монгол Улсын начин, гавьяат тамирчин Т.Артагийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөх, 5-нд " Сонгино хайрхан уулын хишиг барилдаан"-д улс, аймгийн 256 бөх, 6-нд " Хан Хэнтийн аварга дэвжээ"-ний нэрэмжит сумын заануудын, 7-нд Ардчилсан намын 25 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 224 бөх, 25-нд Нийслэлийн МАН-ын ойд зориулсан...

Улсын Ерөнхий прокурорын газраас албан тушаалын шалгалтын дүн танилцуулав

2015 оны 03 сарын 31      0      2688

Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар “Дээд шатны прокуророор ажиллах прокурорын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх, журам”-ыг баталсан.  Энэхүү журмын дагуу Улсын Ерөнхий прокурорын  Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс, Дүн шинжилгээ судалгаа хяналт шалгалтын  хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан байна. Дээрх албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийг Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын шадар зөвлөх...

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийнэ

2015 оны 03 сарын 31      0      2452

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 5-нд буюу олон нийтэд хандаж цаг үеийн мэдээлэл хийнэ. Тодруулбал, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, Шийдлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар нийт телевизийн сувгаар цацаж мэдээллээ хүргэнэ гэж эх сурвалж мэдээллээ.