Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашт туг гардуулж, мөнгөн урамшуулал олгов

2015 оны 04 сарын 01      0      1717

НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашийг хүлээн авч уулзан нийслэлийн туг гардуулж, мөнгөн урамшуулал олголоо. Уулын спортын Олон улсын хэмжээний мастер, олон улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Гүррагчаа, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш нар Эверестийн ноён оргил Жомолунгмад авирахаар бэлтгэлээ базааж байна....

Ажлын цагийг өөрчилсөн нь үр дүнтэй байна гэв

2015 оны 04 сарын 01      1      1762

Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 тоот захирамжийн дагуу нийслэлд ажил эхлэх цагийн шинэ хуваарийг 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Тус захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгээс захирамжийн хэрэгжилтийг шалгалаа. Шалгалтад 65 их дээд сургууль, 151 Ерөнхий Боловсролын сургууль, 279...

“Спорт, хөгжил, энхтайван, олимпизм” угтсан сургалт хийв

2015 оны 04 сарын 01      0      1786

Өвөрхангай аймгийн “Монреаль” олимпийн зөвлөлөөс жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-нд тохиодог “Спорт, хөгжил, энхтайван, олимпизм” олон улсын өдрийг угтан сургууль, цэцэрлэгийн багш дасгалжуулагч, арга зүйчдийн дунд чадваржуулах сургалтыг зохион байгуулав. Боловсрол, соёлын газартай хамтран байгуулсан уг сургалтад аймгийн 37 цэцэрлэг, 29 сургуулийн 76 багш дасгалжуулагч оролцжээ. Тэд спортын болон уран сайхны гимнастикийн заавал хийлгэдэг хөтөлбөр...

Удирдаач агсан Б.Батмөнхийн хүү тайлан тоглолтоо хийлээ

2015 оны 04 сарын 01      0      1782

Монгол Улсын Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын удирдаач агсан Б.Батмөнхийн хүү, Москва хотын Басманная дахь Хүүхэд, залуучуудын хөгжмийн улсын театрын  гоцлол дуучин Павел Бадрах өнгөрсөн сарын 22-нд Москвагийн Олон улсын хөгжмийн ордонд тайлан тоглолтоо хийжээ. Тэрээр А.С.Пушкины “Ахмадын охин” зохиолоор бүтээсэн рок дуурийн Емельян Пугачёвын дүрд дуулжээ. Түүний хувьд 2012 онд болсон дуурийн дуучдын Олон улсын уралдааны нэгдүгээр зэргийн шагнал болон...

Стамбулд цахилгаан тасарснаас ажлаа зогсоожээ

2015 оны 04 сарын 01      0      1767

Турк улс даяар цахилгаан тасарсны улмаас зам тээвэр болон агаарын хүчнийхний ажилд ихээхэн хүндрэл учруулж байгаа тухай “BBC” агентлаг мэдээллээ. Мөн эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүст цахилгаан нэн даруй хэрэгтэй байгаа аж.   Албаны эх сурвалжийн мэдээлснээр нийслэл Анкара болон хамгийн том хотуудын нэг Стамбулд одоо хүртэл харанхуй байгаа бөгөөд айл өрх, албан байгууллагууд бүгд  цахилгаагүйн улмаас ажлаа түр зогсооход хүргэсэн байна. Одоогоор Турк улсын...

Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хоёр дахь жилдээ хамтарна

2015 оны 04 сарын 01      0      1903

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар нь Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт, семинарыг 2015 он гарсаар хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Энэ удаа Шинжлэх ухааны академийн орлогч дарга, Монгол-Япон хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Проф.Др.Ц.Даваадорж Арвайхээр хотноо хүрэлцэн ирж “Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт”...

Энэ хаврын анхны морин уралдаан боллоо

2015 оны 04 сарын 01      2      2009

Говь-Алтай аймгийн МСУХ энэ хаврын анхны уралдаанаа саяхан зохион байгууллаа. Энэ удаа их нас, азарга, соёолон гэсэн дээд гурван насны морьдын уралдаан боллоо. Азарганд 60 хурдан хүлэг уралдаж Баян-уул сумын уяач Н.Батболдын халтар азарга түрүүлсэн бол их насанд 93 шандаст хүлэг хурдаа сорьж мөн Баян-уул сумын уяач А.Цэвэлсүрэнгийн сартай хүрэн, соёолонд 85 морь явснаас Халиун сумын уяач Д.Даваацэрэнгийн алаг соёолон магнайлж уясан эзэн хурсан олноо баясгалаа. Энэ үеэр...

Сүхбаатар аймгийн хүүхдүүд нийслэлд тоглоно

2015 оны 04 сарын 01      0      1887

Ирэх намар 90 жилийн ойгоо тэмдэглэх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийнхан “Эрдмийн өргөөний эгшиглэнт аялгуу” нэртэй томоохон концертоо нийслэл хотод тоглохоор бэлтгэж байна. Ардын хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарын нэрэмжит тус сургуулийн багш, сурагчид, төгсөгчдийн хамтарсан тоглолт  энэ  4 дүгээр сарын 19-ний нямгарагт “UB palace”-ийн концертын их танхимд болох  бөгөөд Монгол Улсын гавьяат жүжигчин,...

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн дэлхийн цомын аварга шалгаруулна

2015 оны 04 сарын 01      0      2046

АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотноо дөрөвдүгээр сарын 11-12-нд зохион байгуулах чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчид хүч сорих юм. Дэлхийн цомд чөлөөт бөхөөр шилдэг тамирчидтай найман улсын шигшээ багийнхан өрсөлдөх бөгөөд Монголын баг тамирчид A хэсэгт ОХУ, Куба, АНУ-ын баг тамирчидтай учраа таарсан бол B хэсэгт Иран, Азербайжан, Белорусь, Туркийн шигшээ баг өрсөлдөнө. Дэлхийн цомын тэмцээн 1973 оноос...

Волейболын өсвөр үеийн УАШТ болно

2015 оны 04 сарын 01      0      1967

Энэ сард өсвөрийн тамирчид спортын 10 төрлөөр улсын шилдгүүдээ тодруулах бөгөөд өнөөдөр ханан хад болон олс таталтын өсвөрийн тамирчдын улсын аварга шалгаруулах тэмцээн МУБИС-ийн спорт зааланд эхэлж байна. Волейболын өсвөр үеийн УАШТ дөрөвдүгээр сарын 4-10-нд Буянт ухаа спортын ордонд болох бол энэ сарын 21-13-нд чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ тус ордонд зохион байгуулна. Спортын төв ордны А зааланд энэ сарын 7-8-нд олимпийн таеквондогийн өсвөрийн УАШТ-ийг зохион байгуулах...